4-р сарын 26
9 цаг 00 минут

"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Вашингтон хотод болж байна

АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголын өв соёлын өдрүүд”, “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд 27- ныг хүртэл үргэлжилнэ.

Уг арга хэмжээг Экспорт Олон улсын худалдааны төв, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйн бирж, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-д экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулна.

Энэ удаагийн бизнес форумд 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Бизнес форум АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын VI хуралдаантай давхцаж байгаагаараа онцлог юм. Бизнес форумаар гуравдагч хөршийн бодлого, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортын асуудал зэрэг үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг тодорхой төвшинд хөндөж ярилцана гэж оролцогчид онцолж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эскпортыг дэмжих, гадаад оронд зохион байгуулагдаж байгаа, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг дэмжин оролцуулахаар тусгасан. Экспорт, олон улсын худалдааны төв нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд экспортын нэгдсэн сүлжээг бий болгох,  аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус төв болон ХХААХҮЯ, ГХЯ- аас хамтран “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Хойд Америкийн зах зээлд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, мөн гадаад хамтын ажиллагааг бий болгох зорилго агуулжээ.

ХХААХҮЯам нь хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого баримталж байгаа энэ үед гаднын хөрөнгө оруулагчид  Монголын Засгийн газраас баримталж байгаа бодлогыг хэрхэн үнэлж байгаа, Монгол компаниудын өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний давуу талын талаарх мэдээлэл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатай танилцах боломжтой юм.  

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.127рм   • 4 сарын 26. 9 цаг 49 минут

хэдэн эсгий углаашаа чирээд очоо биз..онигоо

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 23 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 30 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 36 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 40 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 45 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 50 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 50 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 53 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт10 цагийн өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.