6-р сарын 16
15 цаг 00 минут

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?

Даваа гарагийн өглөө амарсан биш харин ч илүү ядарчихсан босч ирдэг үе бидэнд олон тохиолддог. Дахиад 2 өдрийн амралт хэрэгтэй юм шиг санагдах үе ч гардаг. Долоо хоногийн эхний өдрийг эрч хүчтэйгээр эхлэж байхын тулд амралтын өдрүүдээр юу хийх ёстой вэ?

Амралтын өдрүүдийг өөрийгөө ажлаар даралгүйгээр дараа 7 хоногтоо илүү бүтээмжтэй ажиллахад өөрийгөө бэлтгэн өнгөрөөх боломжтой юу? гэсэн асуултанд мэргэжилтнүүд ТИЙМ гэж хариулж байна. Тэднийхээр амралтаа хэрхэн өнгөрөөх нь өөрөө ажлын бүтээмжид нөлөөлөх хүчин зүйл болдог байна. Ингээд дараах хэдэн зөвлөгөөнд анхаарал хандуулаарай.

Ажлыг ажил дээрээ орхи

Бидний ихэнх нь амралтын өдрүүдээр ажиллах үүрэгтэй мэтээр боддог. Зарим хүмүүсийн хувьд удирдлага, хамтран ажиллагсдын зүгээс шаардаагүй үед ч амралтын өдрүүдээр ажиллах дадлыг зүгээр л өөрсдөө бий болгочихсон байх нь элбэг.

Хэрэв тийм бол яагаад амралтын өдөр ажиллах болоод байгаагаа өөрөөсөө асуу.

Ажлын өдрүүдэд дуусгаж амжаагүй ажлаа хийхийн тулд амралтын өдрүүдэд ажиллах хэрэгтэй болоод байгаа бол ажлын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодох хэрэгтэй. Танд ажлыг хойш тавьдаг асуудал байгаа юм биш биз? Эсвэл ажлын өдрүүдэд анхаарал сарниулах, ажилд саад болдог зүйлс байгаад байна уу? Яг цагт нь ажлаа дуусгахад ямар асуудлууд гараад байна? Энэ бүх асуултанд хариулах гээд үз. Тэгээд хариултандаа шинжилгээ хий. Харин ажлаа амралтын өдрүүдэд авч явдгаа даруй зогсоо!!!

Бүх ажлаа мартаад нэгхэн өдөр санаа амар амрахад үнэхээр хэцүү үе заримдаа гардаг. Гэхдээ зөвхөн ажлын талаар санаа зовох биш одоо өөрийнхөө амьдралын талаар илүү санаа тавих цаг нь иржээ. 

Бодлоо чөлөөл

Ажлын талаарх бодлоос өөрийнгөө түр ч гэсэн чөлөөлж сурах хэрэгтэй. Энэ нь огт өөр, цоо шинэ мэдээлэл хүлээн авах боломжийг өөртөө гаргаж өгөх хамгийн шилдэг арга.

Энэ үед л өдөр тутмын ажилтай үед чинь огт орж ирээд байдаггүй цоо шинэ санаа гарч ирдэг. Ажлын өдрүүдэд бид хэт завгүй байдаг. Ямар нэг ажил дуусгахаар махран сууж байх үед, ажлын явцын талаарх мэдээ, мэдээллээр бөмбөгдүүлж байх үед бидний анхаарал тэр л зүйлүүдэд чиглэгдсэн байдаг.

Тиймээс амралтын өдрүүдэд л гадуур алхаж, спортоор хичээллэж эсвэл зүгээр л нүдээ аниад хэвтэж байхдаа өөрийгөө өдөр тутмынхаа ажлын талаарх бодлоос чөлөөл. Энэ үед гар утас, зөөврийн компьютераа ч унтраа. Эс бөгөөс таны анхаарлыг тэр л зүйлс татах болно. Ийм л үед танд жинхэнэ хэрэгтэй цоо шинэ санаа таны толгойд нисэн орж ирэх болно. 

Жижиг сажиг зүйлсээ амжуул

Яг үнэндээ ажлын өдрүүдэд хамгийн ихээр санаа зовоодог зүйлс нь өдөр тутмын хувийн жижиг сажиг ажлууд байдаг. Тэгвэл энэ амралтын өдрүүдийг энэхүү хийж амжаагүй жижиг зүйлсийг бүгдийг нь дуусгахад ашигла. Цаашид иймэрхүү ойр зуурын ажлуудыг, жишээ нь шүдний эмнэлэгт цаг авах гэх мэт 5 минутын дотор л хийж болох ажлуудыг тэр дор нь тухайн бүрт нь бүрэн хийж, дуусгаж сурах хэрэгтэй. Ингэснээр жижиг сажиг ажлууд овоорч, ажлын тань бүтээмжээс хойш татахаас сэргийлэх болно. 

