4-р сарын 23
8 цаг 00 минут

Ар араасаа амь насаа алдсан ослуудад  хэн ямар хариуцлага хүлээв

- Хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байгаа юу-

 Бурхан минь, юу болчихоод хайран  сайхан монгол залуус хэд хэдээрээ осолд өртөж амь насаа алдаад байна вэ гэж халаглахаас аргагүй байна. Монголчууд угаасаа цөөхөн, 3 сая гаруйхан.  Ийм цөөхөн хүн амаасаа,  тэр дундаа ид хийж бүтээх насны залуучуудыгаа цаг бусаар алдана гэдэг  үндэстний  эмгэнэл. Тэд бол бидний хэн нэгний инээгээд уулзах найз нөхөд, амьдралын төлөө зүтгэж явсан андууд минь байсан.  

“Эко Алтан Заамар”-ын уурхайд 4 хүн,  Төв цэвэрлэх байгууламжид ажил үүргээ гүйцэтгэж байсан 4 залуу, өнгөрч амралтын өдөр  Налайхын уурхайд 3 хүн осолд өртөж амь насаа алдлаа.  Ингэж ар араасаа осол гарч тэр бүрийд эрдэнэт хүний амь үрэгдэж байгаа нь хэний буруу вэ.  Хариуцах эзэн, хүлээх хариуцлага гэж байгаа юу гэсэн асуулт байх ёстой.  Тухайлбал, “Эко Алтан Заамар”-т хэн  ямар хариуцлага тооцсон бэ.

Тус компани гэхэд л Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж байсан гэх мэдээлэл байдаг. Эцэст нь тэдний шуналын золиосонд 4 хүний амь үрэгдсэн.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Тус компанийн лицензийг цуцална” гэж мэдэгдэж байв. Ослын үеэр МХЕГ-ынхан хэвлэл мэдээллийнхнийг дагуулан сүр бараа болж байшин савыг лацдаж байгаа харагдсан. Харин энэ тухайд  орон нутгийн иргэд өөрөөр ярьдаг. Хажууд нь амьдрал дунд байгаа тэдний үг үнэнээс хол зөрөхгүй.

Заамар сумын Хайлааст багийн иргэн Б.Болдхүү  “Эко Алтан Заамар”-ын тухайд “Хэл ам намжтал үйл ажиллагаагаа зогсоож байгаад ухна л даа. Алтныхны шилдэг арга шүү дээ. Хэдий зүүн эргийг нь ухах ажил зогссон ч баруун эргийг нь өдөр шөнөгүй л ухаж байгаа биз дээ. Нэг компанийн лицензийн талбай шүү дээ. Хуулийнхан, дарга нар ингэж л ажлаа хийж байна” гэжээ.  Үнэхээр ч нуралт үүссэн зүүн эргээ зогсоогоод баруун эргээ ухаж байгаа бол  ёстой нүглийн нүдийг цаасаар хуурч байна гэсэн үг. Нөгөө хариуцлага нь ийм янзаар “хэрэгжиж” байгаа нь тэр.

Компани нь тэдний залуу нас, амь амьдралын төлөөсийг сайндаа л хоёр өрөө байраар үнэлж ам хаасан байх.

Төв цэвэрлэх байгууламжид засвар хийж байсан хоёр залуу, аврахаар очсон хоёр нөхрийнхөө хамтаар гэгээн цагаан өдрөөр  амь алдлаа. Төр өөрийн харъяаны энэ байгууллагад хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг хэр сахьж мөрдөж байсныг эндээс харж болно. Хаалт задарч хортой хий алдагдаж байгааг нь мэдсээр байж засварчдаа хамгаалах хэрэгсэлгүй тийш нь оруулсан дарга даамал нь хэн бэ.

Хариуцлага орхигдсноос л хамаг гай үүдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа зөрчилд оногдуулах хариуцлагыг чангатгаж, эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалмаар байна. Ямар оновчтой, үр дүнтэй шийдэл гарц байна вэ, эрх баригчдаа

Хотын даргын хэлснээр энэ осол болсон хэсэгт 2017 онд  8.1 тэрбум гаруй төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн байжээ. Гэтэл ганцхан жилийн дараа дахиад эвдэрсэн байх юм. Тийм өндөр үнэлгээтэй засварын ажил ийм муу  чанартай хийгдсэн байж таарах нь. Цавчаагаа бодож чанаргүй хийсэн энэ ажлын балгаар эцэст нь дөрвөн хүний амь  эрсдлээ.

