4-р сарын 23
11 цаг 35 минут

Ядуу улсын хамгийн залхуу бид унтах, амрах эрхгүй‼️

Сингапурын метро өглөө 5:30 - 6:30 хооронд битүү, амьсгалах зайгүй түгжирдэг байсан. Тэрнээс хойш сэлүүхэн болчино. Хүмүүс 8 цагийн ажилд ч 6-д явдаг. Ийм эрт очиж яах юм бэ гэхээр нэгд хоцрохгүй, хоёрт хийх ажилаа төлөвлөнө, гуравт ажил эхлэхэд бэлдэнэ гэдэг. Сентоза дээр 5 цагт далайн эргийн усанд дасгал хийчээд, нийтийн шүршүүрт орчоод, 7/11-с цайлчаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хөгшин залуу хүмүүс маш олон. Цайны цагаар номын дэлгүүрийн шалаар хүмүүс ном уншаад суучдаг. Оройн 10-с хойш хүнгүй гудамжаар л алхана. Нэг хүн 2 ажилтай, нэг сургалттай эсвэл сайн дурын ажилтан байх нь ердийн зүйл. Синга ээж, аав Ширли Сэм 2той хэзээ ч өглөө таарж үзээгүй. Хагас сайнд өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор бүтэн сайнд л гэртээ таарна.
Бээжинд өглөө 6:30-с өмнө л гарч байж гудамжны өглөөний цай авч амждаг байлаа. Бээжин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг тэр бүү хэл тэргэнцэртэй суугаа өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажилаа эхэлдэг. 6:30 гэхэд өглөөний цайны павильонууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг. Сувилагчийн постон дээр хонож байгаа сувилагч нэг ч удаа унтдаггүй, тэнд камер, интернэт, компьютерт нь хөзөр ч байдаггүй, гэхдээ тэд унтдаггүй. Би нэг ч удаа постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэн сувилагчтай таарч байгаагүй. Бүгд л эмээ хуваарилж, өвчний лавлах уншиж, шөнийн сахиулийн репорт бичиж, өглөө яг 6:00д орж ирж тарьдаг. Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү зоолгуулсаныг мэдэхгүй ч Хятад сувилагч нэг ч удаа судас хагалж, нэг ч удаа дуудхад хүлээлгэж байгаагүй. Ийм болохоор л Хятад ажилчидаар барилга бариулах амар байдаг. Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй... 

Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа 3 хоног тас алга болно, мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалинг нь өгөөд тараавал зоолттой хэдэн эхнэр нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчихвал амь биш заяа биш гээл хаяаад явчина. 

Солонгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал байдаг. Солонгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож байгаа байх. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Цэцэрлэгээс нь авхуулаад маш олон төрлийн сургалтанд сургадаг. Нэг хүүхэд дунджаар 4,5 сургалтанд сурна. Тэр дундаас чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээж, Нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралддаг. Солонгос чинь хөгжиж буй орон шүү дээ гээд автобусаар 2 цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобус гаргасан. Одоо Япон Солонгост хэт их ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг боддог болж. Солонгост очсон Монголчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгэж шаргуу хөдөлмөрлөдөгийг ойлгодогийнх байх. 

Монголд... Магадгүй миний таарсан, анзаарсан хэсэг л тийм байх гэж найдья. Эв эрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал архиддаг, ажил хийдэггүй хүмүүс зөндөө, хийвэл зөвхөн цалинтай гоё ажил хийнэ гэх. Бакалавртай бол ямар нэг дарга захирал хийчих санаатай. Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болцон. Эсвэл өнөөдөр болгодог 600 төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. Нэг ийм жоохон ажил бна хийчээч гэвэл завгүй гэнэ, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог. Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарцан залуус ч байх. Унтах амрах нь хүний эрх л дээ. Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурж боловсорч хөгжиж байна. Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд Солонгос, Америк, Европын жорлонг цэвэрлэж, буудлын даавуу солидогоос дордоно. Одоо Өмнөд Солонгосд Хойд Солонгос гэсэн хар ажилчид байна. Америк цагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Европ Ойрх Дорнодын дүрвэгсдээсээ халширч, Ази тив тэжээж дийлхээргүй ихээр өсөж байна. Дунд нь Монгол л унтаж, идэж, аархсаар... Нэг Солонгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу? Өдөрт 2 сургалт эсвэл 2 ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу?
Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүсд хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго 3 зайлшгүй байдаг. 

Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян мөнгөтэй амжилттай явдаггүй... Бүгдийг бүтээдэг. Тэр тусмаа хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй!

Эх сурвалж: Жудаг

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.104mngl   • 4 сарын 26. 13 цаг 00 минут

mongol zaluuchuud ajilaa hiij suraagui baij tom tom yum yarisan karer hooson yumnuud l baidag

124.158.95.138ZOCHIN   • 4 сарын 24. 8 цаг 19 минут

TER UNTDAG SUBILAGCH MONGOLD HAANA BAIGAA YUM BE? SERUUN ZUUDLEED BNA UU? ARAIL ORCHNOOSOO TASARCHEE.UNTAH BAITUGAI 5MINUT COFFI UUGAAD SUUBAL ZAHIIN UBCHTUN ZODOH BAILGUI .

66.181.161.65Иргэн   • 4 сарын 24. 13 цаг 38 минут

Тэнд сувилагч өвчтөний төлөө үүргээ ухамсарлаж унтахгүй байхад энд та өвчтөнөө зодно гэж бодоод унтахгүй байна. Энд л сэтгэлгээний ялгаа байгаад байна л даа

202.9.42.208Зочин   • 4 сарын 23. 21 цаг 45 минут

хэтэрхий их унтах тусам тархины үйл ажиллагаа зогсонги болдог гэдгийг шинжлэх ухаан сүүлийн үед нотлоод байгаа даа

202.9.42.208Зочин   • 4 сарын 23. 21 цаг 23 минут

хатуу боловч үнэнийг бичиж дээ, гэвч энийг уншаад ойлгож ухамсарлах нь хир олон байгаа бол ? гэхдээ зөвхөн хувь хүнийн ухамсар, идэвхи зүтгэл, ажилсаг чанараас гадна нийгмийн байдал бас их нөлөөтэй байхаа, манай төрийн байгуулагуудын хүнд хүртэл бас их хэцүү байнаа, удирдаж байгаа улстөрчид нь өөрсдөө шударга биш, дандаа хулгай луйвар, хээл хахуулд нэр орооцолдоно

66.181.177.28Зочин   • 4 сарын 23. 19 цаг 45 минут

Zob shuu mash zob heljee Ali bolhoor garaa hodolgohgui amaaraa hiichih ajil moroodoh sanaatai

202.9.42.97Зочин   • 4 сарын 23. 19 цаг 02 минут

Монголын залуус нь хулгай хийж байна. охид хүүхнүүд эмэгтэйчүүд нь залилан хийж бэлэн мөнгөтэй эрчүүдийг мөрөөддөг. үүний цаана залхуурал бэлэнчлэх сэтгэлгээ байгаа юм.

66.181.161.71Зочин   • 4 сарын 23. 18 цаг 16 минут

MASH ZUW UUNIIG MANAIHAN UNSHAASAI UGLUU ERT ONGOIDOG DELGUUR UILCHILGEENI GAZAR HOVOR SHUU MANAIHAAN HUDULMUH HEREGTEI BNAA

68.148.158.2zochin   • 4 сарын 23. 13 цаг 52 минут

Unt unt dahin unt, id id dahin id, uu uu dahin uu. Ene bol jinhene ardchilsan mongol hun,3 say mongol barag bugdeeree iim bolson. Ter tusmaa zaluuchuud bol bur zalhuur zalhuur dahin zalhuur, arhi arhi dahin arhi, zugaa cengel zugaa cengel dahin zugaa cengel bolson. Ene bol mongol sunu uh sunu uh dahin sunu uh gesentei adil yum.

