4-р сарын 26
8 цаг 00 минут

Эх оронч худалдан авалтын эргэн тойронд

Засгийн газрын энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах зорилгоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаад буй . Энэ сарын эхээр  шинэчлэн батлагдсан Тендерийн   тухай хуулийн агуулгад  “Эх оронч худалдан авалт” гэсэн ойлголт нэлээд гүнзгий суусан бөгөөд  яг ийм  тодотголтойгоор үндэсний үйлдвэрлэгчид  бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ.

Монгол Улс хэдийгээр цөөхөн хүн амтай, зах зээлийн багтаамжийн хувьд хязгаарлагдмал ч ийм маягаар бие биеэ дэмжээд явбал үндэсний үйлдвэрлэл сэргэх  боломж бий.  “Эх оронч худалдан авалтын жил”-ийн хүрээнд Засгийн газар дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч, хэрэглэхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалаад байгаа бөгөөд үүнийг тендертэй уяж өгсөн нь  зөв шийдвэр болж байгаа.

Үндэсний үйлдвэрлэлийнхээ бараа бүтээгдэхүүнийг бахархалтайгаар хэрэглэхийн жишээг монголчууд Өмнөд Солонгосын жишээнээс сайн мэддэг.

Эх оронч худалдан авалт хийхэд төрийн байгууллагууд чухал хувь нэмэр оруулах учиртай. Жилд дунджаар  улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1,2 их наяд  гаруй төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авдаг.

Ингэж харвал их боломж байна.  Эдийн засаг гэдэг харилцан хамаарал бүхий нэгэн цул. Худалдан авалт нь байхад  үйлдвэрлэл сэргэж, харилцан бие биеэ дэмжээд хамтдаа хөгжөөд явах боломжтой.

Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоогоод байгаа.  Ингэхдээ нэр төрлийг нь нэлээдгүй хэмжээгээр нэмсэн. Тухайлбал, мал аж ахуй, газар тариалан, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, химийн болон хуванцар бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмээд байгаа.  Нийт дүнгээрээ 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг  дээрхи жагсаалтад хамруулжээ.  Өөрөөр хэлбэл  уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулах хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.

Энэ бол сайн эхлэл. Ерөнхийлөгч Х.Баттулга хүчний байгууллагын албан хаагчдын гутлын хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээс хангахыг санал болгож байсан билээ. Зөв зохион байгуулбал ийм боломж бүрэн бий.

Тухайлбал, Б.Түвдэнням  захиралтай “Best shoes” гутлын үйлдвэр гэхэд өдөртөө 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ үйлдвэр ажлын гутал үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой байдаг ч дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хэрэглэгчид тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр дотоодын  үйлдвэрлэгчид тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог аж.  Ингэж үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар дотоодын үйлдвэрлэгчдийн хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд л олон мянган гутлын захиалга гадагшаа гардаг байна. Ийм замаар гадны үйлдвэрлэгчид нийлүүлэгчдийг “дэмжсэн” бодлого явагдсаар ирсэн.

Энэ бол зохион байгуулалттай холбоотой асуудал. Үнэхээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжье гэж байгаа бол  тендерийн хугацаанаас эхлээд анхаарах хэрэгтэй байгааг харуулж байна.

Үндэсний үйлдвэрлэгч “KitchenALL” компани гэхэд 300 ажилтантай өндөр хүчин чадал бүхий  тавилгын үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр  царс мод болон евро стандартын эко хавтангаар тавилга, сурагчийн ширээ сандал зэргийг үйлдвэрлэж байна.  Тус үйлдвэр нэг удаагийн тендерт 30 мянган ширээ сандал нийлүүлж, хэрэглэгчдээсээ өндөр үнэлэлт авчээ.  Гэхдээ энэ үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа 30 хувийг л ашиглаж байна.  Улсын хэмжээний цэцэрлэг сургуулийн ширээ сандлын хэрэгцээг энэ үйлдвэр дангаараа бүрэн хангах боломжтой.  Хийц загвар сайн, эрүүл ахуйн шаардлага хангасан гээд давуу тал олон бий.

“KitchenALL” компанийн үйлдвэрлэсэн тавилгууд

 Модоор бүтээгдэхүүн хийж гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байгаа “Модон сийлбэр” гээд ХХК байна.  Тус компанийн үйлдвэрлэдэг модон ванн гэхэд АНУ-ын зах зээл дээр 10 сая орчим төгрөгөөр борлогддог.