Энд бас л хариуцлага яригдана. Тэр 8,1 тэрбум төгрөгийн засварыг хаанахын  хэн гүйцэтгэв, явц гүйцэтгэлд нь хэн хяналт тавив, шалгаж нягталж хүлээж авсан нь хэн бэ гэсэн асуулт ар араасаа яригдах учиртай. Ус сувгийг удирдах газрын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад харъяа нэг нэгжид нь гарсан энэ ослын төлөө ямар хариуцлага тооцох эсэх нь одоогоор  тодорхойгүй байна. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт  хоёр өрөө байр, 36 сарын цалинг нь олгохоо Нийслэлээс мэдэгдлээ. Энэ бол хариуцлагыг бүдгэрүүлэх шалтгаан биш.

Налайхын уурхай гэж хүний амь авч оддог эрлэг нэг байна аа.  Сүүлийн 10 жилд энэ уурхайд 126 хүн амь насаа алджээ.  Өнгөрөгч амралтын өдөр Хятад эзэнтэй уурхайд 3 хүн осолдсон. Гэтэл осол гарсан уурхайн үйл ажиллагааг  өнгөрөгч оны 12 сард зогсоосон байсныг 14 хоногийн өмнөөс зөвшөөрөлгүйгээр дахин ажиллуулах болсноор гурван иргэн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай.  Монголд хууль журам ингэж л “хэрэгждэг” болжээ.

Хаасан уурхай нь “амь орж” ахин ажиллаж эхэлдэг, хэдэн тэрбумын өртөгтэй их засвар нь  ганц жил болоод эвдэрдэг, ахиухан ашиг олохын тулд аюулгүй ажиллагааны журмыг зөрчдөг, “тэнгэр”-ээс гэнэт чулуу төмөр унаж хүний амь эрсддэг, үйлчилгээний газрын хаалганд хүрээд тог цохиулж хорвоог орхидог... Нийслэл хотынхон ийм л аюултай орчинд дарга нарын хэлсэнчлэн “аз жаргал”-тай амьдарч байна.  

Хариуцлага  орхигдсноос л хамаг гай үүдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа зөрчилд оногдуулах хариуцлагыг чангатгаж, эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалмаар байна. Ямар оновчтой, үр дүнтэй шийдэл гарц байна вэ, эрх баригчдаа

Г.Хантулга  

 

 

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.73Давах   • 4 сарын 27. 10 цаг 23 минут

Нэг бол хотын дарга өөрөө огцор өарөөр бол УСУГазрын мяндагтнуудыг ажлаас нь чөлөөл

150.129.140.96zochin   • 4 сарын 24. 13 цаг 53 минут

Kharuytslaga tootsokh ZG , Erenhkiilegch , Ikh khural baina uu Iim baidlaar surchee

66.181.176.53Зочин   • 4 сарын 24. 4 цаг 05 минут

Амь насанд аюултайг мэдсээр байж,хориглосоор байтал ажиллаж амь насаа алдана гэдэг бол арга барагдсаных ар гэр эхнэр хуухдээ тэжээхгуй бол бугд елберч ухэх гээд байна шуу дээ.Иймд ингэж амьдаруулж буй Засгийн Газар хариуцлага хулээх естой

178.85.140.24Зочин   • 4 сарын 24. 1 цаг 10 минут

Oyun-erden.Altan-zaamartai.haruizlag.dahin.tootsoh.estoi.huruizlagiig.el.bolgo.SHAARDLAG.

178.85.140.24Зочин   • 4 сарын 24. 1 цаг 07 минут

Altan-zaamaraas.4-n.say.Dollor.gargah.estoi.Ar.geriihend.

182.160.37.135Зочин   • 4 сарын 23. 22 цаг 56 минут

дарга нар баячууд мөнгө л хармаалж байвал монголчуудын амь нас хог шорооноос дор болсон шүү дээ. амь амиа бодоцгоо

182.160.37.135Зочин   • 4 сарын 23. 22 цаг 55 минут

гадын нөлөөгий гэсэн биз дээ?

