2019 оны 4-р сарын 22
8 цаг 00 минут

Ж.ДУГАРЖАВ: Хатуу түлшний хэрэглээ тал хувиар буурахаар утаа тэр хэмжээгээр буурах нь бодитой зүйл

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан, химийн ухааны доктор Ж.Дугаржавтай  Улаанбаатар хотын агаарын бохирдол болон шахмал түлшний талаар ярицлаа.

-Та түлш судлаач, тэр дундаа нүүрсний чиглэлээр ажиллаж байгаа хүн юм байна. Тиймээс тантай  Улаанбаатарын гэр хорооллынхон ирэх жилээс хэрэглэж эхлэх гэж байгаа шахмал түлшний талаар ярилцах гэсэн юм.

-Шахмал түлшний асуудал бүр өнгөрсөн зууны сүүлчээс буюу 1990-ээд оны эхнээс л яригдаж байсан. Гэхдээ өнөөг хүртэл  хийж хэрэглэж чадаагүй. Шахмал түлш өөрөө харьцангуй нарийн технологи шаарддаг.  Мөн үнэ өртөг гэж бий.  Санхүү  болон мэргэжил мэдлэг, технологи түүнчлэн төр засгийн бодлого дутсанаас одоог хүртэл яриа төдий явж ирсэн байдаг.  

Утаагүй буюу сайжруулсан түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулах харьцангуй дөт замын нэг болох нь магад бөгөөд хийж чадаагүй юмаа хэрэггүй гэж болохгүйн учир  өндөр технологи эзэмшиж евро стандартад тэнцэх  чанартай түлш үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлэх нь зүйд нийцнэ.

-Шахмал түлш юунаас бүрддэг юм бэ?

-Үндсэн түлш буюу нүүрс байна. Одоо үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг Тавантолгойн нүүрсээр хийж байгаа бөгөөд энэ нь илчлэг чанараараа Налайхын нүүрснээс үндсэндээ хоёр дахин өндөр гэсэн үг. Энэ нүүрсээ шахахын тулд холбогч буюу барьцалдуулагч заавал байдаг.

-Барьцалдуулагч гэхээр юу байдаг юм бэ?

-Олон янзын барьцалдуулагч байдаг. Ургамлын гаралтай цардуул эрдэс, нефтийн  битум зэрэг холбох шинж чанартай бодис байдаг.

-Эрдэнэс Тавантолгой компани шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Үүний барьцалдуулагч нь ямар бодис байдаг юм бол?

-Барьцалдуулагч бодисоо Хятадаас авч байгаа. Энэ нь ургамлын гаралтай цардуул маягийн зүйл. Үүн дээр шохой мөн орж байгаа байх.

-Шахмал түлш хэрэглэснээр ирэх жил Улаанбаатарын утааг  50  хувь буурна гэж мэдэгдэж байгаа. Энэ хэр бодитой вэ?

-Энэ бол бодитой, тооцоо судалгаанд тулгуурлаж ийм дүгнэлт хийж байгаа байх. Агаарын бохидол ийм хэмжээгээр буурах бүрэн боломж бий. Тухайлбал, эдүгээ нийслэлийн гэр хорооллын өрхүүд жилд 800 мянгаас 1,2 сая тонн түүхий нүүрс түлдэг. Гэтэл энэ хэрэгцээг одоо 600 мянган тонн шахмал түлшээр бүрэн хангана гэж байна. Эндээс харвал хэрэглэж байгаа хатуу түлшний хэмжээ нь бараг тал хувиар буурна гэсэн үг. Тэгэхээр утаа бохирдол энэ хэрээр буурна. Нэгэнт түлж байгаа түлшний хэмжээ буюу эзэлэхүүн тал шахам хувиар буурч байгаа болохоор гарах утаа ч тэр хэмжээгээр багасна гэсэн үг.

Янз бүрийн судалгааны дүнгээс үзэхэд  шаталтаас гарч байгаа хордуулагч бодисын хэмжээ 30 дахин буурдаг.  Түүнчлэн агаарыг бохирдуулдаг хүхрийн оксидууд гэхэд 10 дахин буурдаг гэсэн тооцоо бий.

