2019 оны 4-р сарын 22
8 цаг 20 минут

Хаягдал дугуйг ашиглан амьдрах орчноо тохижуулж буй залуус

Автомашинд хэрэглэх боломжгүй болсон дугуйгаар төрөл бүрийн амьтан, цэцгийн мандал, хүүхдийн тоглоомон машин, гулсуур, сүүдрэвч, саравч, сандал, ширээ гэх мэт эд зүйлсийг хийж орчин тойрноо тохижуулах боломжтой аж. Үүнийг Орхон аймгийн Жаргалант сумын хэсэг залуус санаа нийлэн, санаачлага гарган хийж эхэлжээ. Ингээд энэхүү ажлын санаачлан гүйцэтгэж буй Т.Сүлдбаатар хэмээх залуутай цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Т.Сүлдбаатар гэдэг. Одоо 28 настай. Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг. Надад эзэмшсэн мэргэжил байхгүй. Есдүгээр ангиа төгсөөд л хувиарааа ажил хийгээд, газар тариалан эрхлээд л явж ирсэн.

-Хаягдал дугуйг ашиглаж тоглоом, цэцгийн мандал хийдэг гэсэн. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Энэ хавраас эхэлсэн. Нэг сар л болж байна. Сумынхаа гарын уртай, хөдөлмөрч залуустай санаа нийлэн энэ ажлыг эхлүүлээд байна. Надтай хамтарч нийлсэн таван хүн бий.

-Нэг сарын хугацаанд хэдий хэрийн бүтээл хийсэн бэ?

Нэлээд олныг хийсэн. Үнэндээ тэд гээд хэлчих тоогоо мэддэггүй ээ.

-Ямар төрлийн тоглоом хийдэг юм бэ?

Хүүхдүүдийн хамгийн их сонирхдог  машин, танк, туулай,  баавгай, хун зэрэг амьтад. Тоглоомын хувьд гулсуур, сүүдрэвч сандал, ширээг хүртэл хийж байна.   

-Бүтээлүүдээ захиалгын дагуу хийдэг үү. Эрдэнэт хотын иргэд захиалдаг уу. Улаанбаатар хотоос захиалга ирдэг үү?

Тиймээ захиалгаар хийж, хүргэж өгч, суурилуулж өгөх үйлчилгээг хийдэг. Одоогоор Эрдэнэт хотын албан байгууллагууд, болон ойролцоох амралтын газруудаас ихэвчлэн захиалга их байна. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа учраас Улаанбаатар хотоос захиалга ирээгүй ээ. Хэрэв захиалга ирвэл бид хүргэж өгч болно.

-Дугуйгаар юм хийх их хэцүү юм шиг санагдаж байна. Бат бөх чанартай зүйлийг хүссэн хэлбэр, дүрсээрээ өөрчлөх их хэцүү байх?

Мэдээж тийм амархан ажил биш л дээ. Хүн хүч, багаж хэрэгсэл ашиглаж байж л хийж байгаа.

-Нэг амьтан хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

Зураг дээрх баавгай туулайг бол нэг өдрийн дотор л хийсэн байгаа. Танк машин зэрэг гар ажиллагаа ихтэй зүйлийг хийхэд бүтэн өдөр зарцуулдаг.

-Дугуйг олоход хэцүү байдаг уу. Хаанаас авдаг юм бэ?

Дугуй засварын газраас машинд ашиглах боломжгүй болсон дугуйг бөөндөж авч хийдэг.

-Анх хаягдал дугуйг ингэж ашиглая гэсэн санаа хэрхэн төрсөн бэ?

Манай нэг таньдаг ах зөвлөсөн юм. Хашаанд байгаа дугуйнуудаар эхлээд хийгээд үзвэл ямар вэ гэсэн. Тэгээд тургшилтын маягаар хийгээд үзсэн чинь болмоор юм шиг санагдсан. Тэгээд л хийж байгаа. Бид төмрөөр зуух, яндан, хашаа, хайс, хашааны гүйдэг хаалга зэргийг гагнаж хийж байна.

-Хамт ажил эхлүүлсэн хүмүүс тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ. Хэдэн насны хүмүүс байдаг вэ?