Модон сийлбэр компанийн үйлдвэрлэсэн модон ванн АНУ-ын зах зээл дээр 10 сая төгрөгтэй дүйцэхүйц үнээр борлогддог

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн импортыг орлох, экспортыг дэмжих “888”  төслийн хүрээний санхүүжилтээр байгуулагдсан цахилгааны кабель үйлдвэрлэх  “МЕК” үйлдвэр нь  өнөөгийн байдлаар 3 төрлийн 18 нэрийн цахилгааны кабель утас үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж байна.  Улмаар цаашид гадаад зах зээлд гаргахаар зорьж байгаа гэв.

Иймэрхүү жишээ олныг  дурдаж болно. Монголчууд  үйлдвэрлэж, хийж чадаж байна. Гагцхүү үүнийг л эх оронч худалдан авалтаар дэмжээд өгөхөд  үндэсний үйлдвэрлэл сэргэж, яваандаа экспортлогч болох боломж бүрдэхэд ойрхон байна.

Монголд үйлдвэрлэж буй цахилгааны кабель

 

Сурагчийн ширээ

 

35 лан мөнгөөр хийсэн хэт хутагь 6,5 сая төгрөг.


М.Нэргүй

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.37Иргэн   • 4 сарын 27. 15 цаг 21 минут

Манай дарга нар хятадад очиж хямдханаар захиалж хулхи юм хиилгэж ирээд тендериин бараа бүтээгдхүүнд шахдаг аргад бүр гаршчихсан шүү дээ Одоо үүнииг больж үнэ нь арай илүү ч монгол үйлдвэриинхээ барааг авах нь маш зөв шиидвэр Ядахад орлого нь монгол хүнд очиж тэр нь татвараа төлж тэнд монгол хүн ажиллаж цалин авч татвараа төлж тэр татвар нь ард түмэнд очно Нэг бараа авахад л давхар давхар олон зүйлииг дэмжинэ гэсэн үгЭнэ маш зөв шиидвэр

202.126.89.56Зочин   • 4 сарын 27. 8 цаг 04 минут

Нэг үеэ бодвол гайгүй сайн юмнууд хийдэг болсон бна лээ. Бага багаар ахисаар мундаг брэндүүд гарах биз. Говь , Гоёо , арьс ширэн эдлэлүүд гээд дэлхийд үзэж бна ш дээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж муулахын оронд дэм өг л дөө. Бага ч гэсэн эх оонч үзэл гаргаж хүн бүр нэг ч болтугай юм худалдаж авах хэрэгтэй

103.212.119.19Зочин   • 4 сарын 26. 22 цаг 22 минут

сурагчийн дүрэмт хувцсыг л хар л даа.эрээний хятадаас л хулхи хийж байж юун үндэсний үйлдвэрлэл юун эх оронч худалдан авалт буцах хаягтай хулхидалт

182.160.36.251Зочин   • 4 сарын 26. 22 цаг 08 минут

hytad baraanaas dor yumnuud hiideg shuudee hulhi mongolchuud

58.140.202.122Зочин   • 4 сарын 26. 21 цаг 15 минут

мөнгөн эдлэл хир чанартай юм бол хулхидаад дургүй хүргэчих юмаа

88.130.155.105Зочин   • 4 сарын 26. 20 цаг 48 минут

undesnii uildveree demjih ni zövöö gehdee tsanar standartai aldahgui baival zugeer bna....mön une ih öndör bna...emegtei hunii turiitei gutal gehed baruunii Italiin gutaltai adil unetei bna....

202.179.25.43Зочин   • 4 сарын 26. 20 цаг 02 минут

Хамгийн гол үзүүлэлт стандартын дагуу хийж чанартай бүтээгдэхүүн байх ёстой Гэтэл шаардлага хангахгүй бна Эх орны гээд шаардлага стандарт хангахгүй материалаар барилага барилтай биш

58.142.72.50зочин   • 4 сарын 26. 19 цаг 14 минут

Сайн нь зөндөө бгаа ч зарим манайхан арай л юмнууд шахах гээд үзчихнэ Бүтээгдэхүүний чанар үзүүлэлт энэ тэр ярихаар эх орон ч бус хятадын талыг дэмжигч шууд болгочихно Өөртөө таалагдаагүй бүхнээ хятад болгон хувиргадаг сэтгэхүйтэй зарим нь мэдээж яаж чанар шаардлага өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ дэ

