4-р сарын 29
10 цаг 15 минут

Б.Ринчен: Монголын за - Андагаар буй за

Манай монгол утга зохиолын дээр, эртний нэгэн дурсгал, арван гуравдугаар зууны үеийн Монголын Нууц Товчоо гэдэгт нэгэн сайхан цэцэн үг бий нь манай эртэс дээдсийн эл сайн сайхны эрмэлзэл боловсрол төгөлдрийг гэрчлэн одооны биднийг, түүнийг мөн эрхэмлэгтүн гэсэн утга бүхий өндөр соёлт түмний цэцэн үг болно. Тэр үг бол,
Монгол за - 
Андагаар буй за!
Андагаар гэж тангараг гэсэн үг. Андгай, андагаар, тангараг гэж утга ойролцоо хэдэн үг манай баялаг хэлнээ буйн нэг баримт даруй мөн. Саяхи цэцэн үгийн учир утга нь сүрхий гүнзгий: бидний монголчууд, нэг л за гэвэл, даруй ам тангараг шахаан өргөсөнтэй адил гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлавал за гэсэн чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ!
Энэ бол, өөрийн биеийг нэнд хүндэтгэж, хамаагүй юманд худлаа за гэж болдоггүй гэдгийг эртэс дээдэс маань нэвтэрхий нарийн мэддэгийн гэрч ээ! Өрөөл хүнийг хүндэтгэж, түүнд худал хуурмаг за гэж залилж болохгүй, нэгэнт за гэвэл хэлсэн үгэндээ эзэн болох учиртайг заажээ. Тэгээд л ирэхэд, за гэж ам нээхийн өмнө тэгж хэлж болох нөхцөл бололцоо байна уу? Хүнийг за гэж итгүүлээд, тэр за гэсэндээ эс хүрвэл, сайн сайхны ёсонд таарахгүйг шаардах дүрэм, журамлах ёс болгосон нь хүний итгэлийг эвдэхгүй, тэр за гэсэнд итгэсэн хүний цагийг, хөдөлмөрийг, горьдлыг үрэгдүүлэх, тэр за гэсэнд нь итгээд, түүнээс үндэслэн ажил байдалдаа төлөвлөгөө төсөл зохиохы нь хөсөрдүүлэхгүй гэсэн боловсон сайн сайхан зуршил байгаа нь манай өвгөд дээдсийн өндөр их соёлтойн нэгэн сайхан гэрч даруй мөн.
Цэцэн мэргэн билэгт манай яруу найрагч ард түмний уртын сайхан дуунд "Эр бор харцага" гэдэг нэгэн сайхан дуу бий. Түүнд идэр залуу насаа даанч арчаагүй өнгөрөөдгийг гунин өгүүлсэн үг бол өвгөд дээдсээс хойч үеийнхэндээ сургаал болгосныг дурдаж, цаанаа гүн ухааны утга сургаал бүхүйг цухас тэмдэглэн хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ардын маань цэцэн үгэнд байдаг нь их л учиртай, багаасаа сайныг эрхэм болгохыг хичээ гэж дүгнэсэн сургаал үгийг дурдалтай. Орь залуу насны хүн, алтан дэлхийд амьд явахдаа, оюун төгөлдөр хүн болсон хэргээ бүтээж, ямар ч ажил хийж, яаж ч аж төрсөн нийгэм олондоо үр бүтээлтэй улс ардынхаа соёл боловсролд нэмэр оруулж явахыг эрхэм зорилт болгогтун гэсэн утга бүхий эдгээр өтгөс дээдсийн мэргэн сургаал одоо үеийн залууст нэн чухал болж байна.
Сайн сайхныг эрхэм дээд болгох гэдэг нь, юм бүхэнд сайн сайхныг туйлын нандин болгон үзэж ажил хөдөлмөр хийхдээ ч сайн сайхнаар хийхийг мэрийн хичээх, хүнтэй харилцахдаа ч сайн сайхныг дээдэлж, нөхөр ханьтай, ажил төрөл нэгтэй хүнтэйгээ ч харилцах, хүч санаа нийлэхдээ сайн сайхныг дээд эрхэм болгож, байгалийг ч үзэхдээ сайн сайхныг нь бахдан үзэх, хайрлан хамгаалах мэдэл ухаантай болох, урлагийн зүйлд ч сайн сайхны нь танин бахдаж, түүнд нь цэнгэлдэн баясах, шинжлэх ухааныг эзэмшин оролдохдоо ч түүний сайн сайхныг нь бахархан амтархаж, өөрийн болон нийт олныхоо хүртээл болгохыг эрмэлзэх ухаан мэдрэлтэй болох учиртай байна. Тэгвэл, сая хүн боловсон хүн гэдгийн тоонд орж, орчин үеийн боловсролтой болно. Ингэж юм бүхэндээ сайн сайхны эрхэм зорилт эрмэлзлэлтэй болсон хүн орь залуугийн наснаас аваад улам цаашдаа идэр насны ухаан хүчин дэлгэрсэн цагийн туршлага мэдлэг бүрдсэн үедээ, цаашаа өтлөх насанд хүртлээ цагаа дэмий үрэхгүй, өмнөө тавьсан сайхан чиг зорилготой болж ирнэ. Тэгээд ирэхдээ, байгалийн сайхныг бахаддаг хүн алтан дэлхийн аль ч өнцөг буланд явсан өөрийн төрсөн нутгийн сайн сайхныг бусад газрынхтай жишин бодож, урьд ажаагүй сонин сайхан юм нээн үзэж, бахдан баярлаж явах болно. Тэгээд ирэхдээ, сайхан мод хараад, дэмий огтлон эвдэж, сайхны нь сүйтгэх байгалийнхаа үзэсгэлэнг эвдэн гутаахгүй болж ирнэм бөгөөд тийм сайхны нь сэтгэл сэргээн үзэхдээ, билигүүн нүд нээгдээгүй хүнтэй адил, үзэмжит байгалийн дунд архи дарс уун согтуурч, дэлхийн гоо үзэсгэлэнг бузарласан гэрч болох эвдэрхий шил, мах, жимсний лаазыг хог новш болгон орхиж сайхан байгалийг бузарласан, бүдүүлэг амьтан энд согтууран “цэнгэжээ” гэсэн шившигт гэрчийг үлдээхгүй, архинд согтууран “жаргахыг” эрхэм дээд болгохгүй болно. Хөгжим уран зурагт бахаддаг, түүнийг сайн сайхны эрхэм дээд болгодог хүн, тамхины утаа манан болсон гуанзанд сууж архины аягүй үнэр ханхлуулан, хайран бие, хайран цагаа барж сулдайн согтуурахгүй, гоо сайхны эрхэмд цэнгэлдэн бахдаж, амрах цагтаа оюун сэтгэлийн сайхан цэнгэлээр сэтгэл адил нөхөдтэйгээ жарган амрах болно. Огт үр ашиггүйгээр цагаа өнгөрүүлэхгүй, сайхан ном үзэх буюу сайхан бүжиг жүжиг үзэж, эсвэл байгалийн сайханд эрүүл агаарт зугаацан амрах мэдрэлтэй болно. Ажил хийхдээ ч, амрахдаа ч ажил ажил амралтандаа сайн сайхныг эрхэмлэхийн үүднээс, юм бүхэн нь сайн сайхан болно. Сайн сайхны үүднээс өөрийнхөө биеийг хүндэтгэж сураад, түүний улмаас өрөөл хүнийг биеийг хүндэтгэж, түүний цагийг үрэгдүүлэхгүй, хөдөлмөрийг үрэгдүүлэхгүй алинд нь сайн сайхан нөхцөл бүрэлдүүлэхийг эл сайн сайхныг эрхэмлэн дээдлэдгийн үүднээс бодох бодол мэдрэл төрөх болно. Одооны манай олон залуучууд ард түмнийхээ аль сайн сайхан ёс улам өндөр их соёлт түмнийхээ тэр эрхэм соёлын дээжий нь эзэгнэн бадруулахдаа,
Монгол за
Андагаар буй заа! гэдгийг эртэс дээдсийнхээ адил нарийн чанд журамлан баримталж, өөрөө өөртөө юм суръя, юм хийе гэж зорьсон бол, тэр нь бас л өнөө л монголын за мөний тул, андагаар буй заа! гэж өрөөл хүнд ч за гэсэн, өөртөө ч тэгье гэсэн нь за гэдэгт багтах тул, заавал биелүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг бодож явахыг эрхэмлэн дээдлэх нь эртэс дээдсээс маань уламжлан ирсэн сайхан ёс бөгөөд, энэ тухайд ах нь хэлдэг, дүү нь сонсдог гэгчийн ёсонд ч нийцэн, өнөөдөр дүү байсан тануус, хожим нэгэн цагт өөрсдөө их болохдоо дүү хүндээ сайн сайхан уламжлалаа хэлэн сургах цаг нэгэнт хүрэлцэн ирэхийг бодох хэрэгтэй.
Бямбын РИНЧЕН
(“Залуучуудын үнэн” сонин. 1968.IV.26-ны өдрийн №48)

