2019 оны 4-р сарын 22
15 цаг 25 минут

Эзэнгүй гутал /Нийтлэл/

Oyu-Od

Хакухо аваргын иргэншлээ солих нь гэсэн мэдээлэл уншлаа. Гэхдээ тамирчин хүний тэсвэр тэвчээрийг олон жил харуулж, дэлхий нийтийг авьяас чадвараараа баясгаж, хамгийн гол нь спортын мэргэжлийн тамирчны сахилга батыг үлгэрлэн үзүүлж буй аваргынхаа тухай бичих гэсэнгүй ээ. Тэртэй тэргүй давхар иргэншилтэй болохгүй бол олон сайн тамирчид бас гадаадад төрсөн хүүхдүүдээ алдаад дуусах байх.

Харин аваргын тухай мэдээлэлд хавсаргасан баримт сонирхол татав. 2018 онд нийт 561 иргэн МУ-ын харьяатаас татгалзах хүсэлтийг гаргасан гэнэ.
2013 онд 85 иргэн
2016 онд 307
2017 онд 490
2018 онд 543 хүн МУ-ын иргэн биш болжээ. Түүнээс бүр айхавтар тоо баримт оллоо. ГХЯ-ны мэдээлснээр 21-48 насныхан дунд судалгаа явуулахад 79% нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй ажээ. Үнэн байх. Ойр хавийнхан найзууд, ах эгч нар бүр дүү нар хүртэл гадагшаа гарч амьдрах хүсэлтэйгээ ярих юм.

2016 оны 2-р сарын азарган бороотой нэгэн өдөр Македонийн засгийн газрын ордны гадаа зуу, зуун иргэд эзэнгүй гутал өрж тавьсан байдаг. Яг л дайнд алдсан цэргүүдээ санаж, уй гашууд автаж байгаа мэт. Гэхдээ дайн болоогүй л дээ. Македонийн иргэд асуултынхаа хариултыг л авах гэсэн юм. “Манай оронд хэдэн хүн амьдарч байна вэ ?”. Уг нь хуулийн дагуу 10 жил тутамд 1 удаа хүн амын тооллого явуулах ёстой боловч хамгийн сүүлд 2002 онд тоолсон. 2011 онд хуулийн дагуу тоолж байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр засгийн газрын зүгээс зогсоожээ. Сүүлийн албан бус тоо нь 2009 онд 2,090,000 орчим хүнтэй гэнэ. 2015 оны зун 46 албан байгууллага хүн амын тооллогын тухай хариулт нэхсэн боловч төрийн түшээтнүүдээс хэн нь ч хариулсангүй. Харин “Дэлхийн банк” 2016 онд судалгаа явуулж өнгөрсөн 10 жилд Македонийг 600,000 иргэн нь орхиж явсан гэдэг судалгааны дүн гаргалаа. Македон улсын нийт иргэдийн 25 хувь нь эх орноо орхин явсан гэсэн үг. Тийнхүү 600,000 хүмүүсийн гутлыг засгийн газрын ордны гадаа өрсөн нь 2016 оны 2-р сар билээ. Македонд үлдсэн “тодорхой бус тооны иргэд” тийнхүү эх орноосоо явсан өөрсдийн аав ээж, үр хүүхэд, найз нөхөд, хайртай хань, дотнын хүмүүсийнхээ гутлыг орхисон нь энэ.

Македоны 20-35 насны залуучуудаас 2016 онд судалгаа авахад 83.7% нь Македонийг орхиж гадагшаа гарах хүсэлтэй гэж хариулжээ. Харин Монголчуудын судалгааны үр дүн 79% нь гадаадад амьдрах хүсэлтэй. 2016 онд Македонд ядуурлын төвшин 21%, Монголд 26%тай. Югаславын задралаас хойш нэг их сайн хөгжихгүй байгаагаас болоод Европын хамгийн ядуу орон Македон л байх л даа. Ажилгүйдлийн төвшин 20%тай, залуучуудын тал нь ажилгүй гээд л. Гэхдээ л Югаславаас хойш дайны хөлд өртөөгүй шахуу. 2001 онд л Албанитай дайтсан байх. Монголтой харьцуулж болохгүй гэж үзэж магадгүй. Гэхдээ “ЭЗЭНГҮЙ ГУТАЛ” үлдээх шалтгаан нь ижил байх.

