4-р сарын 27
10 цаг 00 минут

МОНГОЛБАНК:Ипотекийн зээлд сар бүр 46 тэрбум төгрөг гаргана

Энэ онд улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа.Үүнээс гадна  Улаанбаатар хотод 5,220 орон сууц бэлэн байна. Нийслэл хотод  орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс санал ирсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.

Тэгвэл 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 47.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 684 иргэнд олгоод байна. Үүн дотор Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард 15.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 197 иргэнд олгожээ.

Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа дээрхи 46 мянган иргэний  саналыг үндэслээд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан. Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүртээмж, хамрагдах хүрээг нь нэмэхийг зорьж буй хэрэг.

Үүний үрээр “энэ 2019 онд онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтой болсон" гэдгийг  Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байв.

Харин өчигдөр Монголбанк мэдээлэл хийх үеэрээ энэ оны эхний дөрвөн сард Монголбанкны  санхүүжилтээр 900 орчим зээлдэгчид 64 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон гэдгээ тодотголоо.

Эндээс харвал оны эхний улирлаас  хойшхи сар гаруйн хугацаанд  даруй 200 орчим иргэн шинээр зээлд хамрагдсан гэсэн үг.  Үүнээс ипотекийн зээлийн гэрээ амжилттай хэрэгжиж байгаа гэж  хэлж болохоор байна.

Харин энэ хугацаанд Засгийн газар, Төв банк, арилжааны банкны санхүүжилтээр нийт 86 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Цаашлаад сар бүр гурван эх үүсвэрээс нийт 46 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноо Монголбанк мөн мэдэгдлээ.  Ийм хэмжээний эх үүсвэрээр  хэчнээн айлын орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэж болохыг тооцвол багагүй тоо гарах байх.

Энэ бол орон сууцны зээлд хамрагдахаар төлөвлөж байгаа хүмүүст  хүргэх сайн мэдээ болж байна.  

Г.Хан

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.215Зочин   • 4 сарын 28. 19 цаг 06 минут

Ядуусыг маань барьцаанд авч өөрсдийнхөө түрийвчийг зузаатгах аргаа хамгийн түрүүнд шийдэх юм даа.

49.0.212.133Зочин   • 4 сарын 28. 18 цаг 25 минут

nutaggyi ysan deer amidardag arliin ornuudiin xiideg ajil manaix hsig ix gazar amidardag mongol xymyyst bol namxan ded bytestei jijig jijig xaysyyd oirxon zaitai baisan cn bolno xamgiin gol ni tiim olon oroo bx hsaardlaggyi ter mongotei xvmyys ni tysdaa 10 20 oroo xayasaa bariulaad amidana biz

49.0.212.133Зочин   • 4 сарын 28. 18 цаг 22 минут

ene zaluu yeyd lizingiin bair tolood baidag 2 1 odor gazar xodlood tolson bairn xend cn xer ggyi boloxiim bihs biz zygeer l ter namxan jijig 2 oos 3 orootei oo toi ariun tseberiin orootei ded bytets ni xogjson jijig xaauysyyd bariabal zygeerdee tegeed xyygyi zeeleer oruulax xer tei tegbel uaduurlaas garna m2 ni jagaagiin xeldgeer 1100 asa doohs 800 900 bx xer tei tegbel zaluucnuud xaana cn ajilaj amidarsan adilxan bna zaabal ter ynetei ondor tengetr tylsan ynetei tenger baganasan ondor bair xer ggyiee ter gazar n

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 33 минут

Богино болон дунд хугацаанд Ипотекийн зээл эдийн засагт маш их хохиролтой. Мөнгөний олон сувагт эргэлтийг боомилж байна. Жил Монгол улс 500-600 тэрбум төгрөгийг энэ зээл рүү юүлээд төсвөөс 200-300 тэрбумаар нь бэлэн зарлагадаж байна. Энэ бол үсрээд 13 тэрбум долларын эдийн засагтай, 3,5 тэрбум долларын төсөвтэй, гадаад өр нь засгийн газрын хүрээнд гэхэд 6-8 тэрбум доллар хүрч байгаа энэ ядуу буурай орны хувьд хэрээс хэтэрсэн тоглоом л доо. Тэр ч байтугай энэ зээлд төсвөөс бэлэн зарлага гаргах нь зүгээр л ажилгүй дундаж иргэндээ байр авч өгч эрх

