4-р сарын 24
16 цаг 31 минут

VIII БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ

Миний энэ сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. 
Хоёр удаа уншваас гадаадын гай барцад нь магад арилна. 
Гурав дахин сонсвоос гурван муу заяанд үл унах хийгээд 33 төрөлдөө надтай хамт учирч төрнө шүү.
Ум аа хум Ум сайн амгалан болтугай.
Сурваадайн орноос бууж ирсэн баруун газрын Далай ламаас зарлигтай Банчин богдоос сунтагтай далан таван Махгалын дүртэй мянган мэлмийтэй түмэн сонортой Хомас бодис Очир дарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг шавь долоон хошуу өвөр 49-д залагдаж ирээд Богд хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ. Шашныг дэлгэрүүлж амьтныг жаргуулж шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг бөлгөө. Халхын дөрвөн аймагт удаан суухгүй урмын төдийд очъё гэж нэг айлдав. Бараан цагаан тамхины утаа бараан манан татна. Бараан хараалын нүгэл ихэдсэний тул манан татна. Бараан архины үнэр ханхлаад сууж болохгүй гэж нэг айлдав. Халхын дөрвөн аймагт, дөчин есөн чуулганы хошуу намайг туулай жилийн намрын дунд сарын шинийн долоонд ширээнд зална. Шинийн нэгэнд энэ сургаалийг тараая. Ар халхын та нар минь ээ!
Би гурван ертөнцийг өдөр шөнийн 6 цаг хамт товчилж 6 эргэдэг билээ. Та нарын минь гэрийн дотор хэрүүл тэмцэл хэл ам галын үнс үүдний хог шороонд чинь халж орж болохгүй байна. Ар халхын та нар тинь ээ! Би 16 дугаар оны өвлийн сүүл сарын 29-ний өдөр Очир дарь эх хийд Лабрин орон балгасыг орхиж та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын минь татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарыг үүл мэт бүрхэж байна.
Уусан архи чинь мөрөн далай болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний сүүлд арван цагаан буянаа өгч татна. Түүний сүүлд үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна. Тэгээд хойч төрөлдөө гурван мянган галав нөгчтөл очир тамын зовлонг үзнэ шүү. Та нарын минь хийсэн хилэнц үйлдэл нүгэл чинь миний зүүн баруун гарын алган дээр эрлэг номун хааны толь мэт ил тод харагдах юм. Барс, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ.
Гэвч та нарын үйлдсэн арван хар нүгэл хар улаан хараал чинь ханиад томуу мэдэх мэдэхгүй өвчин болж ирнэ. Тэр чинь их хор болох тул аливаа муу юмыг амирлуулж байхын тулд өрх дараалан Жадамба, Сундуй, Лхүмбэнгарав, Тарвачимбо, Доржжодов, бага сага айл бол Жадамба, Дашзэвгэ, Нанжид, Доржжодов, лам хуварга айл бол гурван гүрэм, Тэбжидсэржим, Жамбалсанжид, харь олон даяар маань мэгзэм жанлавцогзолыг түм бум унших хэрэгтэй. Ар халхын та нар минь ээ!
Гурван настай хүүхдээс дээш хүмүүс ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа даалуу хөзөр зэргийн арван хар нүгэлт явдлыг сайн мэддэг атлаа эрдмийг юунд эс сурна вэ? Маань мэгзэмийг юунд эс уншина вэ? Тэгээд хойд төрөлдөө яаж бурханы оронд очих юм бэ?
Ар халхын та нар минь ээ!
Би тав, зургаа, долоо, наймдугаар Богдын гэгээн гэж олон олон төрөлдөө ийм сургаалийг тараасан билээ.
Та нар минь үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг, харавч хараагүй, харсан царайгүй өнгөрүүлдэг билээ.
Ар халхын та нар тинь ээ!
Алт мөнгийг зүүж эдлэвч амны хишиг заяа алга байна шүү дээ. Хойд насандаа тамд ойчно шүү. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс дээш бүү эдэл.
Хэрэв миний үгнээс зөрж эдэлбээс хортон дайсны гарт түргэн учирч зовно. Ар халхын та нар минь ээ!