Суман дээр ажлын байр олоход хэцүү шүү дээ. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд зүгээр суугаад байхад хэцүү байдаг. Тиймээс 25-28 насны ойр зууртаа юм хийчихдэг гарын уртай гэсэн хэдэн залуучууд санаа нийлээд хамтраад энийг хийж байгаа.

-Автомашины хэрэггүй болсон дугуй хэрэггүй хэвээр байгаад л байдаг. Үүнийг иргэд өөрсдөө энэ мэтээр ашиглаад орчноо тохижуулж болох юм шиг ээ.

Хүн өөрөө хичээгээд хийвэл хүүхэддээ зориулаад хашаандаа тоглоом хийгээд өгчихөд хэрэгтэй шүү дээ. Заавал их мөнгө зарж материал авах шаардлагагүй. Өөртөө байгаа дугуйгаа л ашиглачихна.

-Сумын иргэд хэр дэмжиж байна вэ?

Зуны цагаар бол цэцэрлэгт хүрээлэнг ингээд тохижуулчихвал үзэмжийн хувьд  ч таатай орчин нөхцлийг нь бүрдүүлээд өгчихнө шүү дээ. Дээрээс нь манай сумын иргэд хашаагаа тохижуулья гээд их захиалга өгч байна. Мөн сумын захиргаанаас бидний ажлыг дэмжээд Нутгийн удирдлагын ордны урд талбайг чимэглэж, тохижуулах санал тавьсан байгаа. Биднийг энэ ажлыг дэмжиж, урам зориг өг цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлээрэй гэж ерөөдөг.

-Хийсэн бүтээлүүд нь үнийн хувьд ямархуу байдаг вэ. Дугуйгаа хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Тоглоом нь жижиг, томоосоо шалтгаалаад өөр, өөр үнэтэй байна. Дугуйгаа 500 төгрөгөөр авдаг. Нэг амьтан хийхэд 3 ширхэг дугуй ордог. Хийсэн бүтээлүүд маань 10-50 мянган төгрөгийн хооронд үнээ тохиролцоод хийдэг.  

-Өдөрт хичнээн захиалга орж ирдэг вэ?

Өдөртөө 40-50 амьтан захиалгын дагуу хийдэг. Голдуу хун, цэцгийн мандал эрэлттэй байна. Гадаа дулаарч байгаа болохоор сүүдрэвч, саравч хийх захиалга ирж байна.  Бидний ажлыг дэмжиж захиалга өгөх хүмүүс 89150504 дугаарын утсаар холбогдох боломжтой. 

-Та бүхний цаашдын зорилго юу вэ?

Цаашлаад энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд, төмөр болон модон эдлэл, тоглоом хийж, илүү олон хүнийг ажлын байраара хангаж ажиллахыг хүсдэг. Манай суманд чинь гартаа уртай авьяастай хүн их байдаг юм. Тэгэхээр илүү олон хүнийг ажлын байртаа болгоод, амьдралд нь тус нэмэр болох ажил л хийхийг хичээдэг.

 Х.Соёл-Эрдэнэ

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.97Зочин   • 4 сарын 23. 8 цаг 15 минут

Дугуйгаар хийсэн тоглоом хүн болон байгальд хор хөнөөлтэй гэдгийг мэддэггүй юм байх даа.

112.72.12.8Зочин   • 4 сарын 22. 19 цаг 58 минут

Энэ хүмүүсийн санаа нь зөв ч хаягдал дугуй бол тэр чигээрээ хор халуун наранд хорт хий ялгаруулдаг манай нэг том дарга хаягдал дугуй хайлуулж хүүхдийн тоглоомын талбайн дэвсгэр хийдэг цехд очоод магтаад бсан мал шүү одоо зарим байрны тоглоомын талбайн ойр зун ойртох аргагүй муухай үнэртдэг 5-н жил үнэр нь гарахгүй эхнээсээ хуулж хаяж бна маш хортой

45.117.32.137Зочин   • 4 сарын 22. 17 цаг 14 минут

Боловсролын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага хаягдал дугуйгаар янз бүрийн тоглоом хийж байгаа цэцэрлэгийн эрхлэгч нарт арга хэмжээ тооцох хэрэгтэй химийн хорт хий ялгаруулж үр хүүхдүүдийг чинь хордуулж байхад сайхан байна гэж баярлаж байгаа хүмүүс хүүхдүүдийнхээ ирээдүй хойчийг боддоггүй өнөөдрөө харж амьдрах юмдаа.