Македонд VMRO-DPMNE (Хувьсгалт нам), SDSM (Социал демократ нам) гэсэн хоёр том нам бий. Македонийн залуу иргэн ажилд орох гэсэн боловч VMRO-DPMNEд элсвэл ажилд авна гэсэн тухай өөрийнхөө блогт бичсэн нь дэлхий нийтэд айхавтар түгсэн байсан. Энэ хоёр том намд л элсэж байж бүх юм нь болдог гэнэ. Монгол яг адилхан. Намд элсэж байж сайхан амьдрах баталгаа их. Намгүй хүн амьдрахад амаргүй. Бөгс ухвал амьдрахад амар. Бөгс ухахгүй бол амьдрахад хэцүү.

Македонийн судалгаанд оролцогчид эх орноосоо явах шалтгаануудыг эдийн засгийн нөхцөл байдал биш эрүүл мэнд, улс төрөөс хэт их хамааралтай, амьдрах орчин нөхцөл, төр авилгад идэгдсэн гэж үзжээ. Монголд бас адилхан байх даа ?

- 2015 оны 5-р сард Македоны тухайн үеийн ерөнхий сайд Никола Груевски (VMRO-DPMNE намын тэргүүн) болон түүний засгийн газрыг унагах гэж 2,000 гаруй хүн жагсаал цуглаан хийж, цагдаа нартай мөргөлдсөн. Хууль бусаар өөрийн албан тушаалыг ашиглан 20,000 орчим иргэдийн утсыг нууцаар чагнасан, 2011 оны парламентийн сонгуулийн дараа нэгэн залуу хүүгийн амийг бүрэлгэсэн гэх мэт баримтуудыг өнөөгийн ерөнхий сайд Зоран Заев дэлгэсэн. Үүнд дургүйцсэн ерөнхий сайд Никола өрсөлдөгч нам социал демократын тэргүүн Зораны эсрэг арга хэмжээ авах гэж оролдсноор тийнхүү жагсаал болсон байдаг.

- 2016 онд ерөнхийлөгч Горге Иванов болон засгийн газрын эсрэг ард иргэд нь мөн бослого гаргаж, жагсаал хийсэн. Яагаад гэвэл ерөнхийлөгч Горге өмнөх ерөнхий сайд Николагийн хууль бусаар утас чагнасан мөн аллагатай холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг болиулснаар тийнхүү ард олон уурласан. 2017 онд энэ бүх хэргийн эзэн Никола Груевски 2 жилийн ял авсан боловч ялаа эдлэлгүй эх орноосоо оргон зайлсан байдаг. Улмаар Унгарт очин улс төрийн орогнол хүсч, өнгөрсөн оны сүүлээр улс төрийн орогнолоо ч авч чадсан.

- 2017 онд Албани гаралтай Талат Шафери Македонийн парламентийн даргаар сонгогдсоноор 200 гаруй макстай босогчид төрийн ордонд нэвтэрч эрх мэдэлтнүүдэд халдаж, социал демократ намын тэргүүн одоо ерөнхий сайд болсон Зорон Заевийг гэмтээсэн. Албани хүн дарга болсноос л болсон л доо. Сая мөн Македон Гректэй нэрийн асуудалтай байдгаас болж НАТО, Европын холбоонд элсэхийн тулд нэрээ өөрчиллөө. Тэгэхэд мөн л бослого гарсан. Энэ ч яахав. Хамгийн гол нь залуучууд нь нэр нь өөрчлөгдөөд ч амьдрал дээрдэхгүй байгааг бас л хэлсээр, дэлхий бичсээр л байна.

Манайд бас л хуучин ерөнхийлөгчөө оймсыг нь өргөөд авч явсан. Саяхан буусан ерөнхийлөгчөө авч явах дөхсөн. Зарим нэг улс төрчид нь гадагшаа дүрвээд хаана ч байдаг юм бүү мэд. Урдах, хойдохоо барьж авч нарсанд хийх гэсэн зорилгоос өөр юм хомс байна. Одоо бид утаагаа мартчихлаа. Өчнөөн тэрбум төгрөг энэ олон жилд үрээд ч утаагаа арилгалгүй, харин ч бүр ихэсгэчихлээ. Утаанаас болж эрүүл мэнд яаж хордож байгааг тоогоор ч илэрхийлэх боломж алга. Дулаараад ирэхээр хамаг баас, шээс нь хайлж урсаад үнэртээд эхэлнэ. Хамаг юмны бохирдол. Хөрс, ус, агаар. Эдийн засгаа дээшлүүлж болох байсан сайхан боломжоо “Үндсэрхэг үзэл”-ээсээ болж алдана. Одоо засаглалаа өөрчилнө гээд ярьж байдаг.

