4-р сарын 22
10 цаг 50 минут

Шри-Ланкад  юу болов

Амралтын өдрүүд Шри-Ланк улсын хувьд эмгэнэлт өдөр тохиов.  Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр  тус улсын нийслэл болон орон нутгийн хотуудад бараг нэгэн зэрэг шахуу найман  удаагийн  дэлбэрэлт болж олон хүний амь эрсдээд байна.   Улаан өндөгний баяртай давхцсан энэхүү дэлбэрэлтүүдийг эхнээс нь сайтар төлөвлөж зохион байгуулсан нь анзаарагдаж байна.

Эхний гурван дэлбэрэлт нийслэл Коломбо хотын таван одтой Shangri-La, болон гурван одтой Cinnamon Grand,  Kingsbury зочид буудалд болжээ. Харин гудамжинд хоёр дэлбэрэлт болсон байна.  Түүнчлэн дараагийн дэлбэрэлтүүд Котахена, Негомбо, Баттикалоа хотын католик сүмүүдэд  болжээ. Энэ үеэр тэнд хүмүүс олноор цугларч улаан өндөгний баяраа тэмдэглэж байснаас эрсдэл их гарчээ.  Мөн орон нутгийн  Дехивала  болон  Дематагода хотын орон сууцны хороололд долоо, найм дахь удаагийн дэлбэрэлт болжээ.

Урьдчилсан байдлаар Шри-Ланкагийн сүмүүд болон зочид буудалд  болсон дэлбэрэлтийн улмаас 207 хүн амиа алдаж, 500 орчим хүн бэртсэн тухай  телевизийн “News 1st” суваг мэдээлсэн байна. Амь  үрэгдэгсдийн дунд  гадаадын 35 иргэн байгаа тухай мэдээлжээ. Тэдгээр нь Их Британи, АНУ, БНХАУ-ын иргэд аж.

Ажиглагчид энэ халдлагыг  аялагч жуулчид болон сүсэгтнүүд рүү  чиглэсэн нь илэрхий байна хэмээн онцолжээ.

Шри-Ланкад болсон хэрэг явдалтай уялдуулан дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, “Шри-Ланка дахь шүтлэгийн газарт чиглэсэн халдлага намайг ихээхэн цочирдууллаа. Дээд комиссаруудтай би ярилцсан. Манай албаны хүмүүс Шри-Ланка дахь байгууллагуудтай хүнд цаг үед хамтран ажиллаж байгаа” хэмээн Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Халдлага гарахаас 10 хоногийн өмнө Шри-Ланкийн цагдаагийн  газрын дарга  амиа золиослогч алан хядагчид сүмд халдахаар төлөвлөж байж болзошгүйг анхааруулж байжээ.

Одоогоор халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаа бөгөөд үүнийг алан хядах ажиллагаа хэмээн нэрлэж байна.  Гэхдээ хууль сахиулах байгууллагын ажилтнууд энэхүү халдлагыг National Thowheeth Jama'ath (NTJ хэмээн  мусульманы орон нутгийн радикал байгууллагынхан үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж байна. Энэхүү байгууллага нь өнгөрсөн жил  Буддын сум хийдүүдийн эсрэг  мөн иймэрхүү халдлага үйлдэж байсан удаатай юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын Батлан хамгаалахын сайд халдлагатай холбоотойгоор 10 хүнийг  баривчилж сэжигтнээр шалгаж эхэллээ гэх мэдээг түгээжээ. Коломбо хотод сэжигтнүүдийг баривчлах үеэр цагдаагийн гурван албан хаагч мөн амь үрэгдсэн байна.  

Түүнчлэн Shangri-La зочид буудал болон  сүмд алан хядах ажиллагаа үйлдсэн хоёр амиа золиослогчийн нэр тодорхой болсон бөгөөд тэдгээр нь Исламын Улс бүлэглэлтэй холбоотой байжээ.

Эх сурвалж:  Lenta.ru

Бэлтгэсэн:М.Нэргүй

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.59мусылман   • 4 сарын 26. 21 цаг 48 минут

Жинхэн мусылман шашинтай хүүмүүс ийм нүгэлтэй муухай юм хийхгүй. Өөрийнхөө амиа золиослох нь манай шашинд байдаггүй. Хэрвээ тэгвэл том нүгэл болно. Энэ бол мусылманчуудчын нэрийг бузрлаж буй террорист этгээдүүд мөн.

66.181.160.70Зочин   • 4 сарын 27. 21 цаг 25 минут

laliin ariun dainaa jihad gej nerleed baigaa

81.183.126.157Зочин   • 4 сарын 22. 11 цаг 48 минут

Ислам, муслим шашинтан гэж мөн ч хэцүү тэнэг хүмүүс байх юм даа

202.9.44.240Зочин   • 4 сарын 22. 11 цаг 15 минут

СЭТГҮҮЛЧИД БОЛ ХЭЛ МОХООГЧИД

64.119.16.158Zulaa   • 4 сарын 22. 11 цаг 08 минут

Ямар эвгүй бичдэг юм бэ. Эмгэнэлт явдал боллоо гэдэг ч юм уу соёлтой бичиж болно. "Үхэл хагацлаар дүүрэн" ч гэх шиг. Энийг бичсэн хүн л лав муухай царайтай, муухай санаатай хүн байх аа.

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонгогчтойгоо санал солилцлоо17 минут 33 секундын өмнөЖозеф Стиглиц: Барууны капитализмын үзэл суртлын сүйрэл21 минут 6 секундын өмнө“Галдан бошигт” ном олны хүртээл боллоо22 минут 18 секундын өмнөАмерикийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ26 минут 6 секундын өмнөАНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ36 минут 6 секундын өмнөБуудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо41 минут 6 секундын өмнө“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ46 минут 6 секундын өмнөХуучин ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахыг сайшаажээ51 минут 6 секундын өмнөБэлэн гоймонд хортой бодис агуулж байгаа ДЭМБ-аас зарлалаа56 минут 6 секундын өмнөНаадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай1 цаг 2 минутын өмнөРоботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно1 цаг 7 минутын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь1 цаг 12 минутын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина1 цаг 17 минутын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт1 цаг 22 минутын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 27 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 32 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 37 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 42 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 47 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 52 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 57 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов2 цаг 2 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд2 цаг 7 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө2 цаг 12 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ2 цаг 17 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав2 цаг 22 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ2 цаг 27 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цаг 32 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 37 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.