4-р сарын 24
17 цаг 09 минут

Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа

 

Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн ахалсан  ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрт ажиллалаа. лаа.

Ажлын хэсэг дээрх сумдын нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч, иргэдийн төлөөлөл, цагдаагийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулжээ.

Мөн тус сумын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Сумын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нартай санал солилцжээ.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр “Ухаа худаг”-ийн уурхайгаас “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэлх 239 км зам, “Цагаан хад” суурьшлын бүсэд 7400 гаруй иргэн албан ёсны бүртгэлтэй оршин суудаг боловч дамжин өнгөрөх, түр оршин суух байдлаар 20 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг байна.

Тус сумд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 167 аж ахуйн нэгжийн 12600 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, зам дээр  удаан хугацааны урт дараалал үүсдэгээс шалтгаалан замгүй хэсгээр зорчиж байгаль орчинд эрсдэл учруулж, тоосжилт үүсгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Цагаанхад суурьшлын бүсэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах ажлыг эрчимжүүлэх, аймаг, сумын Иргэдийн хурал, Засаг даргаас тус суурьшлийн бүсийн  дахин төлөвлөлтийг хийж, тоосжилтыг бууруулж, иргэдийн аюулгүй амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус суурьшлын бүсэд 2017 оноос 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй гэрээт цагдаагийн тасаг байгуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр “Цагаан хад” суурьшлийн бүсийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Өмнөговь аймаг дах цагдаагийн газар, Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн алба хаагчдыг тодорхой хугацаанд хуваарийн дагуу хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.40.58Зочин   • 4 сарын 24. 18 цаг 18 минут

Аль сумых нь цагаан идээ амттай байна

202.21.98.166Зочин   • 4 сарын 24. 17 цаг 13 минут

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС.................АЖИЛЛАЛАА. ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ40 минут 24 секундын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга50 минут 30 секундын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол58 минут 52 секундын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ58 минут 57 секундын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно1 цаг 7 минутын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа1 цаг 15 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна1 цаг 21 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг1 цаг 21 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ1 цаг 27 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё1 цаг 32 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ1 цаг 33 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ1 цаг 39 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ1 цаг 45 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан1 цаг 51 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ2 цагийн өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн2 цаг 3 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ2 цаг 9 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов2 цаг 15 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно2 цаг 21 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?2 цаг 27 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?2 цаг 33 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ2 цаг 39 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид2 цаг 45 минутын өмнөИлон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина2 цаг 51 минутын өмнө"Фэйсбүүк" компани 2.2 сая хуурамч хаяг устгажээ2 цаг 57 минутын өмнөМонголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ3 цаг 3 минутын өмнөСи Зиньпин авлигыг ялснаа зарлалаа3 цаг 9 минутын өмнөХ.Цагаанбаатар эхнэртээ 2018 оны ”Land Cruiser” бэлэглэжээ3 цаг 15 минутын өмнө‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно3 цаг 21 минутын өмнөГудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ3 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.