2019 оны 4-р сарын 24
13 цаг 00 минут

“Өхөөрдөм” нэртэй түлхүүрийн оосор урлаж, өөрийн гэсэн бизнестэй болсон есөн настай охин

Есөн настай О.Болортуяа охины өөрийн гараар сэтгэлээ шингээж урласан “Өхөөрдөм” нэртэй түлхүүрийн оосор цахим орчинд эрэлттэй байна.

Гурван сарын өмнө охин бяцхан дүүтэй болжээ. Түүнийгээ өдөр ирэх бүрт улам ихээр хайрлана. Өөрийнхөө хөлийг дүүгийнхээ хөлтэй, хуруу хумсийг нь хүртэл өөрийнхтэйгөө харьцуулан өхөөрдөнө.

Нэг л өдөр ээжээсээ “Ээжээ надад шигтгээнээсээ өгөөч” хэмээн гуйж аваад дүүгийнхээ өхөөрдөм хөлний мөрийг авч, хөлний дүрсийг зурж, хайчилбар хийн дээр нь өнгө, өнгийн шигтгээг алаглуулан наажээ. Түүнийг нь ээж нь оосор хийн түлхүүрийн оосор болгосон түүх энэ. О.Болортуяа охины ээж Ш.Болормаа торгон утас урлал хийдэг гарын уртай нэгэн. Түүнд торгон утас урлалаар гоёл чимэглэл хийх захиалга ч тасардаггүй аж. Харин О.Болортуяа охин 5 наснаасаа л ээжийнхээ хийдэг зүйлийг сонирхон дагаж хийсээр ээмэг зэргийг хийж сурчээ. Энэ нь түүнд аливаа зүйлийг өөрийнхөөрөө сэтгэж хийхэд нөлөөлсөн хэмээн ээж Ш.Болормаа нь ярьж байв.

О.Болортуяа бяцхан дүүдээ зориулж хийсэн анхны бүтээлээ фэйсбүүкээр нагац эгчдээ баяртайгаар явуулан үзүүлэхэд эгч нь түүний бүтээлийг өхөөрдөн ээжүүдийн групп дээр пост оруулжээ. Ингээд түүний хийсэн түлхүүрийн оосрыг сонирхох ээжүүд захиалга өгсөөр одоогийн байдлаар 20 гаруй захиалгатай байгаа гэж байлаа.

О.Болортуяа: Дүү минь маш бяцхан, хөөрхөн хөлтэй болохоор би хөлний хэмжээгээр нь түлхүүрийн оосор хийсэн

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Отгонбаатарын Болортуяа гэдэг.  9 настай. 3 дугаар ангид сурдаг.

-Анх хөлний хэлбэртэй түлхүүрийн оосор хийх санаа хэрхэн төрсөн бэ?

Би жижигхэн хөөрхөн дүүтэй болсон. Дүү төрөөд хөл нь маш бяцхан хөөрхөн болохоор нь үүнийг хийе гэж бодсон.  Манай ээж надад шигтгээнүүдээ өгөөд би түлхүүрийн оосор хийж эхэлсэн.  

-Түлхүүрийн оосроо “Өхөөрдөм” хэмээн нэрлэжээ. Нэр нь ямар утга учиртай вэ?

“Өхөөрдөм” гэдэг нь дүүгийн минь хөл маш өхөөрдөм учир хөөрхөн санагдаад энэ нэрийг сонгосон.

-Одоо захиалгаар хүмүүст хийж өгч байгаа юм уу? Хичнээн түлхүүрийн оосор хийсэн бэ?

Маш олон түлхүүрийн оосор хийсэн. Хүмүүс захиалаад би хичээлээсээ ирээд хийж байгаа. Захиалсан хүмүүсийн түлхүүрийн оосрыг аав минь хүргэж өгсөн. Хүмүүс “Хөөрхөн байна.  Баярлалаа” гэж мессэж явуулсан.  

-Энэ өөрийн чинь анхны бүтээл үү. Өмнө нь юу хийж байв?

