2019 оны 4-р сарын 30
14 цаг 05 минут

400 доллароор дэлхий тойрон аялах арга

Онгоцны VIP ангиллаар нисэх, тансаг зочид буудалд амрах, үнэгүй унаагаар үйлчлүүлсэн аялал бол Америкийн энгийн хуульч Даниэл Гиллеспи гэгч сэргэлэн эрийн хувьд мөрөөдөл биш, жирийн амьдралынх нь нэг хэсэг юм. Хамгийн хачирхалтай нь түүний энэхүү тансаг аялал бараг үнэ төлбөргүй. Даниэл Гиллеспи дэлхийн иргэний нисэхийн системийг хэрхэн хуурч, хамгийн тансаг байдлаар аялдаг талаар уншигчдадаа сонирхуулъя.

Саяхан тэр өөрийн найзын хамт Токио, Сингапур, Йоханнесбург, Абу-Даби, Нью-Йоркод зугаалаад иржээ. Энгийн нөхцөлд энэ маршрутаар аялахад 52 мянга орчим ам.доллар хэрэгтэй. Харин Даниэль ердөө 408 ам.доллар зарцуулсан гэвэл та итгэх үү? Өөрөөр хэлбэл ердийн үнийн нэг хувиас ч бага мөнгөөр аялжээ. Гэхдээ тэр ямар ч заль мэх хэрэглээгүй, ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй.

Даниэль бол нислэгийн компаниуд, зочид буудал болон бусад байгууллагуудын дүрмийн цоорхойг ашиглан, байж болох бүх л хямдрал, хөнгөлөлтийг эдэлдэг "аяллын хакер”-уудын илэрхий төлөөлөгч юм. Тэдний талаар хэвлэлээр үе үе бичдэг. Нислэгийн компаниуд элдэв хөнгөлөлтийн хөтөлбөрийн цоорхойг бөглөхийг хичээдэг аж.

Олонхи нислэгийн компани зорчигчдод нислэг болгоны тоогоор тодорхой тооны оноо өгдөг. Үүнийг "милийн оноо”, эсвэл "милийн хуримтлал” гэж нэрлэдэг. Энэ оноог дараагийн нислэгийн тасалбар худалдаж авах, ангиллаа дээшлүүлэх болон бусад үйлчилгээнд ашиглаж болдог.

 УЙГАГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ            

Даниэль хэдэн зуун цахим хуудас, блогийн мэдээлэл судалж үзээд миль тооцдог хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийг ашиглаад дэлхийг үнэгүй тойрох боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний тулд тэр банкны 45 төрлийн карт нээлгэж, эдгээр картаар хийсэн худалдан авалт болгонд нислэгийн компаниуд, зочид буудлын сүлжээнүүдээс бонус цуглуулжээ.  

Даниэль карт болгоны зардлыг хянах, зээлийн хүүгүй хугацаанд амжиж өрөө төлөхийн тулд олон төрлийн хүснэгтээс бүрдсэн маш нарийн тэмдэглэл хөтөлж байв.

Хэрэв тухайн нислэгийн компани "Star Alliance”, "OneWorld”, "Sky Team” зэрэг нислэгийн компаниудын холбооны гишүүн бол оноо нь өндөр байдаг аж. Star Alliance-д "Turkish Airlines”,  "Lufthansa”,  OneWorld-д  Германы "Airberlin” болон Оросын "S7”, харин Sky Team-д "Аэрофлот”, "Air France”, "KLM” зэрэг нислэгийн компаниуд хамаардаг.

Зарим компани милээ нийлүүлж тооцох тухай хоёр талын гэрээг холбооноос гадуур байгуулдаг. Жишээ нь American Airlines, Etihad хоёр ийм гэрээтэй. Аль ч холбоонд хамаардаггүй нислэгийн компанид ч өөрийн гэсэн милийн хөтөлбөр бий. Монголын МИАТ-д бас "Вlue sky mongolia”  нэртэй милийн хөтөлбөр байдаг.

 

400 доллароор дэлхий тойрон аялах арга

 

 

 

МӨРӨӨДЛИЙН НИСЛЭГ
Даниэль дэлхийг тойрон аялахад хүрэлцэх милийн хуримтлалтай болоход хоёр жил зарцуулжээ. 2016 оны зун гэхэд тасалбаруудаа худалдаж аваад, чемоданаа баглан аялалдаа гарав.

