4-р сарын 24
8 цаг 10 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал ба “Бүс ба зам”

Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ыг зорьж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш  урд хөршдөө хийж буй албан ёсны анхны айлчлал нь энэ юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийнэ. Эндээсээ үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад урилгаар оролцох юм.

Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт  БНХАУ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийх, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэх асуудал багтжээ.

Харин энэ айлчлалаас монголчууд юу хүлээх вэ гэдэг нь олон нийтийн сониуч занг нэлээн хөдөлгөж байх шиг.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Бүс ба зам” төслийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний  уулзалт болно. “Бүс нэг зам” санаачилга бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санаачилга бөгөөд  гол зорилго үзэл санаа нь   улс  хоорондын дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжин хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой  гэж тодотгож байгаа  билээ. Энэ утгаараа хил залгаа Монгол орны хувьд тус төсөл чухал ач холбогдолтой бөгөөд  Ази Европын холбосон босоо тэнхлэгийн хэд хэдэн коридорыг байгуулахаар  ярилцаж байгаа юм.

Олон улсын хоёрдугаар удаагийн энэ уулзалтад манай хойд хөршийн төрийн тэргүүн мөн оролцоно. Тэгэхээр хөрш гурван орны тэргүүн нар уулзаж яриа хэлэлцээ хийх, санал бодлоо хуваалцах  боломж энэ үеэр бий болж байна гэсэн үг. Саахалтын айлын санаа нэг гэдэг шиг.

2019 оны тухайд хоёр хөрштэй холбоотой  чухал тэмдэглэлт үйл явдал тохионо. Тухайлбал БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бол Халх голын ялалтын 80 жилийн ойг  хойд хөрштэйгээ хамтран тэмдэглэхээр бэлдэж байна.  Энэ ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  оролцоно гэсэн мэдээлэл бий.

БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Энэхүү 70 жилийн ойг тохиолдуулан талууд хэд хэдэн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсны анхных нь  Ерөнхийлөгчийн энэ айлчлал болж байх шиг байна.

Энэ сарын 27,28-ны өдрүүдэд  Бээжин хотноо болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд  хэмжээний хоёрдугаар уулзалтын үеэр  хамтын ажиллагааны олон асуудал яригдаж,  энэ  төсөлд Монгол Улсын оролцоог гүнзгийрүүлэх  алхам хийгдэнэ гэсэн хүлээлт бий.  

Одоогоор 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа  бөгөөд  ямаршуухан цар хүрээтэй төсөл вэ гэдэг нь эндээс анзаарагдана. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 37 орны төр засгийн тэргүн нар оролцоно гэсэн мэдээлэл байна.

“Бүс ба зам” төсөл нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дурдсанчлэн  “Бүс ба Зам”-ыг Хятад улс санаачилсан боловч энэхүү санаачилгын боломж, ололт амжилт нь дэлхий дахины хүртээл болох” ажээ.

2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны анхдугаар удаагийн дээд хэмжээний форумд оролцсон. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр, “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нэгдсэн саналд хүрээд байгаа билээ.

Г.Хантулга

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.216Зочин   • 4 сарын 28. 12 цаг 42 минут

Яг хичээлээ ойлгоогүй хүүхэд шиг сууж байна лээ .

202.126.89.115иргэн   • 4 сарын 27. 17 цаг 01 минут

УРЬХИНД ОРУУЛЧИХАЖ ДЭЭ

202.9.45.232Зочин   • 4 сарын 26. 7 цаг 47 минут

Яг үнэндээ тоймч Гантулга зөв хэлжээ.Хятад руу тавих төмөр замыг хар хардлагын манангаар далимдуулж мөнгийг нь хийсгэсэн, тангараг өргөөд л урд хөршийнхөө талаар таагүй үг дуугарсан хүнтэй Си дарга үнэний тухай ярилцаа юу. Бичиг баримтанд нь бүтээн байгуулалтын чанартай асуудал туссангүй. Ой бол болоод л өнгрнө.Си бол дэлхийд үнэлгэдэж байгаа том гүрний их удирдагч.ийм хүнтэй уулзсан нь сайн хэрэг, харин үр дүн нь юу л болдог бол, харж байхаас...

192.82.65.182bat   • 4 сарын 25. 19 цаг 39 минут

horsh ornihoo enh taivanch sanaachlagig demjij nyagt hamtran ajillah heregtei bna.hudlaa hiirhegchid,huuramch eh oronchid,popchid,buhniig harluulagchid hoishoo bai.shanhain evseld elsvel bolohgui gej medemhiiregchid saahalt ailaa bainga muulj baidag hodoonii mangartai l adilhan gesen ug,bid bus nutgiig buheld ni hamarsan ediin zasgiin ene evseld zaaval negdeh estoi.busad ornuud guij elsej baigaa shuu dee,elbegdorj metiin chalchaa horlogch nar uls ornig mini horloh hereggui shuu.