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 38 минут

лүүлж байгаатай адил ямар ч утга учиргүй элий балай үйлдэл юм. Ямар ч ухаангүй хэрэг. Ардчилсан засаг гарсаар ТОСК гээч төрийн бизнесийг бий болгож хувийн хэвшлийн барилгын зах зээлийг шахсан. Энэ бол мөнгө эргэлддэг томоохон суваг, уул уурхайн дараа орох том зах зээлийг төр иргэдээсээ хүчээр булааж авсан явдал болсон. Юм хэмжээтэй. Монголчуудын солиорол, төрийн луйварчдын жаалах жаа хүртэл тоолох мөнгөндөө баригдаад эрхгүй нэг хумигдана. Үр дүнд нь 2014-2017 онд зах зээл дээр бэлэн болсон 15 мянга, баригдаж байгаа 20 мянган байр бий болж нийлү

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 42 минут

үлэлтийн илүүдэл бий болж энэ зах зээл үндсэндээ зогссон. Төрийн өмнөөс иргэдээ дээрэмдэн зах зээлийг эзэгнэж байсан ТОСК өөрөө өрийн дарамтанд орж дампуурахдаа тулсан. Энэ төслөөс яг үнэндээ сангийн сайд асан Чойжилсүрэн гэх мэт цөөхөн хэдэн түшээд хожсон. Барилгаа сэхээ сэтгүй шахсан. Чанар байрлалаасаа хамаараад 11 оны байдлаар 850,000-2500,000 төгрөгний үнэлгээ бүхий байсан байрнууд сонголтгүй болж бүгдээрээ биенээсээ өрсөн үнээ хөөрөгдсөн. Яг л нөөцийн мах шиг. Өөрөөр хэлбэл Монгол улсын төр нэг томоохон зах зээлээ ингэж хямралд оруулсан.

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 44 минут

Энэ бол төрийн маш муу менежментийн захын жишээ. 15 онд билүү барилга хариуцсан дэд сайд нь бид үнэхээр алдаа хийжээ гэж мэдэгдэж байсан юм шүү. Чөлөөт зах зээлийн үнийг төрийн оролцоогоор хүчээр зохицуулж болдоггүй юм байна аа гэж. Тэр мэдээ сайт, сонингууд, мэдээний архивт байж л байгаа. Яахав тэндээс мунхаг ч гэсэн, луйварчин ч гэсэн төр нь алдаагаа мэдэж гэмшиж байна гэсэн дүгнэлтийг өнгөц хийхүйц л байсан. Гэхдээ өөрөөр энд дэвшил юу ч гараагүй. Хэрвээ үнэхээр гэмшсэн бол даруй ТОКС-г татан буулгах байсан. Гэвч тэгээгүй мөнгөний үнэр авсан

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 47 минут

луйварчин түшээд мөнөөхөн сурсан аргаараа төрийн албыг гул барьж иргэдийг хохироосоор л ажлаа өгсөн. Шинээр гарсан МАН хэдэн жил гудманд хөлхөлдөж гуринхалсан нөхдүүд орж ирсэн болохоор юун түрүүнд иймэрхүү "мөнгөний" ажлыг шууд шүүрч аваад үргэлжлүүлсэн. Зогсоох биш улам л их мөнгө зээлийн эрэлд гарсан. Цаана нь ОУВС энэ зээлээ зогсоо гээд байхад иргэдэд үүнийг нь дамжуулахдаа тэдгээр нөхөд үргэлжлүүл гэсэн гэж мушгин тайлбарлаж /Эрдэнэбат, Чойжилсүрэн нар удаа дараа мэдэгдсэн/ байснаас үзвэл тэдний зорилго тодорхой. Өнөөдөр ОУВС энэ зээлийг з

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 52 минут

огсоо гэдгийг шууд хэлэхээр барахгүй төлөөлөгчид нь бичелэн мэдээгээр тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл ядруухан улсад, өрийн дарамттай үед энэ бол тансаглал гэж шууд ойлгуулж байна. Ядаж та нөхөд төсвөөсөө битгий зарлагад гэж байна. Гэвч манай шахаачидад энэ үг хамаагүй. Нөгөөтэйгүүр 4 хананы дунд орж авбал насны хүсэл биелэх дайтай боддог мунхаг иргэд, үр ашигийн тооцоо тархинд нь багтдаггүй тэнгэр үзэлтнүүд энэ үрлэгэн төслийг дэмжин уухайлдаг. Төрийн төлөө огтоно гээд дуугүй явж болно. Гэвч энэ олхиогүй зээл, лойдор удирдагчдын менежмент эцэ