-Ээжийн хийж байгаа зүйлийг их сонирхоод ээжийгээ ээмэг хийхээр нь дагаж хийдэг байсан. Өөртөө зориулж ээмэг хийсэн. Гэхдээ би чихээ цоолоогүй байгаа.

-Хэдэн настайдаа ийм зүйлсийг хийж сурсан юм бэ?

5  настайдаа.

-Ээж нь түлхүүрийн оосор хийхэд нь тусалж байна уу?

Ээж надад цэвэрхэн хийхийг зааж өгсөн. Эсгүүрийг нь хайчилж өгөөд гинжийг нь нааж өгдөг. Бусдыг нь би өөрөө хийдэг. Жаахан хүүхдүүдийн хөл нь хөөрхөн болохоор хүмүүс хүүхдүүдийнхээ хөлний хэмжээг өгөөд ээж бид хоёр хамтарч хийж байгаа.

-Нэг түлхүүрийн оосор хийхэд хэр хугацаа зарцуулж байна вэ. Хийхэд хэцүү юу?

-Энийг ганцаараа хийвэл удах байх. Ээжтэйгээ хамтарч хийдэг болохоор хурдан хийдэг. Нэг түлхүүрийн оосор хийхэд 30-60 минутыг зарцуулдаг. Анх хийхэд маш хэцүү байсан. Одоо бол амархан.

-Эдгээрээс аль нь дүүгийнх нь хөлний хэмжээ вэ?

Анх хийснийгээ түлхүүрэндээ хийчихсэн байгаа дүүгийн минь өхөөрдөм хөл энэ. Дүү минь 3 сар 18 хоногтой байх үеийн хөлнийх нь хэмжээ. Харин дүү минь удахгүй 4 сар хүрнэ.  

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?

Миний мөрөөдөл загвар өмсөгч болох.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

О.Болортуяа охины ээж Ш.Болормаа саяхан төрж,  жирэмсний амралттай байгаа бөгөөд өөрийн сонирхол, хоббигоороо чөлөөт цагаараа торгон утас урлалаар гоёл чимэглэлийн зүйл  хийнэ. Түүнд өөрийн гэсэн захиалагч бий. Охиныгоо санаачлага гарган ийм зүйл хийнэ чинээ бодоогүй ээж нь баярласандаа өөрийн урлалын чимэглэл хийдэг савнуудаа хүртэл охиндоо өгч дэмжиж байгаа гэж байлаа. Харин түүний аав Б.Отгонбаатар нь ажлынхаа хажуугаар амралтын өдрөө тааруулан  долоо хоногт хоёр удаа хүргэлтэнд явж, охиныхоо хийсэн түлхүүрийн оосрыг захиалагч нарт хүргэж өгч байгаа аж. “Хэдийгээр хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж хүргэж өгч байгаа ч хүмүүс охины минь хийсэн бүтээлийг магтаж, сэтгэл хангалуун байгаад баярлан дуртай хүргэдэг” гэж байлаа.

Ш.Болормаа: Ээжүүд хүүхдийнхээ хөлний хэмжээгээр хийлгээд нэгийг нь нөхөртөө өгнө гээд баярлаж байсан

-Охин тань ээжийгээ дуурайгаад багаас гоёл чимэглэлийн зүйл хийж сурчээ. Торгон утас урлал хийдэг гэсэн.  Өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?

Би STAR телевизэд найруулагч, эвлүүлэгчээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад гэртээ байгаа. Гурван жилийн өмнө би өөрийн хоббигоороо торгон утас урлалын сургалтанд суусан. Торгон утсаар зүүлт, чимэглэл хийдэг. Тэрнээс хойш чөлөөт цаг гарах бүрийд сурсан эрдмээ царцаахгүйг хичээн аливаа зүйл урлана. Надад байнгын захиалга өгч үйлчлүүлдэг хүмүүс бий. Хүмүүс сургалт байна уу гээд их сонирхдог. Удахгүй би гарын авлага хийх бодолтой байгаа. Орон нутагт байгаа ээжүүд их сонирхдогч ирээд сургалтанд сууж чаддаггүй. Тиймээс тэдэнд зориулж видео хичээлтэй, сургалтын гарын авлага хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Ээжийнх нь энэ авьяас охинд нь бас нөлөөлжээ.

