2019 оны 5-р сарын 1
14 цаг 05 минут

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь өнөөдөр /2019.05.01/ НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа.

Тусгай илтгэгч Мишель Фрост хүний эрхийг хамгаалагчийн асуудлыг хариуцдаг бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд манай улсад ажиллах юм байна. Айлчлалынхаа өдрүүдэд Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байгаа талаар судалж танилцан, түүндээ үндэслэсэн зөвлөмжийг гаргах бөгөөд уг зөвлөмжийг 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах талаараа тусгай илтгэгч Мишель Фрост уулзалтын эхэнд тэмдэглэв.

Хүний эрхийг хамгаалагч гэж хүний үндсэн эрх чөлөөнд учирсан аливаа зөрчлийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, бүлэг, байгууллага, шүгэл үлээгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь иргэний нийгмийнхэн байдаг гэдгийг ноён Мишель Фрост тэмдэглээд хүний эрхийг хамгаалагчийн асуудалд парламент хэрхэн анхаардгийг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хариуд нь Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг олон жил ярьсан ч батлаагүй талаар дурьдаад, одоогоор Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд тусдаа бүлэг заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулах чиглэлтэй байгаа талаар мэдээлэл өгөв.

Уулзалтаар, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн олон улсын  туршлага болон хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг  хүндрэл бэрхшээл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

Энэ үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсад, ялангуяа УИХ-аас хүний эрхийг хамгаалагчийн, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хумих гэсэн оролдлого хийдэггүй гэдгийг онцлоод хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын талаар мэдээлэл өгөв.

Мөн УИХ-аас баталсан хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр талууд санал солилцлоо.  

Төгсгөлд нь, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай тусгай илтгэгчтэй  бүх талаар нээлттэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Тубо Гюлле байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 1 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 4 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 9 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 14 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 19 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 24 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 29 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 34 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 39 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй7 цаг 44 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа7 цаг 49 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ7 цаг 54 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ7 цаг 59 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 4 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 9 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 14 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 19 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 24 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 29 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 34 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 39 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт8 цаг 44 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ8 цаг 49 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ8 цаг 54 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна8 цаг 59 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 4 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 9 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 14 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 19 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.