66.181.161.30зочин   • 4 сарын 23. 21 цаг 17 минут

хэнч хүлээхгүй монголчууд аа өөрөө өөрсдийгөө хамгаалах цаг үе,харин ардуудаа хамгаалах сайн дурийн бүлэг үүсгэж партизаны дайн д нэгдэх хэрэгтэй

103.9.90.98оюун   • 4 сарын 23. 19 цаг 45 минут

Уул уурхай, барилга хот байгуулалтын хоёр сайдыг огцруулах хэрэгтэй хүний амь нас хохирохоос илүү ямар хэрэг зөрчил гаргаж байж огцрох гээд байгаам

59.153.112.69Зочин   • 4 сарын 23. 19 цаг 35 минут

saidni hariutslaga hvleehgvi.nvdee aniad bgag bizdee.olon hvn amia aldaad bhad gavya hiisen yumshg..

202.131.228.131ЗОЧИН   • 4 сарын 23. 18 цаг 16 минут

ХАРИУЦЛАГА. МЭРГЭЖИЛГҮЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСЭЭР САЙД ХИЙЛГЭХ НЬ БУРУУ ГЭДГИЙГ Л ХАРУУЛААД БАЙГАА. ЭНХБОЛДЫН ХУВЬД ЯДАЖ Л НООМХОН ГЭЖ ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН ЦЭРГҮҮДИЙГ ОЙЛГОХГҮЙ.

66.181.186.236Зочин   • 4 сарын 23. 18 цаг 35 минут

ОНЦГҮЙ БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙНА‼️ АЗИЙН БАР БОЛНО ГЭЖ ДЭЭЛЭНДЭЭ НЯЛЖ БАЙСАН БАЛИН ХАМАРТЫН ҮЛГЭР ОРОС "АХ НАР" 1 ТОНН НЕФТЬ БҮТЭЭГДХҮҮНИЙГ 659.14 АМ.ДОЛЛАР БУЮУ ОХУ-ААС НЕФТЬ ИМПОРТЛОГЧ ТОП 30 УЛСААС ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР МОНГОЛЧУУДАД ЗАРДАГ БАЙНА‼️ Орос шатахуунаа хамгийн ойр байдаг Монголд хамгийн үнэтэйгээр экспортолдог юм байна. Дээрээс нь шаталтын Октаны тоондоо хүрдэггүй хамгийн чанар муутайг нь шахна. Европ руу бол яг стандартын дагуу нийлүүлдэг байна. Гэтэл 1 сая гаруй тонн жилийн хэрэгцээтэй Монгол Оросоос ингэж царай алдаж муу бензин, ш

103.9.90.130Зочин   • 4 сарын 23. 17 цаг 03 минут

Уурхай, үйлдвэрийг хаана, зогсоох, нүүлгэх зэрэг нь өмч хөрөнгөтэй холбоотой, бид хувийн хөрөнгийг хуулиар хамгаалах хуультай улс ш дээ, хааж эрх цуцлах нь хууль журмын дагуу байх ёстой. Налайхын уурхайн1990 оны ослыг арилгаад дараа нь ажиллаж л байсан, ашиглалтын нөхцөл хүндэрсэн, эдийн засгийн хүндрэлээс болон зогссон, хувьчлагдсан юм.

64.119.21.36Бат   • 4 сарын 23. 16 цаг 28 минут

Үхсэнүүд л рариуцлага хүлээнэ

192.82.65.120Зочин   • 4 сарын 23. 15 цаг 56 минут

ТЭНЭГ ХАР МАССЫН СОНГОСОН СОНГОЛТ ХУВЬ ТАВИЛАНТАЙГАА ЭВЛЭР ИЙМ ЭРГҮҮ АМЬТАДЫГ СОНГОЧООД ОДОО ОРИЛООД ЯАДАГ ЮМ ТЭНЭГҮҮДЭЭ

103.229.120.133Зочинз   • 4 сарын 23. 15 цаг 37 минут

Цэрэг армийн талаар а ч гүй Н.Энхболд, Уул уурхайн талаар а ч гүй Д.Сумъяабазар нарыг БХЯ,УУЯамнаас нэн даруй татаж авъяа. Цэргийн энгийн сайхан залуучууд цаг бусаар хорвоог орхин одлоо. Даанч харамсалтай ойр ойрхон яваад өглөө.

103.229.120.133Зочиэ   • 4 сарын 23. 15 цаг 32 минут

Засгийн газар, Ерөнхийлөгч , 76 тэгээд доошлоод яам тамга, газар хэлтэс гээд шат дараалан хариуцлаг хүлээнэ. Урд хил дээр нүүрс гаргахаар очерлон зогсож байгаа жолооч нараас маш олон хүн амь насаа алдсан.