Манай өвөө уран хүн байсан. Мод, метал цаас гээд юмханаар юм хийчихдэг урлал хийдэг хүн байсан. Би багадаа өвөөгийнхөө урлалын байшинд их ордог байлаа. Будагнуудаас нь авч зураг зурдаг байсан. Энэ нь надад ч нөлөөлсөн одоо охинд минь ч дамжиж байна уу гэж баярлаж байна.

-Ийм мундаг ээж, охиндоо түлхүүрийн оосор хийхэд нь хэрхэн тусалдаг вэ?

Охин минь багаасаа гялалзсан шигтгээ наамал болсон зүйлд дуртай. Тийм хувцас авахуулдаг байсан. Амралтаараа ээжээсээ шигтгээ гуйгаад байхаар нь өөрийнхөө урлалд хэрэглэдэггүй шигтгээ байхаар нь өгсөн юм. Тэгсэн ийм хөөрхөн санаа гаргаад өөрөө хийчихсэн байсан.

Эхлээд цавуугаа шигтгээн дээрээ наагаад халтартуулаад байсан. Тэгэхээр нь ингэж наавал цэвэрхэн болно гэдгийг охиндоо зааж өгсөн. Охиндоо эсгүүр болон захын гинжийг нь нааж өгч тусалдаг. Охин минь одоохондоо хайчтай харьцаж сургаагүй байгаа. Харин өнгөний зохицолыг өөрөө сонгож шигтгээгээ наадаг.

 Шигтгээг нь хуванцар шигтгээгээр хийдэг нь учиртай. Хүмүүс түлхүүрээ маш их унагадаг шүү дээ. Шилэн шигтгээ бол хагарч гарыг нь зүсэх аюултай. Харин хуванцар шигтгээ унасан ч хагарахгүй учир сонгосон.  

-Хүүхдийнхээ хөлийн хэмжээтэй түлхүүрийн оосортой болно гэхээр их гоё санагдаж байна.

Харин тиймээ. Хүмүүс хүүхдийнхээ хөлний хэмжээгээр түлхүүрийн оосор хийлгэнэ гэхээр их дуртай байна. Хүүхдийнхээ баруун, зүүн хөлний хэмжээг өгөөд хосоор нь аваад нэг өрөөснийг нь гадаадад эсвэл хөдөө ажиллаж байгаа нөхөртөө өгнө гээд их баярлан хүлээж авсан гэж аав нь ярьсан. Хүмүүс хүүхдийнхээ хөл гарын хэмжээг явуулаад ингэж хийлгээд жаазлан хананд өлгөх гэсэн санаа ирж байна лээ.

-Охин тань ямар сэтгэгдэлтэй байна. Хүмүүс мессэж бичиж урам өгсөн байна шүү дээ?

Ийм зүйл хийхээр хүүхэд их урам авдаг юм байна. “Захиалга ирсэн шүү миний охин” гээд хэлсэн чинь баярлаад л “би одоо ингээд өөрийн бизнестэй боллоо” гэж баярласан. Үүнийг нь хөгжүүлээд намар 4 дүгээр ангид орохоор нь Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтанд хамруулна гэж бодож байгаа.  

-Хүмүүс хэрхэн захиалах вэ. Үнийн хувьд..?

Үнийн хувьд хэмжжэнээс шалгаалаад 5000-9000 мянгын хооронд хэлбэлздэг.  Харин захиалахда фэйсбүүкээр мессэнжэрээр харьцаад захиалга нь баталгаажвал хийгээд тэрнийхээ дарааллаар хүргэж өгдөг байгаа.

-Баярлалаа.