45.117.32.137модон хийц   • 4 сарын 22. 16 цаг 47 минут

хог л бол хог тэр тусмаа хүүхдүүдэд бүр хортой ийм тоглоом хийж хүүхдүүдээ хорлоод байхын шууд устгал хий мэргэжэлийн хяналтын байгууллага хориглосон

49.0.184.30Зочин   • 4 сарын 22. 14 цаг 16 минут

sdaa yumaa chvsda.

202.9.42.99Зочин   • 4 сарын 22. 13 цаг 25 минут

xog shuu dee xiix gej bgaa bol zoriulaltiin mod chuluugaar xii

103.9.90.98Алтанбулаг   • 4 сарын 22. 12 цаг 04 минут

сэлэнгэ аймгийн Алтанбулагт зөндөө байдаг, тэр сумынхан санаа авч хиймээр юм даа

203.217.139.225Ганзориг   • 4 сарын 22. 10 цаг 42 минут

Их олон дугуйнууд хаймар биет нар салхинд хална, хөрнө, ууршина.дээр нь чанаргүй будагнууд, орчны агаар ямар байх бол?Тэр хавийн оршин суугчидад аюултай байж мэдэх юм.

202.70.33.242Зочин   • 4 сарын 22. 13 цаг 04 минут

Чиний машины дугуй нар салхинд халаад,хөрөөд,ууршаад хэцүү байдаг юм уу? хаягдал дугуй хог болж байхаар ингээд байж байвал зүгээр биш үү

202.21.115.242Зочин   • 4 сарын 22. 15 цаг 40 минут

mashind dotorhoi hugatsaand yabaad solidog, gazart bol yazrana yalzrana huldunu halna havdar uusgedeg, huuhduud toglono ter chigeeree hor shuu itgehgui bol google deed uzeerei

202.70.33.242Чимэг   • 4 сарын 22. 9 цаг 54 минут

Залуусаа баяр хүргэе, дугуйгаа зүсээд нөгөө талыг ашиглаж өөр зүйл хийвэл бүр ашигтай байхаа,бас хуванцар эдлэл ашиглах хэрэгтэй мод төмөр бол үнэтэй хүнд материал байх

202.21.108.160Зочин   • 4 сарын 22. 9 цаг 37 минут

Амжилт залуусаа.

103.206.195.230Зочин   • 4 сарын 22. 9 цаг 37 минут

Хөөрхөн л юм хийчихэж дээ...

202.131.243.190Zochin   • 4 сарын 22. 8 цаг 59 минут

Mergejliin hunees zovlolgoo avaad hor yalgaruulalatiig bagasgah yamar bolomj bgaag sudlah ni zov. medeej 2-3davharlaj zoriulaltiin rezinii budgaar budah alham bol ehniih ni baih. Mon hayagdal dugui bolovsruulah uildver bolgood orgojuuleh heregtei. Sanaa zov zaluustaa amjilt husie. Ulam orgojin telj, sumiinhaa ajilgui zaluuchuudiig ajliin bairaar hangaj ajillahiig husie.

59.153.114.109Zochin   • 4 сарын 22. 8 цаг 54 минут

Mundag zaluuchuud bn amjilt

103.206.193.66Өнөэрдэнэ   • 4 сарын 22. 8 цаг 49 минут

Хийх хүсэл сэтгэлийг нь үнэлүүштэй...нөгөө талаас энэ нь хүний биед хортой гэдгийг их бодолцож ойлгоорой.

103.26.195.188Зочин   • 4 сарын 22. 8 цаг 38 минут

Сүрхий залуус байна. Ажил хийж байгаа хүмүүст шүүмжлэх, гоочлох, болохгүй, бүтэхгүй гэх мэтийн дарамт их мэдэгч , өөрсдөө хөдөлмөрлөж үзээгүй шүүмжлэгчдээс ирнээ ирнэ. Тэдэнд болдог юм ерөөсөө байхгүй шүүмжлэх нь л тэдний ажил

202.131.229.34Зочин   • 4 сарын 22. 8 цаг 23 минут

Юмханаар юм хийх нь сайшаалтай ч хаягдал дугуй хор ялгаруулдаг гэдгийг бас тооцоолох хэрэгтэй. Ялангуяа хүүхэд тоглох газар дэмий байх.

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.