81.183.126.157Зочин   • 4 сарын 23. 15 цаг 28 минут

Хариуцлага хүлээж сурцгаа л даа улс төрийнхөн. Хуулийн хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд ядахдаа ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээлдээ. Хүний амь гэдэг чинь бурхан минь юутай хайран юутай харамсалтай билээ. Ар гэрийнх нь зовлон шаналалыг, насаараа өнчин өсөх хүүхдүүдийнх нь амьдралыг өөрсдөө төсөөлөөд бодоод үздээ

66.181.184.39Ука   • 4 сарын 23. 14 цаг 04 минут

Үнэхээр Сумьяабазар энэ яамыг яавч дааж явах хүн биш нь харагдаж бна Энэ хүнээс араы өөр хүн зөндөө байдаг байх хамгийн наад зах нь ард түмэндээ бензины үнийг барих юм яриад байсан одоо хар чиний мэддэг асуудал биш юм бна Оюунгэрэл гэгч наймаачиныг дийлэхгүй юм бна гэдэгээ ойлгов уу чи оросын колонк оруулж ирж л нэг үнэ барьж магад

66.181.181.120Зочин   • 4 сарын 23. 13 цаг 08 минут

uul uurhain said ogtsroochee..iim olon hvn vregdeed bhad zgrl bgaad bj bolohuu..ar gertni hichneen hvnd bgaa boldoo

202.179.27.195Зочин   • 4 сарын 23. 13 цаг 07 минут

MONGOLD AJIL HIINE GEDEG BOL SHUUD UHLIIN HORIH LAGER SHUUDEE,TERNII OROND SOLONGOSD AJILLAVAL YADAJ ARAI HED HONOG UDAAN YAVAAD MAJIIH BAIHDA

192.82.65.224Зочин   • 4 сарын 23. 12 цаг 50 минут

uul aarhain yam hariutslagaa uurye.. sumyabazar ta darga nartaigaa ajlaa ugnu uu.

192.82.65.224Зочин   • 4 сарын 23. 12 цаг 49 минут

Turhuu ajlaa uguuhcee chi. enenees iluu hariutslaga aldah gej bnaih uu..

202.179.25.147zochin   • 4 сарын 23. 12 цаг 45 минут

Ус сувгийн удирдах газрын дарга ажлын хариуцлага хүлээх ёстой, хуулиндаа ажлын байрны аюулгүй ажиллагааг ажил олгогч буюу, байгууллагын удирдлага хүлээх ёстой. Гэтэл аюулгүй ажиллгааны мөнгийг байгууллагын удирдлага өөр зардал, мөнгө идэх хэрэгслээ болгодог. Ингэж ажилчдын амь насаар тоглож байгаа мэргэжлийн бус удирдлагаас хариуцлага нэхье.

43.242.243.252Zochin   • 4 сарын 23. 12 цаг 27 минут

Delhiin bukh orond ajil olgogch Workmen Compensation / Employers liability / hariutslagiin daatgal avsan tohioldold lizenz avdag, ajilchin ajiltan ajilluuldag erhtei boldog yum shuu . Ard irgedee tedni ger buliig bolzoshgyu ersdelees hamgaalj chaddaggyu yum bol hariutslagiin terliin zarim terliig yaraltai alban jurmaar hiiddeg boloh shaadlagatai baina. Sanhuugiin Zohitsuulah Horoo sanaachlagatai ajillah tsag boljee

43.242.243.252Zochin   • 4 сарын 23. 12 цаг 18 минут

Zevhen uul uurhai bish bukh gazart hariutslaga alga baina. Ajil erhleh zevsheerel lizence avsan baiguullaga ajilchid avch ajilluulj baigaa tohioldold zaaval hudaldaj avdag ajil olgogchiin hariutslaga gej daatgaliig hiisen tohioldold hun avch ajilluulj baikh zevsheerel egdeg bolmoor baina. Ajliin talbar deer ami nasaa aldsan bol ajiltan daatgalaas nehen telber avdag ene ny ger buld ny uchirch bolzoshgyu ersdelees hamgaaldag yum. Ene daatgaliin hariutslagiin togtoltsoog togtoltsoog yaraltai nevtruuleh heregtei baina.