Манж хүн хар хятадыг ирэхэд ширдэг дэвсэж ширээ тавьж хүндэлж чаддаг атлаа манай шажны хуврагуудыг ирэхэд доромжлон суудаг чинь бурхан шажинтай эвдэрч хэл буруутны гарт түргэн учирч зовно, Гэлэн гэцэл тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд чамраа хийсгээд худалдаа наймаа хийж байна.
Шашны итгэлийг эвдэж авгай хүүхдийн тоглоом болж явдаг чинь шарын шашныг үүлийн сүүдэр дайрах мэт үзэгдэж байна. Цөвүүн цагт авгай хүүхний дэргэр үс сэргэр мөр миний нүдэнд шувуун толгойтой эрлэгийн элч мэт үзэгдэж байна.
Далай ламаас заалгасан зарлигтаа 
Банчинбогдоос өршөөгдсөн шажны алтан тамгыг та нарын орой дунд адис болгон даръя гэж санавч ер болохгүй байна.
Энэ цөвүүн цагт бүстэй, бүсгүй хүмүүс нарын гэзэг үсний залгаа хар цацаг зүүдэг чинь миний нүдэнд биеэ ороосон хар эрээн могой мэт үзэгдэж байна. Хойд насандаа тамын чагтага хөлд чинь тушаа болно. Аав, ээжээс хайрласан халиун хонгор үсийг байхад юун элдэв дээдийн юм зүүнэ вэ?
Битүү саравчтай, бөмбөгөр оройтой малгай өмсдөг чинь миний нүдэнд цэргийн хувцас, сумны товх шинжтэй үзэгдэж байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цус болгохын дохио, улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын дохио. Улаан эмжээртэй гутал өмсвөөс хонго боривоо сийчүүлэхийн дохио. Улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын дохио. Харчууд авгай бүсгүй хүмүүс улаан шар хувцас өмсвөөс бурхан шашнаас холдохын дохио. Ар халхын та нар тинь ээ! Мянган хонио туугаад мянган лан мөнгөө тээгээд буян ном үйлдэхгүй, бусдыг буян ном үйлдэхэд даган баясахгүй, хоосон хүнд өглөг өгөхгүй байж эцэс хойдын төрөлдөө эрлэг тамын газарт очихдоо мянган хонио туугаад мянган лан мөнгөө тээгээд явдаггүй юм шүү. Хөгшин залуу хүний үхэх нь цаг чөлөөгүй ирдэг юм шүү. Ар халхын та нар минь ээ!
Түймрийн гал мэт улаан галзуу эрлэгийн элч огторгуйн салхи мэт ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь засварлахын тулд буян ном үйлдэж нүглийг тэвчиж явах нь яав даа. Аюулт дайсан ирэхэд довтлуулахыг байлгахын тулд би шөнийн гурван морийг зогсоодог билээ.
Ар халхын та нар минь ээ! Баян гэж бүү бард. Баян чинь ганцхан довон дээрээ шүү. Бага хоосон гэж бүү гомд. Бага хоосон чинь ганц усан дээр шүү. 
Бардам омогтой бүү яв. Бардам омог чинь ганц бууны суманд шүү. Энэ цөвүүн цагт энэ сургааль номонд эс орж чадваас тэнгэрийн дууны аюул галын аюул нэртэй гэнэтийн аюул үхэл зовлон учрах нь байна шүү.
Цаг цөвүүн болсон тул танигдах, үл танигдах өвчин үл болсны тул энэ сургаалийг тараав. Цаг цөвүүн яагаад болов хэмээвээс буруу номт хятадыг хоймороо тахиад, дөрвөн хөлт ширээгээ тавьж, улаан цайгаа домболж, амттан идээгээ таваглаж өгөөд, гэлэн гэцэл банди нарыг ирэхүйд хаалга юугаа хаагаад, арагаа үүрч ийш тийшээ алхлан явах, гэртээ орохуйд буруу зөв хандаад, хялав цалив хийгээд, улаан цайгаа уур савсуулан тавиур доогуураа нуугаад, цийлэн шаар унд хийж өгөөд, үхэхийгээ унтахын төдий үл санах буй, эрлэг тамын газар очоод юугаа хэлэх вэ? Халуун ширмэн ундыг чинь яаж ууж болох вэ? Адгуусан төрөлхтөн, хувраг, тойд хүн бараан цагаан тамхи, бараан архи, бараан хараалыг тэвчин чадсан цагт оройн дээд Очирдарь багшаа саная.
Наманчлан гуйяа. Бүсгүй хүн бүрт бараан үнс бүү хая, бараан хараал бүү хараа. Тэр хоёрыг тэвчиж чадсан цагт өөрийн эх дагинас мэт саная, наманчлан гуйя.
Халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бараан цагаан архи, бараан тамхи, бараан хараалыг тэвчсэн цагт сая одоо 83 сүүдэр зооглотол бишүү.