-Нийслэлийн утааг хамгийн богино хугацаанд бууруулах наад захын  ямар боломж шийдэл байж болох вэ?

-Хамгийн наад захын шийдэл бол энэ шахмал түлш. Одоогоор ийм боломж л байна. Ингэснээр  утааг ямар ч байсан 50 хувь бууруулах боломжтой. Энэ бол эхний алхам. Цаашид улам сайжруулах, төгөлдөржүүлэх шийдлүүд байж болно. Түүнчлэн халаалтын бусад шийдлүүд бас бий. Цахилгаан  халаалт, хийн түлш гэхчлэн. 

-Хийн түлш гэж ярих хүн олон байх юм...

-Хий гэдэг бол хийн төлөвт оруулсан органик бодис шүү дээ. Хийн түлшийг зарим хүмүүс амархан мэт ярьдаг. Энэ тийм биш. Наад зах нь гэр хорооллын айл бүр рүү орсон шугам хоолой хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал нь өртөг зардал их шаардана. Үүний тулд наанадаж 10 жил шаардагдана.

-Манай шинжлэх ухааны байгууллагуудаас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад яг ямар шийдлийг санал болгодог вэ?

-Шинжлэх ухааны байгууллагаас  судлагаа дүгнэлт хийсний үндсэн дээр үндсэн гурван чиглэлээр санал зөвлөмжөө хүргүүлсэн байгаа.  Нэгдүгээрт  түлшний чанарыг сайжруулах, хоёрдугаарт цахилгаан эрчим хүчийг ашиглах боломж болон зуухны төгс шийдэл, гуравдугаарт дулаалга, дулаалгын материал талаар тодорхой саналуудыг тавьдаг.

Шахмал түлш

 

Шахмал болон био түлшний шатаж цогшиж буй байдал

 -Био түлш гэж ярьж байна. Энэ чиглэлээр Та нэлээд судалгаа хийж, хэд хэдэн патент авсан юм байна Тэгэхээр био түлш гэж юу вэ. Та судалгааныхаа талаар ярихгүй юу?

- Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнууд  сүрэл, үртэс, цаас, төрөл бүрийн ургамлын материалаар хийсэн био шахмал түлш өргөнөөр хэрэглэх болов. АНУ, Герман, Австри, Хятад, ОХУ, Дани улс биотүлш их хэрэглэдэг.  

Биотүлш хүхэр, хүнд ба хортой элементүүд бараг агуулдаггүй, үнс хаягдал багатайгаараа  онцлог давуу талтай. Бид био түлш, био холбогчтой нүүрсэн түлш, био холбогчтой хагас коксон түлш гэсэн 3 патент эзэмшдэг. Бидний бүтээлийн  дэвшилттэй тал нь нүүрсэн ба хагас коксыг шахахад хэрэглэдэг үнэтэй ховор холбогч материалын оронд үртэс, сүрэл, цаасыг ашиглах боломжийг илрүүлж технологийг боловсруулсанд оршино.     

-Манай улсад био түлшний нөөц хэр их байгаа бол?

-Манай орон био түлшний нөөцөөр асар их биш боловч гэр хорооллын утаагүй түлшний асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний нөөц бий. Ийм нөөц гэвэл сүрэл, модны үртэс, ойн цэвэрлэгээнээс гарах бүхий л түүхий эд,  хаягдал цаас, жимс ногооны хаягдал зэрэг болно. Манай улсын үр тарианы үйлдвэрлэлээс гарах сүрлийн хэмжээ ургац сайн авсан жил бараг 400 мян. тн хүрнэ. Мал аж ахуйгаас жил тутам гарах  аргал, бууцны хэмжээ 10 гаруй сая тн.