202.179.24.155Зочин   • 4 сарын 25. 17 цаг 27 минут

Танд амжилт хүсье. Тэр Шанхайн хамтын ажиллагаанд нэгдэх асуудлыг бодсон нь дээр байх даа. Ерөнхийлэгч маань дуугүй хадаад сууж байхын оронд Их хурал руу гүйж элдэв асуудалд ороод байгаа нь хаашаа ч юм бэ дээ. Амжилт

103.9.90.2Зочин   • 4 сарын 24. 13 цаг 12 минут

Даргынх нь урдуур гүйж тэнэгтэв дэ.

122.201.22.216Зочин   • 4 сарын 24. 13 цаг 03 минут

Манай eрөнхийлөгч чинь Хятадыг үзэн яддаг жинхэнэ үндэсэрхэг үзэлтэн Монгол ялна биз дээ . Ялалтын тугаа аваачиж зоохоор явж байна уу ?

66.181.179.155Хүрэлбаатар   • 4 сарын 24. 12 цаг 29 минут

Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсье...

202.9.42.99Зочин   • 4 сарын 24. 11 цаг 49 минут

жинхэнэ ерөнхийлөгч нь явдгүй юм уу газар дээр нь шийдвэр гаргах болвол гадныхны хажууд Зика яах вэ гээд Facebook дээд байх чинь онцгүйшд

202.21.99.226Зочин   • 4 сарын 24. 11 цаг 25 минут

Хөршүүдийгээ хардаж байхаар өөрсдөө л өмдны тэлээгээ чанга байлгамаар байна. Сул завсартай байвал салхи ордог нь амьдралын жам биз дээ.

202.21.99.226Зочин   • 4 сарын 24. 10 цаг 36 минут

Сайн санааны үзүүрт шар тос гэж байдаг. Бид хөршүүдийгээ хардаж, харааж зүхэж байж дэмжлэг авна гэж байхгүй. Өт хүртэл биедээ хүрэхээр арваганадаг. Харин эвийг нь олж хамтарч ажиллаж тусламж дэмжлэгийг нь авч ажиллаж жаахан хурдтай хөгжмөөр байнаа.

64.119.21.7Dorj   • 4 сарын 24. 10 цаг 14 минут

Huuk battulga 2 iin huchind mongol oron elbegee, mieyee nariin tolgoilson manangaas sallaa. Ta 2 t mongoliin ard tumen bayrlaj baigaashuu.

49.0.184.30Зочин   • 4 сарын 24. 10 цаг 05 минут

Батлага Монголыг хөгжүүлнэ гэж хүлээгсэд

66.181.161.39Зочин   • 4 сарын 24. 9 цаг 55 минут

Shuuh huchnii baiguullagad uuriinhuu daraa Ulaan Nyamdorj Enhtuvshin shig ulsturiin uhdel uvgutsuul.esvel Huuk shig hooson pop gariig tavina.5 jiliin daraa daraagiin ue tumur zamiin buruu shiidver gatsaaltaar ni shuhed duudahiig medej bgaa.

202.9.44.241Зочин   • 4 сарын 24. 9 цаг 53 минут

сайн яваад ирээрэй,,,үгийг нь сонс,олон юм гуйж бөхөлзөлгүй шиг инээж байгаад ирээрэй, аяндаа ойлглгдоно шүү

66.181.161.39Зочин   • 4 сарын 24. 9 цаг 49 минут

3 jil tomilgoonii heruuld ene ulsiig samarch bgaa hundee.Huuk odoo hereggui bolson.Tumur zam tavih shiidver ni MAN namiig hereggui nam bolohiig batalj ulsturiin uhdel bolgoson.

59.153.112.137Зочин   • 4 сарын 24. 9 цаг 41 минут

Amjilt

103.26.195.129Зочин   • 4 сарын 24. 9 цаг 03 минут

Olz omgoor duuren ireerei

202.131.245.34Зочин   • 4 сарын 24. 8 цаг 34 минут

МОНГОЛЫГ ХУДАЛДАЖ ЯВАА ДАА ****

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно41 минут 20 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь46 минут 20 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина51 минут 20 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт56 минут 20 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 2 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 7 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 12 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 17 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 22 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 27 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 32 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 37 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 42 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 47 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 52 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 57 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ2 цаг 2 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цаг 7 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 12 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 17 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 22 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 27 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 32 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 37 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 42 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 47 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 52 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 57 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид3 цаг 2 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.