Эс тэвчсэн цагт үл үзэгдэх мэт хумхын тоосны төдий бурхан юу бүтээв, буян юуг үйлдэв, үгүйтэй хоосонд өглөг юу өгөв. Халх дөрвөн аймаг дөчин есөн чуулганы хошуу архи, тамхи, хараал энэ гурвыг тэвчиж чадсан цагт Далай лам Банчин богдод буман лан алтаар мандал өргөж, мөргөсөн адил саная, эс тэвчивээс найман тамд унана. Айхгүй яасан амь бэ? Та нарынхаа амийг хайрлах гэж хонин жилээс бичин жил хүртэл, бичин жилээс туулай жил хүртэл гуйж цөхлөө. Одоо надад гомдох гомдолгүй биш үү. Сайн, муу дөчин есөн төрлийг үзүүлэгч богд Жавзундамбын гэгээн намайг хонин жилийн цагаан сарын шинийн долоонд өндөр ширээн дээр залав.
Үхэр жилд гэлэнгийн нинжун зооглохуйд Очирдарь багш минь намайг бузар газраас ирсэн, бузартжээ хэмээн таалж, гэлэнгийн нинжун хайрласан биш үү. Та намайг төдийгөөс одоо болтол бузарласан тану өдий чинээ биш үү. Миний сургаалийг номтой хүн сонсвоос бурханы бие үзсэн адил. Ухаантай хүн сонсвоос нар лугаа адил. Тэнэг хүн сонсвоос харанхуй шөнө адил. За миний энэ сургаалийг сонстугай. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурвыг тэвчиж чадсан цагт дал, ная, ерэн нас насласан хүн ч надад мөргөх хувьтай. 
Эс тэвчвээс арван найман насаа хороогоод, хорин цагаан шүдээ амандаа байгуулавч намайг хүлээж мөргөхийн хувьгүй. Яагаад буй гэвэл хулгана жилийн өвлийн дунд сараас эхлээд намрын дунд сар хүртэл цагийн аюул, галын аюул болно.
Тэр цагт юу сайн бэ гэвэл хар хүн маань мэгзэм хичээ. Лам хүн намсун баялагаа амны уншлага болго. Тавин нэгэн төрлийг үзүүлэгч авидын хувилгаан богд Жавзундамбын гэгээн намайг халх дөрвөн аймаг, дөчин есөн чуулганы хошуу бичин жилийн цагаан сарын арван таванд өндөр ширээн дээр залав. Сүмбэр уулын орой дээрээс эргүүлэн харсанд баруун алганы толионд Бараан цагаан тамхины утаа бараан манан татна. Бараан хараалын нүгэл ихэдсэний тул хүдэн манан татна. Бараан архины үнэр нь ханхлаад сууж болохгүй гэж оройн дээд Очирдарь багшдаа айлдсан биш үү. Би түүнээс биш 83 сүүдэр зооглох байсан биш үү. Бараан цагаан тамхи, бараан хараал, архи энэ гурваас бузартаж мөр түргэн буцав. Дөрвөн зуун дөрвөн өвчний төдий багтсан цэцгээр үхэв гэж санасан буй за. Ар халхын та нар минь ээ!
Энэ цөвүүн цагт энэ сургаал номыг дагаж яв. Тэгвэл элдэв муу юм хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно. Ямар нэгэн аюулаас гаталж гарч болно. Лам багшаа сайн хүндэл. Тийм явбаас бурханы оронд очиход холгүй ойртсон шүү. Миний энэ сургаалийг уншиж сонсвоос арван тавны сарны гэрэл мэт оюун санаа чинь ухаантай болж ганжуур данжуурыг уншсантай адил шүү. Муу сонсвоос харанхуй шөнө хар ус үнсэнд асгасантай адил шүү. Аав ээжээ өргөмжлөн хүндэлж явбаас хоёр төрөлдөө амны хишиг заяа буян чинь дэлгэрч явна. Зарга эв тангараг хэрүүл тэмцэл хэл амыг чанд хичээж явагтун.
Миний энэ сургаалийг гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барцад магад арилна. Энэ сургаалийг бичиг мэддэг хүнээр уншуулж санаж явагтун.
Миний энэ хэлсэн бичсэн судар номнуудыг аймаг алгасалгүй албачлан цээжлэн уншуулъя. Тэгвэл алив муу хортон дайсны гарт учрахгүй сайн явж болно.
Арван хуруу тэгш жаргана. Энэ сургааль номыг дагаж явсан шавь нар минь надтай Гандантэгчилэнгийн олонд дахин дахин учирч төрнө. Миний үгэнд орохгүй бол миний хойноос атан тэмээ чилээж агт морио сульдааж очихын хэрэггүй шүү. Би 120 наслая. Өдөр шөнө зургаа эргэе. Өглөө эрт бос. Үдэш орой унт. Ерөөлийг хүчтэй тавь. Буяныг үйлд. Нүглийг тэвч. 
Төгсвөө, Тэнгэр лусын хутаг орших болтугай! 
Буян өлзий хутаг орших болтугай! Бурханы хутгийг олох болтугай! Ерөөлийг хүчтэй тавь!.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
.
/Ажаа гэгээнтний сүсэгтэн олонд түгээж буй "Тарнийн учир, маанийн утга" хэмээх товхимолоос авав/