Сүрэл, аргал, бууцыг зөвхөн түлш гэсэн өнцгөөс  харж болохгүй үнэт түүхий эд боловч  жилд 100 мянган тн сүрэл, хэдэн зуун мянган тн ойн цэвэрлэгээнээс гарах модлог материал, аргал, бууц,   олон мянган тонн жимс ногооны хаягдлыг биотүлшний түүхий эдээр ашиглаж болох нь эргэлзээгүй.      

Бүр өргөн утгаар нь үзвэл, биотүлш гэдэг ойлголтод дээрхиэс гадна ургамлын гаралтай түүхий эдээс  гарган авсан этилийн спирт болон ургамлын тос ба этилийн спиртээр найруулсан биодизель түлш ч  хамаарагдана.

-Био түлшний илч болон шаталт ямар байх вэ?

-Сайн чанарын био шахмал илчлэгийн хувьд ч хүрэн нүүрс, муухан нүүрсэн шахмалаас дутахгүй, 3400 – 3800 ккал/кг хүрнэ, амархан, гүйцэт, шатдаг цэвэр түлш. Тухайлбал, модны нүүрс бол хамгийн сайн чанарын, тансаг хэрэглээний утаагүй түлш гэдгийг бүгд мэднэ. 

-Ийм түлшний үйлдвэр барихад хэдий хэмжээний хөрөнгө, мөнгө шаардлагатай вэ. Танд  санал тавьж байгаа газрууд олон байгаа биз дээ?

- Нөөц нь тархай бутархай, цуглуулах, тээвэрлэхэд хүндрэлтэй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан био түлшний өртөг өндөр болох хандлагатай байдаг. Сүрлэн түлшийг малын тэжээлтэй хослон хийдэг үйлдвэр байгуулбал үр ашиг нь дээрдэх  талтай. Хэдэн жилийн өмнө бидний хийж байсан ажлын дүнгээр, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудыг түшиглэн нийт 65.0 мян. тоннын хүчин чадалтай 10 үйлдвэр байгуулахад 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарсан. 

-Ярилцсанд баярлалаа

Г.Хантулга

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.93.87Зочин   • 4 сарын 22. 23 цаг 06 минут

Засгаас сонгуулийн жилд зориулж хийж байгаа ажил шүү дээ. Өнгөрсөн өвөл багаханыг иргэдэд тараагаад ихэнхийг нөөцөлсөн. Одоо түүхий нүүрсээ хорьсон. Намар баруун солгойгүй үнэгүй тараагаад өвөл утаа багатай гарах болно. Нэг өвөл ч гэсэн утаа багатай гарах нь сайхан ч хүний төлөө юм хийж байсан бол өнгөрсөн өвөл ч тараагаад байх боломжтой байсан даа. Эндээс энэ улсууд сонгуульд л ялах нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгоорой

66.181.186.236Зочин   • 4 сарын 22. 23 цаг 04 минут

Оаио

66.181.186.236Зочин   • 4 сарын 22. 23 цаг 04 минут

#АНХААР‼️ Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд юуны учир яагаад Тяньжин фүүдс-д 50 га газар олгохоор улайраад байгаа вэ‼️ Хятадууд Орос-д хүлэмжийн аж ахуй эрхлээд хортой будагч, өсгөгч химийн бодисоор ургуулан орос иргэдийг хордуулан ашиг олж байна. Мөн хуулийн асуудал үүсэнгүүт хүлэмжээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь нөгөөдөө шилжүүлж асуудлыг замхруулдаг байна. Байнга ингэж сольж аргалж хуурдаг гэж байна. Хүчтэй төртэй, удирдагч Путинтэй Орос ах нар ингэж "дээрэлхүүлж" байхад, ядуу, авлигалд эзлэгдсэн төргүй биднийг бол яах

202.126.89.187Зочин   • 4 сарын 22. 16 цаг 07 минут

Zow.Neg l ankhaarah zuil tuuhii nuurseel hotruu oruulaj ireh deer shalgalt ondor bh yostoi Ter uyd zamiin tsagdaa nar deer hatuu hynalt tawih heregtei hahuuld durtai humuus baidag