202.9.42.97Зочин   • 4 сарын 23. 12 цаг 58 минут

Монголчууд чинь хөгшин залуугүй залхуурч баяр найр наадам хийх дуртай болцгоосон

66.181.161.101OD   • 4 сарын 23. 12 цаг 40 минут

Mash zub xeljee, ene Zochin yamar buduuleg amitan be,uxeents tsarailsan iimerxuu yumnuudaas bolj ex oron chine xugjixgyi bgaa yum dsa buyangiin jagaagiin xeldegeer ajillax xergetei.. xudulmurlux, xudulmurlux bas daxin xudulmurlux shu.. mash zub xelsen bnaa demjij bna shu

66.181.166.1346,30   • 4 сарын 23. 12 цаг 10 минут

Харин сүүлийн үед УБ-ын хөдөлгөөн 6,30 гэхэд эхэлдэг болсон бна лээ. Энэ бол сайн хэрэг. 7 цаг гэхэд ер нь түгжрэл үүсэх маягтай болсон бна лээ шүү.

203.91.115.40зочин   • 4 сарын 23. 11 цаг 59 минут

хун с унтуулахгуй я мар ядаргаатай юм. за унтлаа шуу.

103.229.122.51Зочин   • 4 сарын 23. 11 цаг 58 минут

Яг үнэнийг бичжээ. Монгол хүн одоо хүний адаг болоод байна. Нарангэрэл академич ч жудаггүй , шуналтай, новшийн монгол зан төрхийн тухай саяхан бичсэн байсан.

103.229.122.56Уншигч   • 4 сарын 23. 11 цаг 56 минут

Дээрхи нийтлэлд иймэрхүү сэтгэгдэлүүд ирж байх шив дээ

103.14.36.249Зочин   • 4 сарын 23. 11 цаг 49 минут

Залхуу арчаагүй залуучууд их болжээ. Хөгийн хүүхэн зантай, хэрүүлч, дээрэнгүй. Ажилсаг ухаалаг залуус их ч арчаагүй нь бүр их байгаад харамсаж байна

202.131.238.35Зочин   • 4 сарын 23. 11 цаг 48 минут

hoorhiii tsoohon mgl ni yadaraad untaj bgaa shde, ert bosgood baival yadaraad uhechuul yaana, hetsuu shde tiin, unt unt

202.9.42.130Зочин   • 4 сарын 23. 11 цаг 45 минут

битгий хуц..идэж уух унтаж хэвтэхээ чамаар заалгах уу..жудагтай л байгаарай даа..

202.131.238.35Зочин   • 4 сарын 23. 11 цаг 50 минут

duugaa untaaj, yu gd shalchignaad bgaa

202.131.238.35Зочин   • 4 сарын 23. 11 цаг 51 минут

judag gargaad sain untaj bhgui bas shalchignahtaigaa bna, chi er ni seruun bj yugaa hiidiin

117.16.180.47zochin   • 4 сарын 23. 13 цаг 36 минут

chi dyygai l yntaj baival barav. hunii helseniig oilgohgui ****** amitan be kkkk

202.179.27.195Зочин   • 4 сарын 23. 11 цаг 40 минут

TIIM JOOMON OLON GAZAR TEGNESHUUDEE SAINDAACH BISH BUR UGLUUNII 6 TSAGT EHELDEG AJILUUD CH BAINA TEDEND BOL HUN YAMARCH UNE TSENEGUI UHVEL DARAAGIIH NI 1 HUJAA BAIJIL UGAASAA TER AAZIIN ORONUUDAD CHINI TEGJ AMIDARAAD UDAAN YAVAHGUI HEDHEN JIL BOLOOD L 1 HUND UVCHIN 1 BOL AMIA HORLODOG YUM MASH TUGEEMEL EBGIIN UZEGDEL UURUU TEND OCHIJ AJIL HIIJ AMIDARMAAR BAIGAA BOL YAV YAV HENCH CHAMAIG HORIOGUI

202.131.238.35Зочин   • 4 сарын 23. 11 цаг 53 минут

chi untaaa

117.16.180.47zochin   • 4 сарын 23. 13 цаг 37 минут

harin tiim yntaa

202.179.26.82Зочин   • 4 сарын 23. 17 цаг 06 минут

ажил хйиж ядарсан хүн унталгүй яах юм. Тэгж байж эрч хүчээ авдаг юм бгаа биз дээ

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 52 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 56 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 цаг 5 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа7 цаг 6 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо7 цаг 8 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?8 цаг 44 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 59 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна9 цагийн өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ9 цаг 14 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд9 цаг 44 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 59 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ6 сар 16. 13:30Үхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 сар 16. 13:00Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.