Аяллын эхний үе шат нь Токио руу хийсэн олон цагийн нислэг байв. Тэд 132 000 миллийн зайд 4400 ам.долларын үнэтэй байдаг бизнес ангилалд ердөө 68 доллар төлжээ. "Singapore Airlines” компаний онгоцоор ниссэн уг нислэгийн үеэр Даниэльд хамгийн их таалагдсан зүйлс нь нүүр харагдам гял цал төрөл бүрийн савнууд, хэдэн зуун ам.долларын үнэтэй оргилуун дарс, ор гэж андуурмаар тухлаг буйдан байв.

Токиод буусны дараа "InterContinental” зочид буудлын сүлжээний бонусыг ашиглаж Токиогийн нэгэн салбарт нь нэг ч цент төлөлгүй хоёр хоножээ. Зочид буудлын милийн оноогоор тэд мастер тогоочийн бэлтгэсэн суши идэж, цайны ёслол хийлгэж, хотоор зугаалсан байна.

Токиогоос Сингапур луу нисэхдээ мөн л Singapore Airlines-аар үйлчлүүлж, гэхдээ нэгдүгээр ангиллаар нисчээ. 102 000 милийн зайтай, 11,6 мянган ам.долларын үнэтэй энэ нислэгт тэд 108 ам.доллар зарцуулжээ. Энэ нислэгээр Даниэлийн гайхшлыг төрүүлсэн зүйл нь улс хоорондын галт тэргэнд байдаг шиг тохилог өрөө /suite  өрөө/ байсан гэж тэр ярьжээ. Тэд хар түрс, ахлах тогоочийн гарын хоолыг зоогложээ.

Сингапурт очоод хоёр найз "Sands Hotel Marina Bay” хэмээх дэлхийн хамгийн тансаг зочид буудлын сүлжээгээр үйлчлүүлсэн байна. Тэдний хоноглосон буудал дээвэр дээрээ том усан сантай аж. Нэг хонохдоо мэдээж онооноос өөр юу ч зарцуулаагүй.

Даниэль Йоханнесбург хүртэл 8000 ам.доллар төлдөг нислэгт бас л юу ч төлсөнгүй. Дараа нь ӨАНБУ-ын нэгэн том хотод таван өдрийг өнгөрөөхдөө Ширээн ууланд авирч, акулуудтай хамт сэлж, оцон шувуунуудтай зугаацаад Абу-Даби руу нисчээ.

 

400 доллароор дэлхий тойрон аялах арга

 

 

 

4000 ам.долларын үнэтэй Абу-Дабигийн нислэгт тэд 104 ам.доллар өгснөөс гадна автомат массажтай сандлыг "таалжээ”. Абу-Дабид буугаад тэндээсээ "Etihad” компанийн үнэгүй унаагаар Дубайд хүргүүлж, буусан буудалдаа 534 ам.доллар хэмнэв.

Үүний дараагийн нислэг Даниэлийн хувьд хамгийн тансаг байв. "Etihad” компанийн Нью-Йорк орох онгоцны тасалбарт 18 мянгын оронд 104 ам.доллар төлж, унтлага болон зочны хэсэгтэй, түүнчлэн жорлон, халуун устай тусгай өрөөгөөр үйлчлүүлжээ.

Нью-Йоркад амарч хоносныхоо маргааш тэд Лос-Анжелос руу энгийн ангиллаар ниссэн байна.

Даниэль ажилдаа явахын зэрэгцээ дараагийн аяллаа төлөвлөж эхэлжээ. Түүнийг өөрийнхөө бүх зардлыг задлан шинжилж, байнга өөрчлөгдөж байдаг нисэх компаниудын дүрмийг судлах их ажил хүлээж байна.

Үүнээс гадна Даниэль блоггеруудын дунд нэртэй болжээ. Тэрбээр өөрийн сайтдаа ямар компаний ямар карт ашиглах, ямар банк сонгох, ямар зочид буудлаар үйлчлүүлэх тухай зөвлөгөө өгдөг.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.226123   • 4 сарын 30. 14 цаг 17 минут

Духлаа аашаал

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ9 цаг 46 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм9 цаг 51 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ9 цаг 56 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.