 

 

 

Х.Соёл-Эрдэнэ 

Г.Аюуш

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.37kkkkkk   • 4 сарын 25. 20 цаг 02 минут

amand n baas turhtsen yum shig humuus bhimaa huhed hoorhon setgeet hiiged l biz yaah gj ingej huuhed etseg ehiig n zawaanaar yaridag bna aa hun toms tariwal toms huraadag oorhin ur huuhde l anhaarah heregtei shde hun huuhde yaj humuujuuleh ogt hamaagui huuhdin urmig yah gj ingej hugalaj bdag bna aa

202.9.42.21Mg   • 4 сарын 25. 7 цаг 42 минут

Uram ugch chadahgui bol har shulsee useegej huruu humsaa maajij yadag baina uursduu hiij chadahgui baij

182.160.36.8Зочин   • 4 сарын 24. 19 цаг 36 минут

Баяр хүргэе. Ийм багаасаа утас маажаад,телевиз харснаас хамаагүй дээр одооноос мэргэжлийнхээ суурь тавьж байна. Цаашдын бүтээлд нь өндөр амжилт хүсэе.

202.131.245.349   • 4 сарын 24. 13 цаг 44 минут

ХАР БАГААС НЬ МӨНГӨНИЙ АМТАНД ОРУУЛЖ ШУНАЛТАЙ АВГАЙ БЭЛТГЭЖ БАЙНА ДАА.

202.9.42.21Mg   • 4 сарын 25. 7 цаг 39 минут

Uur shigee bodoh yumdaa shunaltai boloh bolohgui chine hunii humuujil

66.181.177.240чи битгий хуц   • 4 сарын 24. 16 цаг 38 минут

Багаасаа мөнгөтэй харилцаж сураагүй болж Монголчууд нийтээрээ ядуу амьдардаг

202.9.43.105Zol   • 4 сарын 24. 13 цаг 29 минут

Za iim umiig Yu gej patentjuulah be? Gadnii ulsad goe goe hiideg Huld oroogui huuhdiinhee hulnii heviig uguud buruudaa.tseerleh heregtei

202.179.26.107Зочин   • 4 сарын 24. 13 цаг 13 минут

gai gai gamshig bolood gazar ongoij heden ereenii baishinguud ni nuraad unachival bolii bolii zuslangiin baishindaa ochij amar jimer hevtii

66.181.161.88Зочин   • 4 сарын 24. 11 цаг 34 минут

Патенджуулах хэрэгтэй.

66.181.161.88Зочин   • 4 сарын 24. 11 цаг 33 минут

Яаралтай Патенджуулахгүй. Амжилт хүсье.

202.72.247.14ааа   • 4 сарын 24. 11 цаг 29 минут

Гэртээ суугаа ээжийн овжин маркетинг байна даа. Амжилт

150.129.141.153Зочин   • 4 сарын 24. 10 цаг 43 минут

ОДООХОНДОО ХИЧЭЭЛ СУРЛАГА Л ГОЛ НЬ ШҮҮ , ХИЧЭЭЛЭЭС ӨӨР ЮМАНД ХЭТ СОНИРХОЛТОЙ БОЛЧИХ ВИЙ .

43.228.131.42зочин   • 4 сарын 24. 10 цаг 40 минут

Ямар хөөрхөн юм бэ бас л сэтгэсэн байна даа мундаг охин юмаа амжилт хүсье том болоод мундаг дизайнер болох байхаа

59.153.112.211Зочин   • 4 сарын 24. 8 цаг 53 минут

ailiin huuhdiin huliin heviig zaialaad avaad l uu marketing hiih gej uuriinhuu huuhdiin muriig avsan deer blgui dee

202.131.243.186Зочин   • 4 сарын 24. 9 цаг 34 минут

Тэгээд өөрийнхөө хүүхдийн мөрийг өгөөд л хийлгүүлээч дээ. Гол нь ийм сайхан юм хийдэг бүтээлч охин бна шүү дээ.

103.10.23.104mngl   • 4 сарын 24. 8 цаг 35 минут

namal mundag khoorkhon ohin ve amjilt

103.10.23.3Зочин   • 4 сарын 24. 8 цаг 21 минут

ok

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.