66.181.164.43Зочин   • 4 сарын 26. 17 цаг 06 минут

А ль болох үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн гэсэн шошготойг авахыг хичээдэг. Манайх боловсруулах үйлдвэр хөгжөөгүй учир дэвтэрч юмуу нойлын цаас авлаа гэхэд түүхий эдээ гаднаас авч байгаа болохоор импортын барааны үнэнээс доогуур байх боломж ховор гэсэн хэдий үндэсний үйлдвэрлэлээ дэмжмх хэрэгтэй гэж боддог. Тэднийгээ дэмжих аваас бид ирээдүйд боловсруулах том үйлдвэртэй болох байх гэж итгэдэг

182.160.38.161Зочин   • 4 сарын 26. 15 цаг 15 минут

Монгол хатан хааны зураг даавуун дээр хэвлүүлж хятадаас вагон вагоноор нь татаад л үндэсний үйлдвэрлэл шүү дээ базарваань үндэсний үйлдвэрлэл гэж нэр томъеоныхоо үндсэн ойлголтыг мэдэхгүй зүгээр л монгол иргэншилтэй хүн л зарж байвал үндэсний үйлдвэрлэл гэдэг буруу ойлголтоо засах хэрэгтэй

202.179.26.64Зочин   • 4 сарын 26. 14 цаг 13 минут

NUGUU ALGA BOLSON HUUHED YAAVAA,HETERHII UDAJ BNSHDE,IIM MUU BAIHDAA YAANA ENE TSEREG TSAGDAA

202.179.26.64KKK   • 4 сарын 26. 14 цаг 08 минут

EREENI BAAHAN HOG AVCHIRCH UGSARCHAAD MONGOL ENE TER CH GEH SHIG ODOO BOLIIYOO BUH YUM MADE IN MONGOLIA BOLLOO

202.55.191.194Зочин   • 4 сарын 26. 13 цаг 52 минут

үндэсний үйлдвэрлэлээ санхүүгээр нь сайн дэмжихгүй бол мөнгөтэй хятадууд эзэлж авахад ойрхон

202.131.246.179kkk   • 4 сарын 26. 13 цаг 44 минут

Үнэндээ ЖДҮ хөгжүүлээд үр дүнд хүрэхгүй. ЖДҮ гэдэг бол амиа аргацаасан л арга. Хэрэв үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж байгаа бол төрөөс дэмжлэгтэйгээр уул уурхай, мал аж ахуйд тулгуурласан өөрөөр хэлбэл өөрийн түүхий эд дээр тулгуурласан том үйлдвэрүүд барих шаардлагатай. Ингэх юм бол наад үйлдвэрүүд чинь ЖДҮ гэдгийг чинь жинхэнэ утгаар нь гаргаад ирнэ. Тэгээд бас чирээд явна.

182.160.38.3Зочин   • 4 сарын 26. 13 цаг 40 минут

АВлаа гээд монголын хөрөнгөтөн эзэн нь баяжихаас ажилчны цалин нэмэгдэхгүй. Капиталист эзэн нь барааныхаа үнээр хүүхдээ гадаадаад хэдэн мянган доллараар сургахад төлөх үүний дүнд миний оруулсан хувь нэмэр АНУ руу явна.

202.179.26.64Unique Student Desk Chair   • 4 сарын 26. 13 цаг 38 минут

huuhed bolgon tus tusdaa shireen deer suuval zugeer yum sadaa bolohgui.amerikuudin shiree sandal ni zalgaa partuud baidagdaa

202.179.26.64Зочин   • 4 сарын 26. 13 цаг 09 минут

zugeerel dotoodin gene biz

202.179.26.64lol   • 4 сарын 26. 13 цаг 06 минут

yamar nazist german bishdee

66.181.190.192Зочин   • 4 сарын 26. 12 цаг 42 минут

ШУУДХАН ХЭЛЭХЭД ДЭНДҮҮ ӨНДӨР ҮНЭТЭЙ...........

103.229.120.178Зочин   • 4 сарын 26. 11 цаг 08 минут

НЭГ Л ИХ ҮНЭТЭЙ ЧАНАРГҮЙ ҮНДЭСНИЙ НЭРНЭЭС ЦААШГҮЙ . ӨДӨР ХОНОГОО ЯАЯ ГЭЖ БАЙГАА АРДУУД ЮУН ЭХОРОНЧ ЭХНИЙ ЭЭЛЖИНД АМЬД БАЙХЫН ТУЛД ХАМГИЙН ҮНЭ БАГААС НЬ Л АВНА ШҮҮ ДЭЭ ,

