4-р сарын 23
9 цаг 15 минут

Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов

Монгол Улс, Кувейт Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Уулзалт хэлэлцээг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Кувейтийн ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Али Сулайман Аль-Сайид нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд Монгол, Кувейтийн найрсаг харилцаа хоёр улсын ард түмний хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгуурыг даван өнөөгийн түвшинд хүрснийг нотлохын сацуу хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхжүүлэх, ялангуяа хоёр улсын хувийн хэвшлийнхний хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн чухлыг санал нэгтэй  тэмдэглэв. Тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоог ашиглахын төлөө байгаагаа хоёр тал илэрхийлэв. Манай улс Ойрхи Дорнодын орнуудад мах экспортлох боломжийг судлан ажиллаж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Ойрхи Дорнодын бүс нутагт Монголоос мах экспортлох” асуудлаарх бизнесийн уулзалтад кувейтийн тал холбогдох төлөөлөгчдийг ирүүлэх талаар ажиллахаа мэдэгдэв. Кувейт Улс нь махны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг гаднаас импортолдог аж.

Аялал жуулчлалын тухайд манай улс нь Кувейтийн төдийгүй Булангийн орнуудын иргэд олноор ирж амрах дуртай орнуудын нэг бөгөөд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Улмаар уул уурхай, дэд бүтэц, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр тогтов.

Талууд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах асуудлыг хөндөхийн сацуу Монгол, Кувейтийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн аврин туршлагатай бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2020 онд тохионо. Өнгөрсөн хугацаанд манай улсад Кувейтийн Засгийн газар 78 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 17,5 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна. Кувейтийн хөнгөлөлттэй зээлийг манай улс Дархан – Эрдэнэт – Булган – Уньт – Тариалангийн чиглэлийн 415 км урт авто замыг барих, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжийг Түлэнхий төвийн барилгыг барих, Монгол-Кувейтийн Судалгааны төвийг байгуулах болон бусад төслийг хэрэгжүүлэхэд  ашиглажээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 9 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 3 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 10 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 15 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 25 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 30 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 32 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 35 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 38 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 40 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 45 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 50 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 55 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 56 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цагийн өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 5 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 10 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 15 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 20 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 25 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 26 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 30 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 35 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 40 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 45 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 50 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 55 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цагийн өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.