4-р сарын 24
10 цаг 00 минут

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байгаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан цөөнгүй обьект Улаанбаатар хотод байгаа юм. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.37.2ganaa   • 4 сарын 24. 12 цаг 09 минут

yamarch hereggui yum hiij bga yum pizdakuud hairan mungu bas neg mungu ideh arga baihdaa

202.9.42.99Зочин   • 4 сарын 24. 10 цаг 44 минут

Ерөнхийлөгч Шадар сайд 2г Хятад явах дальмаар нь оронд нь ПОПроод шаасн цаг хугацааг сайн тооцоолсон байна шүү өөрийхөө хийх ёстой ажлаа хийлдээ

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.