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.154Хүрэлхүү   • 4 сарын 30. 7 цаг 57 минут

За гэвэл ёогүй гэж нэг үг байдаг л даа. Хэлсэн амандаа баараггүй хүрдэг гэх утга бүхий л үг. Энэ хүний хэмжүүр шиг байгаа юм... Харин тэр юу байна, юмгүй гэдэг чинь ч олиггүй үг хэдий ч хэрэглээ нь хэт өргөн тархсан нь харамсалтай яа...

202.72.245.122ч   • 4 сарын 29. 13 цаг 53 минут

юу байна юу ч үгүй гэдэг чинь Хулгайч нарын код яриа

202.72.245.122б   • 4 сарын 29. 13 цаг 45 минут

монголчууд шоронгийнхны юу бна буюу юу үгүй буюу НУУЦ үг хэллэгэр мэндчильж байх юм

202.9.43.140trtr   • 4 сарын 29. 11 цаг 45 минут

za bol yogui.gedeg bol jinkhene mongol judag yum.odoo bugd mongoloo aldsan daa huurhii.

202.72.245.122б   • 4 сарын 29. 10 цаг 25 минут

орчин үеийн гэр бүл салалт нь залуус хэт худал хэлж чаддаг нь эмсийн итгэлийг гэр бүлийн ирээдүйг хөсөрдүүлэх хэмжээнд

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 20 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 34 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.