43.242.243.252Zochin   • 4 сарын 23. 12 цаг 10 минут

Mongolchuud ingeed ami nasaa aldsaar baikh uu, hen neeg zevsheerel olgoson yum, hen MErgejliin hyanaltiin gazraas hariutsdag yum bugd nootoi, heden tegregt amiig butsaaj neeh zevsheerel egsen baikh estoi. Ajil olgogchid , ajiltantai hedelmeriin geree herhen yaj baiguulj baigaag neg burchlen hyanaj baimaar baina.Zaluuchuud adilhan hedelmer erhelj baina chadaltai ny bair amlaj baina, zarim ny muu baiguulsan hedelmeriin gereenees bolj hooson hotsorch baina. Hedelmer hamgaaliin yam ene asuudliig shuudeh Mongol hun bur amid yavah erhtei.

103.9.90.98Зочин   • 4 сарын 23. 11 цаг 47 минут

Бөхөөс уул уурхайн яамаа салгаж авах хэрэгтэй энэ хүн оюу толгой гэрээг зогсоож өөрчлөхийн оронд өөр саармагжуулах юм яриад бас л худалдагдсан хүн байна Монголд дээдчүүлд хүлээлгэдэг хуулийн хариуцлага гэж юм байхгүй болоод гучин жил боллоо одоо барилга, зам , бусад дэд бүтэцийн ажил бүтээн байгуулалт хариуцлагагүй хийсэн баталгаат хугацаа буусаагүй байхад эвдэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтныг насаар нь хорих эсвэл хятад шиг толгойг нь авдаг болох хэрэгтэй

192.82.65.120Зочин   • 4 сарын 23. 11 цаг 38 минут

ТӨР БАРЬЖ БАЙГАА НОВШНУУД АЖЛАА ХИЙХГҮЙ ПОПУЛИЗМ НЬ ХЭТРЭХЭЭР ИНГЭДЭГ ЮМ ХАРХААР АЙМАР АЖИЛ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ АМЬДРАЛ ДЭЭР БҮХ ЮМ ЭСРЭГЭЭРЭЭ болж байгаа юм ер алга

202.179.8.4Уншигч   • 4 сарын 23. 11 цаг 31 минут

8,1 тэрбум төгрөгөөр зассан засварын ажил гүйцэтгэсэн албан тушаалтнууддаа хариуцлага тооцооч, чанаргүй хийгсдэн засварын балгаас үүдэлтэй. Шалгадаг газар байна уу? хайран сайхан залуус минь! Тэрбум төгрөгийн ард чинь хүний амь нас сүйдсээр байх уу? Гантулга сэтгүүлчид талархал илэрхийлье.

43.228.129.129Маркшейдер   • 4 сарын 23. 10 цаг 56 минут

УУХҮЯ-нд бодлого хэрэгжүүлэх тухай хэлтэс байгуулж 60 тэрбум бүрдүүлэгч нар суудаг, өнөөдөр ЖИЛД алт эрдэнэсээ хэдий хэрийг олборлож,улсдаа тушааж байгааг мэддэггүй,мэргэжилтэнгүүдтэй яам гэж байгаад ч яахав, Урьд нь Уул уурхайн улсын хяналтын алба гэж байхад ийм алдаа завхрал байгаагүй юм,Харин тэнд чинь мэдлэг чадвар ,олон жилийн туршлагатай хүмүүс ажилладаг юм

103.229.123.78Зочин   • 4 сарын 23. 10 цаг 28 минут

Уул уурхайн Яамыг энэ Д.Сумъяабазараас бушуухан салгаж энэ хүнээс арай илүү уурхайн тоос үнэрлэж үзсэн энэ салбартаа арай ойр байсан хүнээр Сайд томилох хэрэгтэй болов уу даа Ерөнхий сайд аа ! Наад Д.Сумъяабазар чинь энэ салбарыг хяналтаасаа алдчихсан шүү дээ

66.181.181.120Зочин   • 4 сарын 23. 13 цаг 09 минут

tanil talaa surguulid yavuuladl bdag yum b.alee

202.179.26.212Зочин   • 4 сарын 23. 10 цаг 22 минут

Уг нь алийшуу пиз аа засаг зариуцлага хулээх естой юм шэхдээ хариуцлагаа хулээ гээд шаардвал алийшуу гээл дайрчих болохоор яалтай билээ ухээд л байж байхгуй юу

150.129.140.247Хүрэлээ   • 4 сарын 23. 10 цаг 16 минут

Юун хятад эзэн бэ? Энэ муусайн ***** нарыг хөөж гаргах хэрэгтэй. Энэ шуналт уурхайн нөхдүүд, ТЦБ-ын засвараас мөнгө цохиж чанаргүй застар хийсэн хулгайч дарга нарт эрүү үүсгэн хариуцлага тооц. Сайхан залуусаа хэдий болтол алдах гэсэн юм бэ???