Македон шиг ард иргэдийн ч юм уу мөнгөний ч юм уу баахан жагсаал цуглаантай. Үнэхээр тэд өөрсдийн хүсэлтээрээ жагссан уу гэвэл сонин. Жагсаалд оролцож байж мөнгө олж амьдардаг залуучуудтай. Монголд лав л “Утааны эсрэг аав ээжүүд” бил үү дээ. Тэр группын админууд лав тэрүүгээрээ мөнгө хийдэг болчихсон биз дээ. Саяхан хүүхдийн төлөө жагсаал болсон хэн ч ирээгүй. Мөнгө өгөхгүй юм чинь очих хүн байхгүй юм биш үү ? 7-р сарын 1-нд чинь дан л мөнгө авсан нөхдүүд жагссан биз дээ ? Хэдэн хөөрсөн нөхдүүд дагаж очсон байх. Худалдагдсан сэтгүүлчид, худалдагдсан жиргээчид, худалдагдсан залуучууд. Энэ хүний ард хэн байгаа вэ ? л гэж бодохоос өөр аргагүй. Мэдээж өөрийнхөөрөө яваа мундаг залуучууд бий ч тэд чинь цөөхүүлээ ганцаардаж байна. Гадаад, дотоодод сурсан мэдснээ эх орондоо бүтээж, Монгол улсаа хөгжүүлэх тээж ирсэн ихэнхи залуучуудын чин хүсэл нь унтарч эхэллээ.

Цалингаараа амьдраад олигтой амьдрахааргүй гэхээс илүү улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудал, орчны бохирдол, ЖДҮ-гийн сангаас өгсүүлээд албан тушаалтнуудын эрх мэдлээ давуулан ашиглах, авилга хээл хахууль, намаас хэт хамааралтай, хүүхэд нь эрүүл өсөх баталгаагүй зэрэг энэ бүхэн залуучуудын 79%-г гадагшаа явмаар санагдтал болгож байна даа.

Ай даа. Македоны засгийн газар шиг хүнээ ч тоолохоос айх хүртлээ хамаг залуучууд нь гадагшаа яваад алга болохвий дээ. Бөхчүүд, дуучдаа сонгоод гаргаад ирдэг Хятадуудыг үзэн ядахаас өөр бодол толгойд нь байдаггүй, алхам тутмын ажил бүртээ “цавчаа” хийдэг, “тодорхой бус тооны” нөхөд эндээ үлдчихвий дээ. Сүхбаатарын талбай дээрээ хөл гишгэх зайгүй болтол ЭЗЭНГҮЙ ГУТАЛ өрөхгүй юмсан...

МУ-ын иргэн Оюу-Од

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

93.4.223.148bi   • 4 сарын 29. 16 цаг 17 минут

sainain bichen baina bi germanii zasagiin gazraas ter xas temdegiig xergelesenii tulburuu avmaar baina manaihan bugd niileed 4say tiim uchiraas 4 say evro avnaa bolohuu

66.181.178.9монгол юмуу би   • 4 сарын 24. 13 цаг 36 минут

хүмүүсээс л болж байна.Тийм ганцхан хар толгойгоо хамтарч хулгай хийх гэсэн амьтадыг толгой дээрээ залсан толгой нь 180 градус эргэсэн бид тэгэхээр хэн бэ.Бид монгол улс гэж гэж үү.Бидэнд өмнөх үеийн алдарт хаан удирдагч нар маань харинч асар их хөрөнгө баялаг үлдээсэн боловч биднийг удирдаж байгаа өөрсдийгөө улс төрч гэж нэрлэх өчүүхэн бодолтой хүмүүс улс орныхоо баялгийг ганцаараа цуслах шунал тачаалдаа автан юун улс орон мантай юм болсноос энэ улсад монгол хүн тогтохгүй чөтгөрүүдийн орон боллоо

