4-р сарын 23
10 цаг 20 минут

Монголынхоо рекордыг "Дэлхийд тунхагласан Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ"

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний "аварга"-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа. 

Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм. 

Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа" гэлээ. 

Н.Нэмүний өвөө М.Жамбал "Манай бага охины дунд хүү Н.Нэмүн Каратегийн дэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьж байна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чинь захиргаадалтын үеийн хүн болохоор хүүгээ "болохгүй" гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд" хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Улаанбаатар Дожо клубын дасгалжуулагч, багш О.Хонгорзул "Энэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манай клубийн хувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ.  Н.Нэмүн маань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан. Ерөнхийдөө гурван тоглолтоо Японоор, хоёр тулаандаа илт давуу байдлаар ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо. 2016 онд анх удаа очиж оролцож байхад Япон, Бразил, Польш зэрэг улсын тамирчид маш хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг мэдсэн. Манай клубээс нийтдээ долоон тамирчин оролцож 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Ө.Гантөмөр хүрэл медалийн эзэн болсон. Мөн эрдэнэт хотоос явсан 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандин-зориг хүрэл медаль хүртсэн. Ингээд манай Н.Нэмүн маань 7 насны ангилалд түүхэн амжилт болох  Монголынхоо рекордыг тогтоож, Дэлхийд гаргаж чадлаа" гэв.

Б.Нямжав "Би гурван хүүтэй. Хөвгүүдээ хатуужил, хүмүүжилтэй болгож төлөвшүүлэхийн тулд найздаа шавиа болгон оруулсан юм. Н.Нэмүн хүү маань Монголдоо болсон Каратегийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж байлаа. Гэр бүлийнхээ зүгээс хүүгээ чадах чинээгээрээ дэмждэг. Өнгөрсөн зун олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэлийг Японд хийсэн. Мэргэжлийн төвшингийн "JOSO Cup-2018" тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байлаа. Энэ удаад зорьсон том тэмцээндээ аварга болсонд маш их баярлаж байна. Багш, хүүхэд хоёрын хамтын ажиллагаа том амжилтыг авчирлаа. Монгол хүний хүчтэй байдал их нөлөөллөө. Хүү маань ямар ч үед сэтгэлзүйн хувьд их дайчин хүүхэд. Японд тэмцээнийг монголчууд маань ирж дэмжсэнд маш их баяртай байна" гэж хүүгийнхээ амжилтаар бахархсан аав сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. 

Ийнхүү дэлхийн №1 тамирчин болсон Н.Нэмүн хүүдээ спортын их амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсье.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.1.231Зочин   • 4 сарын 24. 0 цаг 10 минут

200 гаруй улстай байсан дэлхий маань хэзээ 2000 гаруй улстай болчихоо вэ эрхэм сэтгүүлч гуай.

202.21.108.188Зочин   • 4 сарын 23. 20 цаг 33 минут

ингэж худлаа хөөрцөглөх хэрэг байгаа юм уу. жаахан хүүхдийг юу юуны духанд хүрэлгүй хөөрцөглүүлээд ...

141.0.9.30Зочин   • 4 сарын 23. 15 цаг 56 минут

Эээ битий л дээ. Олон улсын нээлттэй тэмцээнээс яаж дэлхийн аварга төрүүлээд байгаа юм бэ? Мундаг хүүгээр бахархаж байгаа ч сэтгүүлч нь ядаж спортын анхан шатны мэдэгдэхүүтэйгээ спор бич л дээ.

182.160.33.175Зочин   • 4 сарын 23. 15 цаг 43 минут

Юуны тэмцээн юм

103.229.123.2492019   • 4 сарын 23. 15 цаг 05 минут

Yunii turuund baytshan huu bolon ger bul bagsh nart olon ulsyn temstsseenees altan medal awsand haluun Bayar mend hurgie! Harin setguulchiin umnuus zalruulga hiih ni zuw bh: Olon ulsyn chanaryn olon temtseenii neg boloh 36th Internation Friendship Tournament hagas contacttai temtseen Tokyo hot d ene saryn 19-23 hoorond zohion baiguulagdsan bolno. Niit 20 uls oron oroltsson. Delhiin awarga shalgaruulah temtseen bish.

202.21.98.166Зочин   • 4 сарын 23. 14 цаг 36 минут

ЯПОНЫ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ГЭХ. ГЭТЭЛ ДЭЛХИЙН АВАРГА ГЭХ.......ЧУХАМ ЯМАР ТЭМЦЭЭН ЮМ БОЛ ДОО.

66.181.161.101OD   • 4 сарын 23. 11 цаг 14 минут

Bayr xurgie, naad bichij bgaa yumaa olon niited oilgomjtoi bicheech setguulch guai, yun delxiin abarga, japanii neelttei olon ulsiin temtseen geech, tegeed bas delxiin 2000 garui uls gechchee, kkk delxii deer 240 garui uls bdag shig sanax yum 2000 garui tamirchid bailgyide de, jaaxan undesleltei oilgomjtoi yum bichmeer yum, olon tumniig tuurugduulj buruu iolgolt uguud bna shuu setguulchidee ...

202.131.245.341   • 4 сарын 23. 10 цаг 41 минут

БАЯР ХҮРГЭЕ. ДАЙЧИН МУНДАГ ХҮҮ БАЙНАА. ААВ ЭЭЖ, ЭЛГЭН ТҮМЭН МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВААРАЙ

202.179.25.96Мэндээ   • 4 сарын 23. 10 цаг 29 минут

Хүүд амжилт хүсье

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 24 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 38 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.