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

45.117.32.130Зочин   • 4 сарын 29. 8 цаг 56 минут

Солиотой гар байна.

103.229.122.53Зочин   • 4 сарын 28. 14 цаг 18 минут

Ямар гээчийн новшоо биччихээ вэ.Хэнд ч хэрэггүй хог

59.153.115.14Зочин   • 4 сарын 29. 14 цаг 44 минут

zarim hvn oigoh chdvargvi bj bolno..

192.82.64.153Цээгий   • 4 сарын 26. 15 цаг 55 минут

Хотол олноороо амгалан байг ээ

84.0.25.43Зочин   • 4 сарын 26. 14 цаг 01 минут

Энэ товч нь байна. Богдын бошго дээр бол өнөө цагийн өнгө төрхийг яг л хэлсэн байдаг юм даа. Бидний өнөө цагт тусгаар улс гээд цээжээ дэлдэн яваа нь Богдын маань, түүнтэй хамт зүтгэсэн ноёд, хувилгаадын ач юм даа. Хурц, алсын ухаантай хүмүүс хэдэн зууныг харж нүүдэл хийнээ гэж

103.26.193.199Зочин   • 4 сарын 25. 11 цаг 10 минут

архи ,тамхи, хар тамхи, бэлгийн завхайрал, эд мөнгөний шунал зэргийн тухай их зөв оноож хэлсэн байна, бас тухайн үеийн хүмүүс хятад баян наймаачид нарт бялдуучлан хандаж байгааг шүүмжилж хэлсэн байна. өнөөдөр ч хэрэг болох юм их байна.