66.181.161.57Зочин   • 4 сарын 23. 10 цаг 10 минут

hubi hunii alban abiguullagiin oorsdiinh ni hariutslaga bas baigaa shuu

103.9.90.98Зочин   • 4 сарын 23. 9 цаг 53 минут

Монгол хүн үнэ цэнэгүй болж дээ. Үхэж л байдаг...Түүнийг тоож байгаа засаг төр алга. Амьдрахын төлөө явж, голоо зогоож байгаа амьтад даа. Төр засгаас мөнгө нэхээгүй, элдэв туг лоозон барьж яваагүй.Эгэл жирийн иргэд ингэж амь насааа алддаг байдлыг таслан зогсоох цаг нь аль хэдийн болоод өнгөрлөө....Сандал, суудлын төлөөх тэмцлээ орхиж ард түмнээ бодоч... ээ

66.181.160.48Зочин   • 4 сарын 23. 9 цаг 49 минут

хэн бугай ч хүлээхгүй дээ бүгд арисаа хамгаалаад ар гэрийхэн ни хохироод л үлдэнэ

150.129.140.179Зочин   • 4 сарын 23. 9 цаг 41 минут

heneggui zangaasaa salah heregtei

150.129.141.196з   • 4 сарын 23. 9 цаг 31 минут

хувь хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлье

182.160.33.32Зочин   • 4 сарын 23. 9 цаг 26 минут

Монголын ардчилал бол хүн бүр худал ярьж , луйвар сайн хийж, авилгал төрийн түшээдэд өгөхгүй бол амьдарч чадахгүй гэсэн утгатай

122.201.23.226123   • 4 сарын 23. 9 цаг 00 минут

За тэгээд хороолол доторх авто осол зэргийг ярьвал бүүр ч аймшигтай

202.131.243.190Zochin   • 4 сарын 23. 8 цаг 14 минут

Ardchilal gedeg hariutslaga gedgiig manaihan odoo boltol oilgoogui,Ardchilaliin salhiig hagalsan noxduud oiguulaach ugui, irged adrchilliig erhee edlej dur zorgooroo avirlah l gej oilgoson. Estoi nogoo laagaa idne uu, luuvangaa idne uu minii dur gedeg shig. Undsendee Anarhizm togtochihood bna shuu dee. Yun nogoo Irgenii humuunleg niigem baraa suraggui alga bolson. Chadaltai ni chadalguigee moljij amidar l gesen logik setgelgee togchihson doo

Шинэ мэдээ

Албаны хүнийн үг: Хороололд байрлуулсан шар хаалгыг нэг тэрбумаар хийгээгүй2 минут 26 секундын өмнөБНХАУ Канадаас авдаг бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ зогсоожээ3 минут 48 секундын өмнөЗүүнбаянгийн цэргийн ангид байлдагч нар нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарлаа8 минут 19 секундын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 минут 48 секундын өмнөОрост Гүржээс дарс импортлохыг хориглохоор зэхэж байна13 минут 48 секундын өмнөXX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин16 минут 11 секундын өмнөЗочдоо “жийсэн” Копа Америка18 минут 48 секундын өмнөЖүдо бөхийн Европ тивийн багийн барилдаанд ОХУ-ын бөхчүүд түрүүллээ23 минут 48 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!28 минут 48 секундын өмнөЗуун жилийн түүхтэй номын дэлгүүр33 минут 48 секундын өмнөУИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонгогчтойгоо санал солилцлоо35 минут 15 секундын өмнөЖозеф Стиглиц: Барууны капитализмын үзэл суртлын сүйрэл38 минут 48 секундын өмнө“Галдан бошигт” ном олны хүртээл боллоо40 минутын өмнөАмерикийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ43 минут 48 секундын өмнөАНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ53 минут 48 секундын өмнөБуудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо58 минут 48 секундын өмнө“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ1 цаг 4 минутын өмнөХуучин ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахыг сайшаажээ1 цаг 9 минутын өмнөБэлэн гоймонд хортой бодис агуулж байгаа ДЭМБ-аас зарлалаа1 цаг 14 минутын өмнөНаадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай1 цаг 19 минутын өмнөРоботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно1 цаг 24 минутын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь1 цаг 29 минутын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина1 цаг 34 минутын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт1 цаг 39 минутын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 44 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 49 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 54 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 59 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна2 цаг 4 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү2 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.