4-р сарын 29
13 цаг 05 минут

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийн цалин багадаа 2,5-3 сая төгрөг

Япон улс Монгол улстай  хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчин авах санамж бичиг байгуулаад байгаа.   Энэ хүрээнд нийтдээ 14 салбарт ажиллах хүч авах юм байна. Одоогоор энэ 14 салбараас эхний  гурван салбар тодорхой болоод байгаа бөгөөд  тухайлбал, Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна.

Ингэхдээ Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс нь  тус  улсын жишгээр тооцогдох аж. Үүнийг төгрөгөөр тооцвол багадаа 2,5-3 сая төгрөг байх ажээ.

Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичиг энэ сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг  тодотголоо.

Харин ажиллах хүч гаргахтай холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа бүртгэлийг хэзээнээс эхлэх, ямар шалгуураар гаргах зэрэг нарийн журмыг боловсруулна гэлээ.

Өнөөдрийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй 67 байгууллага нийт 1154 иргэнийгтус улсад ажиллуулж байгаа гэх тоо баримт байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах асуудалд дээрх зөвшөөрөл бүхий байгууллага орлцохгүй. Зөвхөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Японд ажиллах хүч илгээх асуудлыг зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцоллоо

Ингэхдээ Япон улс ажиллах хүч авах гурван салбартаа квот буюу хязгаар тогтоогоогүй юм байна. Мөн насны дээд хязгаар заагаагүй тул 18 аас дээш насны хүмүүс гэрээгээр ажиллах боломжтой гэлээ. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны салбарт ажиллах хүч авах тул салбар салбараас шалтгаалж хэлний түвшин, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх юм байна. Мөн япон улсад дадлагажигчаар ажиллаж байгаа иргэд гурван жилийн хугацаа нь дуусвал үргэллүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нээжээ.

М.Нэргүй

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.216Зочин   • 4 сарын 30. 8 цаг 25 минут

маш бага дээр нь японд амьдралын өртөг өндөр. гуйлгачнаас ялгаагүй ажилчин гэсэн үг.

202.9.42.25Зочин   • 4 сарын 29. 20 цаг 01 минут

Япон хямдхан хөлсний ажилчин авах

182.160.34.175Зочин   • 4 сарын 29. 18 цаг 20 минут

bagdaa 3say gej bn.hel suraad ireheer uur bolnoo.

124.158.92.14Зочин   • 4 сарын 29. 17 цаг 40 минут

solongost hamgiin baga ni 3say 500000g avch bhad arai shuluulah um shig sanagdaad bna

202.131.230.90Зочин   • 4 сарын 29. 17 цаг 31 минут

Гадагшаа явж өөрийгөө зовоон ажил хийж мөнгө олоод улс гэрлүүгээ явуулж байгаа биз дээ

140.128.86.94Зочин   • 4 сарын 29. 13 цаг 32 минут

yapond 3 saya bol mash baga mungu, guilgachinii xog tsugluulaad oldog mungushde.

202.9.42.100Zochin   • 4 сарын 29. 13 цаг 17 минут

Eruul mendee zolioslon baij oldog mongo doo. Irgej ireed emchilgee suvilalgaandaa butsaagaad zartsuulsaar bgaa l duusadg mongo. hunii shuanl gej. 5saya-s baga bna genee. Endee setgel taivan ajillaj uls orniihoo toloo hodolmorloh bodoltoi zaluus baga bolj dee.

202.72.245.122irgen   • 4 сарын 29. 15 цаг 10 минут

end tegeed setgel taivan uls ornoo hugjuuleh yavah bolomj in baigaa yum uu. hen negnii tsunh l barihgui bol??

64.119.20.206Зочин   • 4 сарын 29. 13 цаг 04 минут

СОЛОНГОСТ 5 САЯ-Г АВЧ БАЙХАД АРАЙ БАГА УУ ААН

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 33 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 27 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 34 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 39 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 44 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 49 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 54 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 56 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 59 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ5 цаг 2 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино5 цаг 4 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна5 цаг 9 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал5 цаг 14 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 19 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 20 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 24 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 29 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 34 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 39 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 44 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 49 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 51 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 54 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 59 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ6 цаг 4 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ6 цаг 9 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө6 цаг 14 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 19 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 24 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.