4-р сарын 25
16 цаг 10 минут

Батлан хамгаалахын сайд н.энхболд олон улсын аюулгүй байдлын москвагийн VIII бага хуралд үг хэллээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит энэ бага хурал энэ жил найм дахь удаагаа болж, түүнд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл, бүгд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Бага хуралд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев уншиж танилцуулжээ. Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны захирал С.Нарышкин нарын зэрэг хүмүүс илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ.

Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар мэдээлж үг хэлсэн байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад  ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн  үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халхгол сумыг Орос Улсын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаад талархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Цэргийн тойргуудын хамтын ажиллагааны уламжлалыг сэргээж ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дэмжихээ сайд С.Шойгу илэрхийлээд тус тойргийн командлагч дэслэгч генерал Г.Жидко ойрын үед Монгол Улсад айлчлахыг нотлов. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсад шилжүүлж өгсөн нисэх буудлын үйлчилгээний техник хэрэгслийг ашиглахад сургах мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээх боломжтойгоо мэдээлсэн байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй тухай мэдээлээд уг тусламжийн барааг Оросын тал тээвэрлэж хүргэхээр болсонд талархал илэрхийлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад “Морин марафон” тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа тухай, Монголын Зэвсэгт хүчин энэ жил уламжлал болон оролцдог тэмцээнүүдээс гадна шинээр хоёр тэмцээнд багаа оролцуулах, мөн нэг тэмцээнд ажиглагчдаа илгээхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.

Хоёр талын уулзалтын төгсгөлд Оросын тал Кызылын кадетын сургуульд Монголын сурагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай гэрээ үзэглэж байгуулахад бэлэн болсныг Монголын талд өгөв. Уулзалт халуун дотно уур амьсгалтай өрнөж, талууд хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэсэн ач холбогдолтой болов.

Бага хурлын явцад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус бага хуралд оролцож байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан-Пьер Лакруа, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нартай уулзсан байна.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.218Зочин   • 4 сарын 25. 23 цаг 17 минут

Ээээээ ккккк

112.163.72.99Зочин   • 4 сарын 25. 22 цаг 22 минут

Нөгөө цэрэг нас барсан асуудал яасан бэ

202.9.44.75Zochin   • 4 сарын 25. 21 цаг 42 минут

Enhbold oo Amerik gej altsagnaj tenegfej yavsanaas Oros ni tsaanaa l nunjigtei baigaa biz. dahij l Amerik gej daldagnaad uzeerei. lalar aa.

59.153.87.33Зочин   • 4 сарын 25. 21 цаг 10 минут

Энэ нэг сайд нэртэй псдаг алаад хүүрийг нь нохойд өгвөл таарна дөө үхэж далд ороосой билээ

202.126.89.220Зочин   • 4 сарын 26. 3 цаг 27 минут

Энэ оркуудын нэргуй хогийн бичээсуудийг эл болгохсон. Унэн будуулэг баагийнууд байх юм аа. Хэлж бичиж байгаа нь яг угаадас. Ямар хогийн царайлсан орк байгаа дол?!

Шинэ мэдээ

"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг24 минут 18 секундын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ29 минут 54 секундын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё34 минут 55 секундын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ35 минут 50 секундын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ42 минут 16 секундын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ48 минут 16 секундын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан53 минут 58 секундын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол1 цаг 1 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ1 цаг 3 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн1 цаг 6 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ1 цаг 13 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов1 цаг 18 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно1 цаг 24 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?1 цаг 31 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?1 цаг 37 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ1 цаг 42 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид1 цаг 48 минутын өмнөИлон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина1 цаг 54 минутын өмнө"Фэйсбүүк" компани 2.2 сая хуурамч хаяг устгажээ2 цагийн өмнөМонголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ2 цаг 7 минутын өмнөСи Зиньпин авлигыг ялснаа зарлалаа2 цаг 13 минутын өмнөХ.Цагаанбаатар эхнэртээ 2018 оны ”Land Cruiser” бэлэглэжээ2 цаг 18 минутын өмнө‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно2 цаг 25 минутын өмнөГудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ2 цаг 30 минутын өмнө“Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно2 цаг 37 минутын өмнөНийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо2 цаг 39 минутын өмнөНАТО Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна2 цаг 43 минутын өмнө“Барселона” 18 настай Голланд хөлбөмбөгчнийг худалдан авсанаа зарлалаа2 цаг 48 минутын өмнөНөхөн сонгуульд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байна2 цаг 49 минутын өмнөУрлагийн дотно найзуудын учраа2 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.