66.181.186.236Зочин   • 4 сарын 22. 18 цаг 22 минут

2009 ОНД БАЙГУУЛСАН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛ УЛСАД МАШ ИХЭЭР ХОХИРОЛТОЙ ДЭЭРМИЙН ГЭРЭЭ БАЙСАН ГЭДЭГ НЬ УДАХ ТУСАМ МАШ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА‼️ ӨДӨР ӨНГӨРӨХ ТУСАМ МОНГОЛ УЛС АСАР ИХ БАЯЛГАА ОГТ ХҮРТЭЛГҮЙ АЛДААД ЗОГСОХГҮЙ, ИРЭЭДҮЙ ҮЕ МААНЬ ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД ОРЖ ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ, БҮР ТӨЛӨӨСӨНД НЬ ГАЗАР НУТГАА АЛДАХ АЮУЛД ОРОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА‼️ ОДОО НЭН ДАРУЙ ЗОГСООХ ЁСТОЙ, ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДУБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ УЛС ОРНОО АВРАХ ЮМ ГЭДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮР ОЙЛГОХ ЁСТОЙ‼️ С.Баяр: Оюутолгойн гэрээ алдаатай хийгдсэн бол би хар толгойгоор

192.82.65.89Зочин   • 4 сарын 22. 15 цаг 30 минут

ЭНЭ ХҮН БОЛ АРГАГҮЙ Л ЭРДЭМТЭН ХҮНИЙ БАЙР СУУРИНААС АСУУДАЛД ХАНДА БНА....ТЭР ШУА-Н ЕРӨНХИЙЛӨГЧ РЭГДЭЛ ГЭНҮҮ ХЭН ГЭНЭ ...МАНАЙ ЭРДЭМТЭД ТӨР ЗАСАГТ ГЭРЭЭ ДУЛААЛАХ ТӨГС АРГА САНАЛ БОЛГОСОН ТООХГҮЙ БНА ГЭЭД ХУЦАААД БСАН ХУДЛАА ШААДАГ ГАРУУ ЭСВЭЛ АЖЛАА МЭДДЭГГҮЙ МАЛ ЮМУУ..

124.158.107.12ёхши   • 4 сарын 22. 14 цаг 04 минут

хорт утаа улам нэмэгдэнэ хог дугуй гээд л шатах болгоныг түлэх айлууд багасаагүй ихэссэнийг манай мангар дээдсүүд ойлгохгүй

202.179.26.84Зочин   • 4 сарын 22. 15 цаг 04 минут

ugaasaa dugui 5000 myanga yum chini teriigeel shataanshd uur yaahiin haa saigui delhiin duguini hog mongold baihad

64.119.16.169Д.Алтаа   • 4 сарын 22. 13 цаг 20 минут

Хэрэгтэй сайн түлш гэж ойлголоо. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж чадвал одоо тэгээд болоо шүү дээ. Сайн чанарын түлш бол утаа үнэхээр л эрс багасах нь мэдээж. Дэ

202.170.68.38Зочин   • 4 сарын 22. 12 цаг 53 минут

ilchgui hog ihtei l gej bsan baga dund ovriin dulaanii tsahilgaan stants barih tal deer anhaarah heregtei dee ireeduigee bodsonch ene tulsh gazar avahgui ee yavtsgui ajil

66.181.161.5Зочин   • 4 сарын 22. 12 цаг 30 минут

Налайхын нүүрснээс илүү байж чадахуу

202.55.188.42Зочин   • 4 сарын 22. 11 цаг 19 минут

ШУ-ы доктор хүн тийм байх гэж ярьдаггүй юм л даа. Энэ бас нэг жалганы татаасын доовтор уу? Ховдынх уу? Баянхонгор уу? Хэнтий юу?Тэр тусмаа судалгаа шинжилгээ хийсэн юм бол магадтай ярих боломжтой,

139.5.217.170Зочин   • 4 сарын 22. 12 цаг 44 минут

Аймаг нь ямар хамаатай юм.

