5-р сарын 1
12 цаг 00 минут

“Cinema Awards 2019”: Монголын кино урлагийн шилдгүүдийг Холливуудын уран бүтээлчид шалгаруулна

“Өргөө сүлжээ кино театр” нь 2019 онд 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ ойнхоо хүрээнд 2019 оны турш томоохон тэмдэглэлт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Үүний нэг нь “Холливууд Монголд” олон улсын кино фестиваль мөн уг фестивалийн хүрээн дэх монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Cinema Awards 2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа ажээ.

Энэхүү шагнал гардуулах ёслол нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид 2 жил тутамд уламжлал болгон явуулна хэмээн Өргөө кино театраас мэдэгдлээ. “Cinema Awards 2019” -т 2017, 2018 онуудад кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон 80 гаруй уран бүтээлээс шилдэг 15 -ыг нь үзэгчдийн санал, бокс оффисын жагсаалтыг харгалзан шалгаруулсан байна. Эдгээр бүтээлүүд нь “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг кино зохиол” гэх мэт 10 номинацид нэр дэвшин өрсөлдөх юм.

Энэ удаагийн шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд анх удаа Оскар болон Эммигийн шагналт Холливуудын кино уран бүтээлчид ирж оролцож байгаагаараа онцлогтой. Алдарт “Game of Thrones” цувралын найруулагч Дэвид Петрарка, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны жүжигчин Клаудия Ким, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Crazy Rich Asians” киноны продюсер Тим Кодингтон гэх мэт 16 алдарт уран бүтээлчид тайзнаа гарч шагнал гардуулан оролцоно.

Дээрх жагсаалт 4 нүүр үргэлжилнэ

“Cinema Awards 2019” наадмын “Шилдэг уран бүтээл” шагналын эздэд дараагийн уран бүтээлээ хийх 100,000,000 төгрөгийн шагналыг Өргөө сүлжээ кино театрын зүгээс гардуулна гэдгээрээ мөн онцлогтой. Үүнээс гадна дээрх холливуудын зочидтой хамтран уран бүтээл хийх, туршлага судлах, өөрсдийгөө илүү өргөн цар хүрээнд нээх боломж энэхүү шагнал гардуулах ёслолоор дамжуулан Монгол кино уран бүтээлчдэд нээгдэж байгаа нь талархууштай.

 “Cinema Awards” видео

Одоогоос 10 жилийн өмнө кино театрт жилд 2-3 дотоодын уран бүтээл нээлтээ хийж, 120,000 гаруй үзэгчид л кино театраар үйлчлүүлдэг байсан бол өдгөө жилд 3,200,000 үзэгчид кино үзэж, 50 гаруй бүтээлүүд нээлтээ хийн олон нийтэд хүрдэг болжээ. Ингээд харахад монголын кино урлаг, бизнес төдийгүй иргэдийн амьдралын хэв маягт Өргөө сүлжээ кино театрын оруулсан өөрчлөлт, хөгжил үнэхээр их юм. Ингээд 10 жилийнхээ ойн дээр Монгол кино уран бүтээлчдээ дэлхийн тавцанд гаргах боломжийг нээж өгч буй Өргөө сүлжээ кино театрынханд талархлаа илэрхийлье.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.191.250зочин   • 5 сарын 1. 13 цаг 57 минут

сайхан мэдээлэл байна . нээрээ монголд маань кино урлаг хөгжихөд Өргөө-гийн хувь нэмэр их байгаа шүү

Шинэ мэдээ

Нийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?6 минут 30 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ11 минут 46 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана23 минут 11 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна33 минут 54 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно40 минут 34 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 2 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 26 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 37 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 50 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 2 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 7 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 19 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 23 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 29 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 42 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 47 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай2 цаг 55 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 27 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 37 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.