202.9.42.114Бат   • 4 сарын 26. 10 цаг 17 минут

Олон зүйл үйлдвэрлэж сурах үүнийг нь бид худалдан авч байж л улс хөгжнөө одоо оймс бандаас мак ч юмуу чанар тиймхэн байсан ч яахав 20-жил аваад өгөөч дээ улс орон хөгжил эндээс та хөгжилд хувь нэмэрээ оруулж байгаа нь тэр

202.131.229.34Зочин   • 4 сарын 26. 10 цаг 10 минут

Гар урлал төдий л зүйлс байна, яана даа миний монгол

202.21.99.226Зочин   • 4 сарын 26. 10 цаг 10 минут

Юуг сонгох нь хүний эрх. Гэхдээ энэ газар шороон дээр өөрөө болоод цаашид таны үр удам амьдрана гэдгийг л хэзээ ч мартаж болохгүй. Үндэсний үйлдвэрлэгчид чанар болон үнэ дээрээ бас их анхаарах хэрэгтэй. Гэнэтийн ашиг гэдсэнд халтай.

103.20.152.50123   • 4 сарын 26. 9 цаг 40 минут

Бичигч "нэргүй " гэдэг хүн " НИЛЭЭДГҮЙ " гэдэг үгээ тайлбарлаж чадах уу? Ийм үг хэрэглэж бичихээ зогсоох хэрэгтэй шүү...

122.201.22.29SS   • 4 сарын 26. 10 цаг 33 минут

Харин тийм ээ. Нилээд гэдэг чинь олон ,гүй-г залгахаар олонгүй болох юм уу даа. Уг нь цөөнгүй тоогоор гэсэн бол дээр болох байж.

182.160.38.3Зочин   • 4 сарын 26. 9 цаг 35 минут

Монгол зөгийн бол 16000 төгрөг, хятадых 3500 байхад сарын 155000 төгрөгийн тэтгэвэртэй ХБИ 2019 оны 12 сард халамжаа аваагүй бол алийг нь сонгох вэ

182.160.38.3Зочин   • 4 сарын 26. 9 цаг 33 минут

Монос групп хуурамч эм үйлдвэрлэдэг түүнд нь хордоод мэргэжлийн байгууллагад хандахад шалгадаг чадвартай боловсон монголд алга байна лээ. Иймд үнэтэй ч гэсэн гадаадын ориг сайн эмээ ууна.

66.181.169.110Зочин   • 4 сарын 26. 9 цаг 25 минут

Төрийн зохицуулалт, иргэдийн ухамсар хэрэгтэй. Гэхдээ дотоодын бүтээгдэхүүнүүдийн үнэ хэт өндөр байгаад байдаг.

202.131.243.190Zochin   • 4 сарын 26. 8 цаг 37 минут

Manai uls hogjingui ornii toond ordog hirnee irgediin maani hudaldan avah chadvar sul. Getel AAN-uud maani baraa buteegdhuunee ondor hogjiltei ornuudiin jishig uneer zarah geed bdag sonin togtoltsoo bii bolchihoj. gadaadiinhan bolon gadaadad amidarch bgaa irsen mongolchuud ene tal deer sain mederdeg gej helj bolno. Jishee ni: Mongold gar argaar savlasan zogiin bal 20-25myanga, getel ANU-aas importolson uildverleliin argaar bolovsruulsan zogiin bal mon tiim unetei. manaihan bol orig organik l gej tailbarlah baih. Une ondor bol ashig baga l bh

202.131.243.190Zochin   • 4 сарын 26. 8 цаг 28 минут

Undesnii uildverlelee demjij bolj bnaa. Gehdee toroos bas zohitsuulalt hiih ch yum bii. Bid Hyatdaas avdag huns baraa buteegdhuuniihee hemjeeg zohistoigoor buuruulah ni undesnii uildverlelee demjij bgaa helber bolno. Mon hyatdaas niiluulj bgaa buteegdhuund Evropiin holboonoos tavigdaj bgaa hudaldaanii shaardlagatai adil shaardalaga tavih zov. Hyatdiin toriin uildveriin huns baraa buteegdhuun hudaldan avdag bolmoor bna. Mon dotoodiin AAN-uud ard irgediinhee diilenh ni hudaldan avah bolomjtoi uneer hudaldaa hiideg baih ni chuhal

Шинэ мэдээ

Аймгуудын наадамд хэн түрүүлэв1 минут 58 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?7 минут 19 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ12 минут 35 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана24 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна34 минут 43 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно41 минут 23 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 3 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 50 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 3 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 7 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 19 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 24 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 30 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 43 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 48 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай2 цаг 56 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 28 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 38 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.