122.201.23.226Зочин   • 4 сарын 22. 12 цаг 50 минут

hamaatai hamgaas iluu hamaatai

202.179.26.84Зочин   • 4 сарын 22. 11 цаг 06 минут

MODNI URTES NUURTSNII SHAVAR ZUURAAD SHAHDAG GESEN ONTS YUM BAIHGUI,HARIN HEDEN MODOO OGTOLOOD DUUSAH BAIHDAA ,ENE GER HOROOLOL HEZEE GAZARAA CHULUULUH YUM BOLOO DAHID 50 JILIIN DARAA IIM L BAIH BAIHDAA

192.82.64.251Зочин   • 4 сарын 22. 11 цаг 03 минут

Шахмал түлш үнэхээр сайн юм байнлээ. туршиж үзсэн хүний хувьд хэлж байна.Харин энэ муулаад байгаа нөхдүүд түлш үйлдвэрдлэх байтугай түц ч ажиллуулж үзээгүй нусан тагнууд байгаа.

64.119.17.215Хүү   • 4 сарын 22. 10 цаг 23 минут

Сайхан санал санаачилга гарган ажиллаж байгаа буурал эрдэмтэддээ амжилт. Ийм хүмүүсийг л засаг сайтар дэмжих ёстой юм даа

183.81.171.2Зочин   • 4 сарын 22. 10 цаг 12 минут

ирэх өвөл л шинэ түлшний чанар мэдэгдэх болно.

59.153.85.72Зочин   • 4 сарын 22. 9 цаг 45 минут

сайжруулсан түлш нь ямар ч илч байхгүй , нам даралтын зуухыг халаахгүй юм байна лээ !!!

122.201.23.226Зочин   • 4 сарын 22. 8 цаг 46 минут

ichij uheesee hujaaruu garaad ehnii suurind ochood nuursiig yaaj bolovsoruulj bgaag haraach surtei yum yarih yum ed nariin sur bolgood bgaa yumiig tend zugeer ail urhuud l hiij bdag. nuursnees hiig ni davirhaig ni yalgaj avaad uldsen koksjison nuurseer ni tulsh hiij bgaa hiigeer ni genereator ajluulaad tsahilgaanaa shiideed dulaanaar oron suutsniihaa dulaanaaiig shiidej bna daa 20n jileer tosgonii hujaagaas hotsorson bna doctoroo

103.9.90.98Дагва   • 4 сарын 22. 8 цаг 23 минут

Сайжруулсан түлш чинь Налайхын нүүрснээс илч муутай нам даралтын зуух халаахгүй байна илчлэг чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

59.153.115.143Батаа   • 4 сарын 22. 8 цаг 19 минут

Баттулга аа. Оросуудтай яриад байгалийн хийг оруулаад ирээч. Эрүүл Монгол хүнд үүнээс чухал юм алга. Нүүрснээс хортой утаа гарна. Үүнийг сургуулийн хүүхэд ч хэлээд өгнө.

202.131.243.190Zochin   • 4 сарын 22. 8 цаг 10 минут

Yariad l bdag 10-20jil yarij baij neg ajil bolj uragshlah yanzandaa oroh jisheenii. Yarisanaaraa bol Aziin baraas deer hogjiltei oron, gennisiin nomond bichigdeheer l bolloo doo. Yum hiij uildverjilt, HAA-g yaaj hogjuuleh, Aimgiin tovuudiig, ter dundaa sumiin toviidiig yaaj hogjuuleh, hun amiin tovlorliig yaaval saarmagjuulah, sumiin toviig yaaj hogjuulbel hottoi oir tuvshind hurgehev geed l hiij heregjuulbel ochnoon ajil zahaasaa avaad baij baihad hereldseer l, tatvaraar ordog jaahan mongonoos yaaj ahuihan huvidaa zavshih tuhai boddog bolj

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 23 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 26 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 31 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 36 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 41 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 46 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 51 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 56 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 1 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 6 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 11 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 16 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 21 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 26 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 31 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 36 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 41 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 46 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 51 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 56 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 1 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 6 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 11 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 16 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 21 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 26 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 31 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 36 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 41 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.