2019 оны 4-р сарын 30
16 цаг 15 минут

Бага унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй

Шөнө зургаа буюу түүнээс бага цаг унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй гэж АНУ-ын судлаачид хэллээ.

 

АНУ-ын "Sleep” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан нь нойр бидний эрүүл мэндэд ямар чухал болохыг нотлон харууллаа.

"Хангалттай унтаж амарч чадахгүй байх нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын дэд профессор, судалгааны багийн ахлагч Арик Пратер хэлэв.

Уг судалгаанд оролцсон насанд хүрсэн 164 хүнийг эмчийн үзлэгт хамруулж, тэднээс ярилцлага болон санал асуулга авсан байна. Судалгаа хоёр сар үргэлжилжээ.

Шөнөдөө зургаа хүрэхгүй цаг унтдаг хүмүүсийг долоогоос дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад ханиад хүрэх магадлал 4.2 дахин илүү байсан бол тав хүрэхгүй цаг унтдаг хүмүүс ханиад хүрэх магадлал 4.5 дахин өндөр байжээ.

Нойр бидний эрүүл мэндэд чухал болохыг судлаачид эртнээс мэдэгдсээр ирсэн юм. Сайн унтаж амарч чадаагүйн улмаас ужиг өвчин тусч, дархлаа сулран өвчинд өртөмтгий болж, тэр ч байтугай цаг бусаар нас барах эрсдэл нэмэгддэг байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.66Д.Алтаа   • 5 сарын 1. 13 цаг 18 минут

Үнэхээр л эрүүл мэнд, гоо сайханд сөрөг нөлөөтэй шүү. Гэхдээ ханиад хүрэмтгий гэдэг нь юу л бол. Учир нь би нойр муутай ихэнхдээ бараг унтдаггүй шахуу. Харин ханиад надаас холуур өнгөрдөг. Огт ханиад хүрдэггүйгээ яагаад ч юм бас сайн зүйл гэж боддоггүй. Ер нь хүн ханиад томуу хаяа нэг хүрч байх ёстой байж мэднэ. Миний бодож байгаа буруу ч байж магад. Энэ жил ганц нэг хүрсэн төдийд яагаад ч юм баярлах шиг болсон шүү. Хачин байгаа биз. Уучлаарай өөрийн бодлоо хуваалцлаа.

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ6 цаг 24 минутын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл6 цаг 28 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа6 цаг 31 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо6 цаг 32 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй6 цаг 33 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана6 цаг 38 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан6 цаг 43 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан6 цаг 48 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон6 цаг 49 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ6 цаг 53 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ6 цаг 58 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ7 цаг 3 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ7 цаг 8 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ7 цаг 11 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ7 цаг 13 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл7 цаг 18 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё7 цаг 23 минутын өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ7 цаг 23 минутын өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа7 цаг 26 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа7 цаг 28 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна7 цаг 33 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ7 цаг 38 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв7 цаг 38 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ7 цаг 40 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ7 цаг 43 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 44 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА7 цаг 48 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно7 цаг 53 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ7 цаг 58 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ7 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.