4-р сарын 30
13 цаг 40 минут

Дэлхийн томоохон үс арчилгааны ESTEL брэнд Монголд нээлтээ хийлээ

2019 оны 4-р сарын 27-ны өдөр дэлхийн гоо сайхны брэндүүдийн томоохон төлөөлөл болсон ОХУ-ын ESTEL брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус компаний албан ёсны борлуулагчаар “Тэнгэрийн Илгээмж” ХХКомпани ажиллаж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд Монголын гоо сайхны томоохон салонуудын захирлууд, мастер үсчид болон урлаг соёлын томоохон одод хүрэлцэн ирж оролцлоо.

ESTEL брэнд нь анх 2000 онд үсний будаг үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө 200 гаруй төрлийн үс болон үсний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг дэлхий дахинд нийлүүлж байна. Мөн бүтээгдэхүүнүүд нь тусгай шинжлэх ухааны лабораторид Oлон Улсын чанарын шаардлага хангасан сертификатаар баталгааждаг, дэлхийн стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнүүд юм. Үүнээс гадна ESTEL брэнд нь олон улсад үсчний томоохон шоунуудыг жил бүр зохион байгуулдаг гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн 20 гаруй улс оронд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ албан ёсны дистрибьюторын эрх олгон борлуулдаг байна. Харин энэ жил Монгол Улсаас “Тэнгэрийн илгээмж” ХХКомпани албан ёсны дистрибьютор эрх авсанаар үйлчлүүлэгчид энэхүү дэлхийн шилдэг брэндүүдийн нэг болох ESTEL брэндийг дэргэдээсээ худалдан авах боломж нээгдэж байгаа юм байна.

ТУС МЭРГЭЖЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ САЛОНУУД БОЛОН ХУВЬ ХҮН СОНИРХВОЛ ДАРААХ УТСААР ХОЛБОГДОН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХ ЮМ БАЙНА. УТАС: 77072207, 88107202

FACEBOOK ХАЯГ: ESTEL PROFESSIONAL MONGOLIA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.