59.153.113.94зочин   • 4 сарын 24. 19 цаг 16 минут

Монголчууд энэ сургаал үгсийг огтоос анхаарч явсангүй дээ.энэ сургаал захиас бүгд болоод өнгөрсөн одоо зарим анхаарал татсан үйл болж бгаа юм бна.хулгана жилийн өвлийн дунд сараас намрын дунд сар хүртэл анхаарал татсан асуудал бгаа юм бна.монгол хүн бүр болгоомжтой,хичээмжтэй байх ёстой юм бна.бараан ****** хэл ам,бараан тамхи,архинаас татгалзаж хол явах чухал цаг дор амидарч байнаа. Монголчуудаа.монголын буян заяа их гэж битгий тэнэгтээрэй.анхааруулсан бна даа

49.0.135.59Дэлгэрмаа   • 4 сарын 24. 16 цаг 48 минут

Оройн дээд Очир дар Богд Гэгээн Эзэн Минь.Ум Сайн Амгалан Болтугай. Ум Ма Ни Бод Мэ Хум. Таныг хүндэтгэн биширнэм. Таны сургаал үйлс дэлгэрэн мөнхжих болтугай.Энэ сайхан сургаал айлдварыг нь даган явбал ажил үйлс сайхан бүтдэг юм шүү.

Шинэ мэдээ

О.Бурмаа их спортдоо эргэн ирээд хоёрдахь түрүүгээ хүртлээ19 минут 48 секундын өмнөНацү башё: Тамаваши Б.Мөнх-Оргил Какүрюү аваргыг давлаа30 минут 34 секундын өмнөЗун цагт хийж болох 13 сонирхолтой зүйл4 цаг 11 минутын өмнөҮхрийн цул мах нэг килограмм нь 11614 төгрөгийн үнэтэй байна4 цаг 26 минутын өмнөТархинд хортой 10 муу зуршил4 цаг 40 минутын өмнө“Авто машингүй өдөр”-ийг сард 1 удаа зохион байгуулах саналыг хотын даргад уламжлав4 цаг 55 минутын өмнөАфрик хүү, Шварцнеггерийн нуруу руу тийржээ5 цаг 11 минутын өмнөШар вандуйн ач тус5 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад ажиллалаа5 цаг 39 минутын өмнөБайнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ5 цаг 41 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын 80 саяын АЗТАН тодорно5 цаг 56 минутын өмнөАвстралийн эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа6 цаг 10 минутын өмнөОнцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна6 цаг 25 минутын өмнөТөл бойжилт 98.3 хувьтай байна6 цаг 41 минутын өмнөДэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ6 цаг 56 минутын өмнөМексикийн шоронгийн хананы цаана...7 цаг 11 минутын өмнөАриана Грандег гудамжны гэрэл зурагчид шүүхэд өгчээ7 цаг 26 минутын өмнөЗүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа7 цаг 41 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 55 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 11 минутын өмнө“Байгаль Опен” ОУТ-ий хоёрдахь өдөр дахин зургаан бөх финалдав5 сар 18. 22:35“Байгаль Опен” тэмцээнд МУГТ О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар түрүүлэв5 сар 18. 22:23ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж байна5 сар 18. 21:58Нацү башё: Ёкозүна Какүрюү болон Точиношин нар башёг тэргүүлж байна5 сар 18. 21:33Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав5 сар 18. 19:59“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”5 сар 18. 15:22НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 15:00Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 14:55Жүжигчин Со Жи Соб нууц үерхэлээ хүлээн зөвшөөрчээ5 сар 18. 14:50Энэ ямар учиртай газар вэ5 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.