66.181.178.9монгол юмуу би   • 4 сарын 24. 13 цаг 26 минут

Македоны Александр хаан гэж дуулсан биз дээ.Бас л дэлхийн талыг эзэлж европ арабыг чичрүүлж байсан алдарт жанжин.Маш сайн ой ухаантай өөрийн 10 мянган цэргийгээ цаашаа хараад зогсож байхад хэн гэдгийг таньдаг гэж уншсан байх юм.Манай их хаан Чингис ч дэлхийн талыг эзэлж байсан тухайн үеийн алдарт хаан.Гэтэл түүх хатуу юмаа.Тэртээ нэгэн цагт дэлхийг донсолгож явсан хоёр их хааны үлдсэн гал голомт яг адилхан үндэстэн нь эх нутгаасаа дайжин зугтаж байгааг юу гэж ойлгох вэ.Эх нутаг нь тэднийг хөөгөөгүй.Харин эх нутагт нь улс орныг нь удирдаж байгаа

192.240.123.17Зочин   • 4 сарын 29. 13 цаг 17 минут

Үйлийн үр гэж байдаг юмаа үхэж биш үүрч барнаа гэж айхтар үг байдаг шүү.

66.181.161.70Zochin   • 4 сарын 23. 14 цаг 43 минут

Bodoh l asuudal.gehde 7 sarin 1 jagsaal mungute holbootoi gedgt sanal niilehgui bnaa.

202.9.43.126Зочин   • 4 сарын 23. 10 цаг 56 минут

уншигч: Иргэн боллоо гээд л эх орноосоо урваад л, нутагтаа ирэхгүй болж монгол хүн байхаа болих юм уу ямар. Энэ чинь өдгөө тийм сүртэй зүйл биш шүү дээ.Гадаад орнуудад ийм тохиолдол бишгүй дээ л байдаг. Тэнд нь хүн ажил хийгээд амьдарч болох нөхцөл нь цааш өсөх ирээдүй нь байна. За тэгээд Монголд ирлээ гэхэд манайхан амар заяаг үзүүлэхгүй шүү дээ. Намууд тал тал тийш нь чангаагаа хандив шаардаад л заллин, атаа зөтөө, бас хамаг хадгаламж юмыг худлаа үнэн хэлж байгаад аваад банк нь дампуурч эцэс сүүлд нь юу ч үгүй болгоод үлдээнэ

183.81.171.2зочин   • 4 сарын 23. 10 цаг 52 минут

манай сайхан зоригт эрчүүд эмэгтэйчүүд минь хаана байна вэ. бүгд амиа хойхоолоод эх нутгаасаа холдоод явах уу. төрсөн үр чин харийн хэл сурч,ёс заншлаар суралцаж өссөн хүн Монголоо гэхүү , ясанд нь цусанд байвч сэтгэл зүрхэнд хоногшоогүй л байх вий. харийн нутагт байнга хоёрдогч гэдгээ мэдрэх үед бүх зүйл ард хоцорсон байхыг мэдрээд харамсаж суух уу.

66.181.168.81зочин   • 4 сарын 23. 10 цаг 05 минут

Монголын аль чадалтай, мэдлэгтэй, эрдэмтэй залуучууд нь гадагшаа гарахаа, иргэншлээ солихоо зарлаад байхад бусад нь гадагшаа гарах нь аргагүй шүү дээ төр засаг гэж байна уу эсвэл тэнэгүүд, ядуус нь үлдэж л байг хуурч байгаад сонгогдход амар гэж бодоод байгаа юм уу

66.181.189.107Зочин   • 4 сарын 23. 8 цаг 57 минут

Толгойны өвчин юм даа гэхдээ улс төрчид гэж тулширхаа больмоор юм 50 60 насныханы буруу гэж боддог эд мангөны төлөө нийгимийг ийм болгосон 90 хойш залуучууд бие тоож амөр аргаар мөнгө олохыг хүсдэг болсон 70 80 оны залуус нуруун дээр явж байна 70 80 оны залуус шантарч гадагшаа гарах хүсэлтэй болсон байх

119.40.98.162123   • 4 сарын 23. 8 цаг 39 минут

Яана даа. Эрх баригчид минь. Сайхан залуучууд минь төрж, өссөн эх орон, элгэн саднаа орхиод улс төрчдийн балгаас болоод амьдрал нь баталгаагүй болж харийг зорих бодолтой болжээ.

202.72.245.122ө   • 4 сарын 22. 15 цаг 45 минут

у монголов совести пропали все чего то хотять

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай9 минут 56 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга14 минут 56 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа19 минут 56 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно24 минут 56 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав29 минут 56 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос34 минут 56 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна39 минут 56 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ44 минут 56 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо49 минут 56 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана54 минут 56 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ59 минут 56 секундын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 5 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 10 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 15 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 20 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 25 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 30 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 35 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 20 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 30 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 40 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цагийн өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 10 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.