4-р сарын 24
14 цаг 38 минут

Б.Болормаа: Аавын охин-оос бурханд бичсэн захидал

Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
-Байна уу?
-Байна, аавын охин сайн уу?
“Аавын охин”. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэндлэхэд ээжийн минь аав гар дээрээ өргөн угтсан. Гэрт төрсөн хүүхэд, гэнэт олдсон эрдэнэ хэмээн гал голомт дээрээ төрсөн ганц охиныхоо хүүхдийг газар тавилгүй гурван нас хүргэсэн. Хамаатан саднууд нь “ямбатай хүүхэд” гэхэд “миний охин чинь их сайн хүн болно,” гэж шөнө босон тосон шээлгэж, өглөө нь хоргодсоор гарч яван орой яаран яаран ирдэг байсан аав минь.
Эрх ямба хоёр нь дэндээд тэр үү хэлд орсон хэрнээ хөлийнх нь ул өөхлөөд хөлд орж амжаагүй жаахан охиноо орхиод буугаа үүрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг.
Гэтэл удалгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод “аав аа” гэж дуудсан боловч хэн ч түүнийг “аавын охин” гэж тэврээд үнсээгүй.
“Аав аа” гэж дуудан уйлж муу эмээгийнхээ зүрхийг хичнээн их зүсээ бол, эмээ минь хичнээн удаа нулимсаа нууж арчаа бол…
Дараа нь ээжтэй минь ханилж хөтлөөд алхах хөөрхөн дүү нартай болгосон тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Үймүүлэн тоглоход харцаараа эсгэж, алсаас морьтой ирэхэд нь бүдчин бүдчин тосоод гүйсэн ч “аавын охин” гээд ташуураа ч болов өгөөд явуулаагүй.
Арван жилийн сургуулын босго алхаж гэзгэндээ улаан туузтай цүнх дүүрэн ном, дэвтэр дүүрэн “онц”той гүйж явахдаа аавдаа хөтлүүлээд харьж байгаа хүүхдүүдийг хараад бэлэн нулимстай, үлгэрт дуртай эмээгийн тавиул би уруу царайлан харьдаг байсан.
Ийм дурсамжын хэлхээн дундаас намайг аав гээд дуудах хүний дүр ердөө ч санаанд орж ирсэнгүй.
Би утсаа чихэндээ наагаад
-Аа сайн сайн, та чинь
-Өө би Баяраагийн аав байна аа, миний охин тэгээд ажил төрөл нь сайн уу?
Орчлон хорвоо хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч эргээд дүүргэдэг өгөөмөр аж.
Тиймээ энэ хүн бол миний аав, миний хайртай хүний аав.
Хэрвээ буурал аавыг минь аваад явчихсан бурхан одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач…
Одоо би “аавын охин”.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2би   • 6 сарын 11. 13 цаг 26 минут

Сайхан үнэхээр сайхан байна. Аавыгаа санчихлаа

124.158.95.14зочин   • 4 сарын 29. 10 цаг 00 минут

ААВ МИНЬ, ААВЫН ОХИН БАЙНАА

27.123.213.2zochin   • 4 сарын 25. 14 цаг 41 минут

ok

43.228.131.208Зочин   • 4 сарын 25. 11 цаг 38 минут

saikhan uguulleg bnaaaa

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 23 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 37 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.