4-р сарын 21
12 цаг 30 минут

Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулгадаа дурдав.

Хотын захирагч С.Амарсайхан “Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ны дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла” гэв.

Хотын захирагчийн зүгээс гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Тэрээр “Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчихаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компаний шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой. Хэн нэгэн хүн, аль нэг компаний дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэдгийг хатуу хэллээ.

Төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх, дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16,5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.50.207.150иргэн   • 4 сарын 22. 9 цаг 20 минут

Hom plaza-н эргэн тойронд орон сууцны хороолол маш их баригдаж тэр хавиаар машинны түгжирэл ихсэж байгаа тул Hom plaza-г өөр өөр газар шилжүүлээд цэлийнсэн 4 замын уулзвар нээвэл замын түгжрэл багасах болно Тэр олон мянган суучдыг хүндэтгээд түгжрэл үүсгээд байгаа Hom plaza-г нүүлгэхийн хотын дарга болон эрх бүхий хүмүүсээс хүч байна.

91.235.142.76Баадай   • 4 сарын 22. 9 цаг 13 минут

Хотын дарга ийм л байх ёстой, тэгээд гол замаа 7сардаа нээчихвэл ёстой болж байна шүү

58.142.72.50зочин   • 4 сарын 22. 9 цаг 03 минут

Хотод зам гүүрэн гарц барихыг эсэргүүцээд бгаа улаан хацартангууд нутаг өвөлжөөндөө очиж өөрийн дураар хашгир

192.82.64.251Зочин   • 4 сарын 22. 7 цаг 01 минут

иргэд аж ахуйгаа Хятадын менге угаах ажилдаа хохирооно гээд хэнэгч угуй орилж зогсоо хотын дарга гэх луйварчин хэн бэ тэр Улсын бутээн байгуулалт гэх шиг еереер шийдэх бурэн боломж байсаар байтал асар их менгеер иймхэн ажил хийх гэсэн Хятад бодлого зээлийг енеех хохирооно гэсэн Монголчууд нь телнешдээ

192.82.64.251Зочин   • 4 сарын 22. 6 цаг 54 минут

хятадын беен зээл ганц гарцыг ингэж их херенгеер барих гэж 42 сая доллараар хотыг нэвт хурдны зам баринашдээ

174.211.0.93Zochin   • 4 сарын 22. 2 цаг 01 минут

Yariad l baihaar hurdan duusgaach gar ni hodlohgui am ni hodolood bh yum daa tiimhen ochuuhen ajil deer.

182.160.1.79Зочин   • 4 сарын 21. 23 цаг 48 минут

Hom plaza хэмээх луйврын байшин замын голд байгаа цагт хичнээн сайхан гүүрэн гарц бариад ямарч ач холбогдол байхгүй hom plaza дээр ирээд гацаа үүснэ.

202.126.89.105Зочин   • 4 сарын 21. 23 цаг 24 минут

Наад газрын албаны даргаа зайлуулаарай бөөн будлианы эзэн шүү.

202.55.188.39МӨӨГИЙ   • 4 сарын 21. 19 цаг 18 минут

7-р сард зорчих хэсгийг нээж чадах уу

202.9.42.247зочин   • 4 сарын 21. 18 цаг 06 минут

Зөв ёстой хотын захирагчийн зангарга гаргасан байна. Харин шийдвэртээ туушдаа байх ёстой шүү. ХХК-д яахын алах юм уу? хэ яаж ч чадахгүй хэрэв пээдилзээд байвал тэр барилгыг нь нураагаад хаяхгүй юу. Чамд эрх үүрэг нь бна. Ард түмний нэрийн өмнөөс пан гүйцээ????!!!!!

192.82.65.182bat   • 4 сарын 21. 15 цаг 17 минут

altai hothonoos tov zam ruu ordog nuhen garts ch boltugai hiihgui bol ene uulzvar arai denduu bainaa,hotin dargaa,anhaaraldaa avaarai.

202.9.44.54Иргэн   • 4 сарын 21. 15 цаг 09 минут

60тэрбумын тэжээвэрүүдээ зайлуулаагүй цагт нар үзэхгүй шүү Амарсайхаан. Үтэр түргэн зайлуул мэргэжлийн хулгай нараа

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй1 цаг 2 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ6 цаг 19 минутын өмнөХонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна6 цаг 24 минутын өмнө68 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв6 цаг 29 минутын өмнөНаранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай6 цаг 34 минутын өмнөЭртний очир алмааз олжээ6 цаг 39 минутын өмнөБиеэс давс гадагшлуулах арга6 цаг 44 минутын өмнөИх мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг6 цаг 49 минутын өмнө61 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм6 цаг 54 минутын өмнөТокио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити6 цаг 59 минутын өмнөОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ7 цаг 4 минутын өмнөЗүүдний тухай сонирхолтой 10 баримт7 цаг 9 минутын өмнөНөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв7 цаг 14 минутын өмнөЗаанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар7 цаг 19 минутын өмнөНил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ7 цаг 24 минутын өмнөЖеннифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ7 цаг 29 минутын өмнөФото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин7 цаг 34 минутын өмнөЗалуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт7 цаг 39 минутын өмнөКазах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ7 цаг 44 минутын өмнөХомхой гарах шалтгаан болон эмчлэх арга7 цаг 49 минутын өмнөМессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо7 цаг 54 минутын өмнөН.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ7 цаг 59 минутын өмнөКонор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 цаг 4 минутын өмнөХовд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 цаг 9 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 цаг 14 минутын өмнөАмралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 цаг 19 минутын өмнөМонгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 цаг 24 минутын өмнө“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 цаг 29 минутын өмнөЯпоны импортын хаягдлын хяналтыг чангатгана8 цаг 34 минутын өмнөДомог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.