2019 оны 5-р сарын 26
18 цаг 32 минут

Зүрх /Сургамжит өгүүллэг/

Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.

Гэтэл гэнэт цугласан олны дундаас нэгэн өвгөн гарч ирээд:
-Чиний зүрх сайхан ч минийхийг үл гүйцнэ гэв.
Ийн хэлэхэд хүмүүс бүгд өвгөний зүрх рүү харав. Үрчийж хорчийсон, шарх сорви болсон, зүрхний зарим хэсэгт огт таарахгүй өөр зүрхний хэсгээс наасан байх аж. Түүгээр ч үл барам зүрхнийх нь зарим хэсэг нь бүр огт байхгүй байв. Өөрийнх нь зүрх хавьгүй сайхан гэж тэр яаж хэлж чадав аа? Хүмүүс гайхан алмайрав.

Залуу хархүү өвгөний зүрх рүү хараад доогтой инээмсэглэн "Хөгшөөн, та тоглосон байлгүй. Өөрийнхийгөө минийхтэй харьцуулаад хар л даа. Минийх төгс. Харин таных нулимс шархаар дүүрсэн байна шүү дээ" гэх нь тэр.
"Тиймээ, чиний зүрх төгс харагдаж байна, гэхдээ би хэзээ ч чамтай зүрхээ солихгүй байхсан. Хар л даа, зүрхэнд минь үлдсэн шарх сорви бүр миний хайраа өгсөн хүний үлдээсэн ул мөр. Би тэр хүнд зүрхнийхээ хэсгийг өгч, харин тэр оронд нь надад өөрийн зүрхнийхээ хэсгийг өгч байсан юм. Тэр зүрхний хэсэг миний зүрхэн дэх хоосон орон зайг нөхөж байлаа. Гэхдээ өөр өөр зүрхний хэсгүүд нэг нэгэндээ яв цав тохирдоггүйн учир зүрхний минь хэсгүүд урагдсан байгаа юм. Гэхдээ энэ нь бидний хайрыг санагдуулдаг тул би ихээхэн нандигнадаг. Хэн нэгэнд зүрхнийхээ хэсгийг өгсөн ч тэр хүн өөрийнхөөсөө хуваалцахгүй байх үе байсан. Тиймээс л зүрхэнд минь хоосон нүхнүүд байгаа юм. Хэн нэгэнд хайраа өгөхөд чамайг буцаагаад хайрлана гэсэн баталгаа хаа ч үгүй. Хэдийгээр энэ нүхнүүд намайг шархлуулдаг ч миний хэзээ нэгэнтээ өгч байсан хайрыг санагдуулдаг, нэгэн сайхан өдөр зүрхний минь энэ л хэсгүүд эргээд ирнэ гэдэгт би итгэдэг юм. Үгүй юм аа гэхэд би дурсан санах зүйлтэй хүн. Эдгээр дурсамж надад хүнд хэцүү санагддаггүй ээ, жаахан ч гэсэн сайн талтай, түүнгүйгээр амьдрал бүрэн дүүрэн байхгүй байсан шүү дээ. Одоо жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болохыг ойлгож байна уу?"

Саяхан л ам амандаа хархүүгийн зүрхийг магтан шаагилдаж байсан хүмүүс ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. Залуу хүү ч гайхаж бахадсандаа дуугаа хураан зогсоно. Нүднээс нь нулимс урсах аж. Залуу өвгөнд ойртон очиж, зүрхээ гаргаж ирээд хэсгийг нь тасдав. Чичирсэн гараар зүрхнийхээ хэсгийг өвгөнд өглөө. Зүрхний хэсгийг бэлгэнд авсан өвгөн хариу болгон урагдаж шаналсан зүрхнийхээ хэсгийг аван хүүгийн зүрхэнд тавилаа. Энэ хэсэг мэдээж төгс таарсангүй, зарим хэсгээрээ илүү гарч, нөгөө хэсгээрээ урагдсан харагдана. Залуу зүрх рүүгээ харав. Одоо зүрх нь тийм ч төгс харагдсангүй, гэхдээ үнэн хэрэгтээ урьд өмнөхөөс ч үзэсгэлэнтэй болсон байв.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.40.9Зочин   • 5 сарын 27. 5 цаг 59 минут

Door bichsen humuus uneheer uruvdultei. Yaj horvoog tuulnadaa.

202.72.245.122ө   • 4 сарын 26. 16 цаг 56 минут

дэндүү энгийн хэт худлаа бас үнэмшилгүй зүйл бичихээр хосгүй модернист болдог гэв үү

202.21.100.210Зочин   • 4 сарын 25. 13 цаг 20 минут

тэнэг юм бичих юмдааа

202.9.42.237Зочин   • 4 сарын 25. 11 цаг 37 минут

Үүнийг өдөр бүр дахин дахин тавиад л, эргүүнүүдийн үйлдэл мөн шүү.

202.72.245.122с   • 4 сарын 24. 16 цаг 06 минут

анатоми сэтгэлзүйн талаар огт мэдлэггүй хүмүүс цээжний бангаар элдэв гаж зүйл бичиж Алдарших гэж байж яддагн зан их болж

202.9.43.45Зочин   • 4 сарын 24. 11 цаг 35 минут

Нөгөө уран зохиол судлаач гэх заримдагууд үүнийгээ модернист ёстой гоё зохиол гэж улин хуцах болов уу.

202.179.2.250bold   • 4 сарын 24. 10 цаг 58 минут

xair bol zurxend bdg durlal bol tarxind bdg

202.72.245.122Зочин   • 4 сарын 24. 10 цаг 10 минут

хайр дурлал гэдэг тархины арын хэсгийн эрэгцүүлэн бодох үйл ажиллаааг саринулагч гормоны хэт ялгарал

202.72.245.122б   • 4 сарын 24. 10 цаг 09 минут

ХАЙР ДУРЛАЛ ЗҮРХЭНД БАЙДдАГГҮЙ тархины арын хэсэгт хуримтлагддаг гормон

202.72.245.122Ө   • 4 сарын 24. 10 цаг 07 минут

зҮРХИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААР АНАТОМИЙН МЭДЛЭГТЭЙ БАЙМААР НУГАЛААГҮЙ ЗҮРХ АЖИЛЛАХГҮЙ ОЙРД БАЙХГҮЙ ЗҮРХ ГЭЖ ЮУ ВЭ ЦАГ ХУГАЦАА ЮУ ГАЗАР ОРОН УУ

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.