Амралтын хүч

Ажлын өдрүүдэд үр бүтээлтэй ажиллахын тулд танд хангалттай эрч, хүч хэрэгтэй. Харин амралтын өдрүүдэд, ажлын дараа тогтмол ажилтайгаа холбоотой байх, ажлынхаа талаар санаа зовж байх нь биднийг амарч, эрч хүчээ сэлбэхэд хамгийн их саад болдог.

Интернэт, 3G, гар утас таблет гэх мэт технологийн дэвшил нь биднийг хаанаа, хэзээ ч ажилтайгаа холбоотой байх боломжоор хангаж, бид ч байнга ажилдаа анхаарал хандуулж байх муу зуршилтай болсоор байна. Энэ нь улам даамжиран угаасаа л байнга ажиллаж байх ёстой мэт байдалд биднийг оруулдаг.

Яг энэ л дадал хүмүүсийг ядаргаанд орох, ажлаас халширах, эрүүл мэндээ муутгах шалтгаан болж байдаг. Амрах цаг гаргаж, хангалттай унтаж амарч, ажлаасаа, ухаалаг утаснаасаа хөндийрч сурах нь ажлын өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөх үр дүнтэй арга.

Хангалттай амарсаны дараах Даваа гараг эрч хүчтэй эхэлж, дараа, дараагийн ажлын өдрүүд үр бүтээмж өндөр өнгөрөх болно. Танд амжилт хүсье!

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Тоp Line” хамтлагийн “Хязгааргүй” дуу сонсогчдын хүртээл боллоо3 минут 28 секундын өмнөХүн бүрт таалагдах гэж өөрийгөө бүү зовоо!  8 минут 28 секундын өмнөВИДЕО: Т.Энхжин таеквондогийн ази тивийн аваргаас медаль хүртлээ11 минут 1 секундын өмнө2019 онд өмсөхөөс татгалзвал зохих 6 төрлийн хувцас: таныг одоо загварлаг, өөртөө итгэлтэй харагдуулж чадахгүй!13 минут 28 секундын өмнөХойд Солонгос Оросын хөлөг онгоцыг саатуулжээ18 минут 28 секундын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ23 минут 28 секундын өмнөГэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарна уу28 минут 28 секундын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол 24 хувиар өсчээ33 минут 28 секундын өмнөБид импортолж буй хүнснийхээ хэмжээг жилээс жилд нэмсээр байна38 минут 28 секундын өмнөҮлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илэрчээ43 минут 28 секундын өмнөОУВС газрын тосны үнэ өснө гэж үзэж байна53 минут 28 секундын өмнөИрээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагджээ58 минут 28 секундын өмнөФранцын Бордекс хотод агаарын хэм целсийн 41.2 градуст хүрч, шинэ рекорд тогтоолоо1 цаг 4 минутын өмнөВлогчин хос Түвшинбаяр Дөлгөөн нарын хөгжилтэй зурагнууд1 цаг 9 минутын өмнөШ.Анхмаа Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа цэцэрлэгүүдийн барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өглөө1 цаг 14 минутын өмнөCHALCO дэлхийн өнгөт металлын хамгийн том аж ахуйн нэгж болов1 цаг 19 минутын өмнөФото: Энэ зуны трэнд цүнхний загвар1 цаг 24 минутын өмнөТөмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний 77, 81-р ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна1 цаг 34 минутын өмнөОХУ: Дрон нисгэсэн Монголын иргэнийг саатуулжээ1 цаг 39 минутын өмнөБНХАУ-ын экс Ерөнхий сайд Ли Пэн өвчний улмаас нас баржээ1 цаг 44 минутын өмнөАмерикт рингэн дээр хүнд цохилтоор хожигдсон 28 настай Оросын боксчин нас баржээ1 цаг 49 минутын өмнөФото: “Miss Universe Mongolia 2019” тэмцээний шилдэг оролцогчид1 цаг 54 минутын өмнөГэрийн нөхцөлд үсээ арчлах 5 маск1 цаг 59 минутын өмнөАмерик Пакистантай хамтран ажиллах шаардлагатай байна2 цаг 4 минутын өмнөГэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах "Түмний байр" төсөл хэрэгжиж эхэллээ2 цаг 8 минутын өмнөҮндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаад улс орнуудаас ирүүлсэн мэндчилгээ2 цаг 9 минутын өмнөАравдугаар сур хүртэл бага насны хүүхдүүдийг чийрэгжүүлнэ2 цаг 14 минутын өмнө"Аравт"-аар монгол морьдыг дэлхийд сурталчилна2 цаг 19 минутын өмнө“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна2 цаг 24 минутын өмнөФото: Орон орны хуримын даашинзны загвар2 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.