202.55.188.41Зочин   • 4 сарын 28. 13 цаг 55 минут

стээ улс орныг маань л дампууруулна шүү дээ. Би л хувьдаа үүнийг тэвчихгүй. Байраа зараад одонгийн найраа хийх хэмжээний сэтгэхүйтэй мунхаг ард түмэн улс дампуурсны дараа НҮБ-с тараах өдрийн нормын будааны очерт зогсож байхдаа л юу хийснээ ойлгож магадгүй. За бараг ойлгох ч үгүй дээ. Нүүдэлчид тоохгүй өнгөрж ч магадгүй. Нөгөө сайхан байр нь гэхэд л ус цахилгаангүй балгас болж дуусна шүү дээ. Өр зээл нь дуусахад дахиад 10 жил үлдсэн байх вий. Нэг поп гар нь зээлийг нь хүчингүй болгож сонгуульт албанд дэвших квот олж авна. Нэг иймэрхүү.

64.119.26.250Зочин   • 4 сарын 28. 10 цаг 18 минут

монголбанкны санхүүжилт гэж юу байх уу... хоосон цаас хэвлээд гүйлгээнд гаргаж байна... юумны үнэ тэр хэмжээгээр нэмэгдэнэ.... удахгүй доллар 5000, мах 20000, талх 3000 болно шдэ... бодит эх үүсвэр байхгүй байхад 8% ипотек яриад байх ий...

59.153.112.49Зочин   • 4 сарын 28. 10 цаг 05 минут

Ивуих нишүүд өөрсдөө 03 хувиар төрийн мөнгийг авч бид нарт 08 хувиар өгч дундаас нь 05 ашиг олж байна хүрэлсүх баттулга хоёр нийлээд

103.229.123.203Зочин   • 4 сарын 28. 9 цаг 47 минут

Орон сууц, байр гэсэн сайхан үгэн дор бид нарыг хуулийн хүрээнд мөлжиж байгаа сонгодог луйвар. Засаг төр,МИК энэ 8 хувийг буруулах хэрэгтэй шүү. Мөн байрилгийн компанууд хий хөөрөгдөл үүсгэж байна. Би одоо 5 жил зээл төлж байна. Үндсэн төлбөрөөс 1 сая гаруй төгрөг хасагдсан. Бусад нь хүү төлж байгаа. Энэ арай л биш ээ.

103.229.123.203Зочин   • 4 сарын 28. 9 цаг 44 минут

байрны 8% зээлийг бууруулах хэрэгтэй шүү. монголын залуучууд бид нар одоо залуу насаараа зээлээ төлж амьдарч байна. 50 нас гараад ирхээд үндсэн зээлийн дөнгөж 40 хувь нь төлөгдсөн байна. Залуу насандаа хүү төлсөөр байгаад,хөгшрөхөөрөө үндсэн зээлээ төлөх зохицуулалтай. Монголчууд хэд насалдаг билээ.

202.9.43.18Бат   • 4 сарын 28. 8 цаг 04 минут

Зээл аваад 20-30 жил төлөөд дуусдаг тэр үед барилгын насжилт дууслаа гэхгүй байгаа чанарын асуудал муу байгаа учраас биднийг барилга тодорхой настай байх ёстой гэж ойлгуулахын хичээж байна

202.179.26.12Зочин   • 4 сарын 27. 22 цаг 32 минут

NASAARAA TULJ BARAHGUIM BAILEE,AMIDRALAAS HET HOL TASARTSAN,

87.187.43.146Зочин   • 4 сарын 27. 21 цаг 38 минут

Энэ бол барилгынханы лобби бизнес юм. Ийм өндөр хүүтэй зээлээр монголын залуусыг дарлаж ядууруулж дууслаа. Байрны үнэ нь улам тэнгэрт хадаж байна. Уг нь зах зээлийнхээ хуулиар зөв явбал байр үнэд орох ямар ч нөхцөл байхгүй. Тэр ***** солонгосуудад байр худалдан авахыг хориглох ёстой. Түрээсэлдэг юм байгаа биз. Хогийн шаарнуудын бизнес, лобби шүү.

64.119.26.250Зочин   • 4 сарын 27. 16 цаг 57 минут

8% zeeliin ekh uusver mongold baihgui baihad olgood l baih ii...

