5-р сарын 1
11 цаг 00 минут

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгосноор Улсын Их Хурал энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд  өнөөдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран /2019.04.30/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, хөтлөн явуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асууж  хариулт авахын зэрэгцээ, тэдэнд хандан  үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нийгмийнхэн нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл,  зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа.

Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэж байв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой. Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна. УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна. УИХ энэ үйл ажиллагааг хэвшүүлснээр иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд  энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.158Шударга иргэн   • 5 сарын 1. 12 цаг 55 минут

Эдгээр нөхдүүд 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт, бусад сангууд гэх зэрэг хэргийг үнэн зөв, шударга шалгаж үр дүн гаргахгүй бол 2020 оны сонгуулийн үр дүнгээр огцрох магадлал өндөр шүү. Учир нь 6 жил ажиллах баталгаа байхгүй. Тэгэхээр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагууд зүгээр 1 жилийн настай гэсэн үг юм.

115.171.244.70Bayarlaj baina uu?!   • 5 сарын 1. 12 цаг 04 минут

Ooroo oorigoo shudraga gej orgomjildog Oyun-Erdene ta yaagaad dugrahgui baina aa. Ta ulsiin ih hurliin gishuun bolson odroosoosoo Enhjargal,Enhbold 2-iig harluulj baigaad unagaaj ooriin hunee tavih ajild hamtsui shamlan orj niigmiin suljeegeer hariin har piariig buten 3 jilhiij saya neg 3 dahi jildee heregjij baigaad ta bayaralj baina uu.?!Genet ih bayarlah bas zurhend haltai gesen shuu! Bie bodoj bitgiin ih dogdolj bayarlaarai daa.Vravo

115.171.244.70Hengereg tsan deldegch belen   • 5 сарын 1. 12 цаг 06 минут

Oyun-Erdene maani daraagiinhaa har piariin zohioliig bicheed heseg chimeegui baigaa baih oo. Udahgui zohioloo degleed bosood ireh bailgui dee. Bold,Batzandan nar ni ch hengereg,tsang ni deldeed ogoh biz kkk

122.201.19.99зочин   • 5 сарын 1. 11 цаг 48 минут

Ийм судалгаа муутай малууд төрд байхаар шударга хүмүүс ажил хийнэ гэдэг худлаа Нямдаваа батсайхан бүтэхгүй гарууд

66.181.191.38Хуульч   • 5 сарын 1. 12 цаг 56 минут

Өчнөөн мэдлэг боловсролтой, шударга, хүн удирдах чадвартай ном эргүүлдэг уншдаг хүмүүс байхад арай л биш ээ. чадваргүй зөвхөн 76 гийн гар хөл болж явдаг хүмүүс л дарга гэдэг ажлыг хийдэг болж дээ....... яачихсан улс орон гэж ийм байдаг байнаа. Хэлэх үг алгаа нээрээ........

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"9 цаг 14 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь9 цаг 14 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 18 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.