192.82.66.172зочин   • 4 сарын 27. 16 цаг 44 минут

8% зээл өгөхгүй байгааг Хүрэлсүх гуай мэдэж байгаа болов уу

218.48.18.51Kate   • 4 сарын 27. 15 цаг 36 минут

Зээлийнхээ хүүг бууруулаачээ 160 саяын 2 өрөө байр хагас тэрбум төлөх юм бн лээ энэ талаар төр засаг гэж бдг бол анхааралдаа авах н зүйтэй ийм хүний ёсноос ангид нийгэм бж болхгүй сэтгүүлч сурвалжлагч нар энэ талаар яриач үүнээс болж хүмүүс гадаад руу их дүрвэж бн ждү бол аймшиг өөрсдөө 2 хувь ард иргэдэд 200 хувь хүүтэй

49.0.212.206Зочин   • 4 сарын 27. 14 цаг 35 минут

zaluucnuud xolsnii bairand tyrees tolj uadacn bna hsde bas ger xoroololiinxniig ood ni tataacnee bairand oruulj nyylgen hsiljyylelt xii neex ondor barilga mongoliin noxtsold xer ggyi uamar dalaid jibex gej bga araliin oron bihsdee tom ix gazar nuytagtai bj namxan jijig xaasyyd baisan cn bolno hsde gazar nutgaa zob xubaarlial ded bytsee zob xogjyyleecnee

49.0.212.206Зочин   • 4 сарын 27. 14 цаг 31 минут

xiatadad xvvgyi bairnii zeel ogdog mod tariulaad zoos ogdog jild 40000 uanii zeel xyygyi ogog 3 aas 4jiliin xygatsaatai mongold bol xarin esergeeree xyynd ni darluulj orond orj otond barigddag xezeecn duusdaggyi or zaluu yenxend bol mahs xynd tysaj bgaa xamag zaluu xymyysee gadag hi tsolcnood idej uuj xanaxgyi xylgaicnuud ni zailbal taarna zygeer l naad xeden balgasuudaa unegyi taraa ter barilgiin kompond ni tor zasag irgediinxee omnoos tolox xer tei 3 xan saua xvn amaa exleed 1 usans ordog orox orontopi bolgox xer tei ualangy

112.72.9.150Зочин   • 4 сарын 27. 14 цаг 07 минут

Банкны өгдөр хувийн хүүтэй орон сууцны зээлийг яагаад 8% д шилжүүлэхээ больчихсон юм бэ

124.158.125.66Зочин   • 4 сарын 27. 13 цаг 57 минут

банк өгөхгүи баилаа худлаа

150.129.143.60Зочин   • 4 сарын 27. 11 цаг 58 минут

наад банкууд чинь иргэдээ амьдрах боломжыг нь ашиглаад өндөр хүүгээр шулж байгаа шүү,,,найдваргүй зээл нэрээр хамсаатнуудаа чөлөөлж номхон зүтгэсэн ,үнэн ч иргэдээ хүүүгийн хүү нэрээр 10-20 жилийн лайгаар сорж байгаа нь шудрага үйлүү?,,,,,

202.126.89.247Зочин   • 4 сарын 27. 11 цаг 13 минут

Yamar hvmvvs ni ter 8%zeel abaad baidag yum boloo zeel abah geheer manai banhnii jiliin17%zeel 1,5-2jiliin.hugtsaand absanii daraa 8%shiljvvlii geh yum

103.9.90.98Зочин   • 4 сарын 27. 10 цаг 12 минут

урьдчилгаа 10 хувь. зээлийн жилийн хүү 2-3 хувь байх ёстой байхгүй юу. дэлхийн жишгээр бол

103.9.90.98Зочин   • 4 сарын 27. 10 цаг 11 минут

Дэлхийд 8 хувь гэж байхгүй. 100 саяын байр чинь 200 сая болоод ард иргэдийг шулж банк корпораци хагарталаа баяжаад иргэд асар их өрийн дарамтанд орж байгаагаа ойлгоорой

103.9.90.98Зочин   • 4 сарын 27. 10 цаг 09 минут

насаараа төлж баршгүй өр. 3 хувь болгох ёстой

202.9.43.94Н. Ганбаатар   • 4 сарын 27. 9 цаг 42 минут

Насаараа төлж дуусашгүй найман %-н зээл гэгч өр удаашруулсан үхэл юм.Би өнгөрсөн 6-н жилд 35 саяыг төлсөн ч үндсэн зээлээс хасагдсан нь 6,9 сая ,бусад бүгд хүү Би 47,5 саяыг зээлээд 106 саяыг буцааж төлж амжихгүй , хүүдээ өр үлдээнэ гэж бодохоор үнэндээ харамсал төрөх юм.

59.153.114.60ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛ   • 4 сарын 27. 9 цаг 20 минут

Гаргах яаах вэ зээлийнхээ хүүг бууруул хүүндээ дарлуулж насыг авхана бодлого тодорхойлогчид оо ядуурал үүнээс улбаатай шүү

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ13 минут 3 секундын өмнөЭ.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.