2019 оны 5-р сарын 2
9 цаг 30 минут

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй

Нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй нь тухай.
Ихэнх түүхчид НТӨ 234 Онд мэндэлсэн гэж үздэг бөгөөд анх түүний эцэг Түмэн шаньюй Юэчжи аймгийн шаардлагаар 10гаруйхан настай Модунг барьцаанд хүргүүлсэн юм.
Юэчжийн ван Кидолу харь газрын элч хүлээн авч найр хийхдээ Модунг заавал хажуудаа байлгадаг бөгөөд хэрэв зээ Хүннүгийн талаас хэн нэгэн хилийн дээс зөрчих аваас толгой чинь ойчих болно гэдгийг сануулдаг байсан бөгөөд гавлаар чинь аяга хийн шүү гэж хэлэн Хүн улсын нэгэн ноёны мөнгөлсөн гавалд сархад хийж зочин гийчдэд барьдаг байжээ.
Харь газар харь хүмүүсийн доромжлол бага балчир Модуны ааш занд огцом өөрчлөлт оруулж ухаан бодлыг нь тэлж хожим тал нутгийг удирдах нэгэн болоход төлөвшүүлж байлаа.
Нэгэн удаа Хан улсын элчийг Кидолу
Ван хүлээн авч , их найр наадам хийж анхаарал сарнисан үеийг сэргэлэн төрсөн Модун хүү ашиглаж тэнгэрийн хэмээн алдаршсан хурдан хүлгийг нь сэм хулгайлж эх нутагтаа ирсэн билээ.
Түмэн эр зориг гарган барьцаанаас мултарч ирсэн хүүдээ баярлан Орхоны их цагаан тохойд их хуралдай зарлаж найр наадам хийн Модунг Зүүн гарын Жуки буюу өөрийн өв залгамжлагчаа хэмээн зарлахад Модун татгалзаж эдлэн газар заалгаж аваад буцсан юм.
НТӨ 213 -209 оны хооронд Модун өөрийн харьяа нутагтаа амьдрах хугацаанд Тэлэнгэд аймгийн ноёны охиныг хатнаа болгон авч уураг барилдаж нэгэн хүүтэй болсон юм. 
Мөн морины зүс нийлүүлж дуут сумны доор өчиггүй дагах гэхчлэн цэргийн шинэтгэл хийж зохион байгуултанд оруулж байв. 
Жишээ нь: өрнө этгээдэд дан цагаан умардад хар ,өмнөдөд саарал , дорнодод , хул морьтой цэргүүд байрлаж , эсвэл зүсэм зүсмээр гарч ирэх гэхчлэн цэргийн нарийн зохион байгуулалт нь сүр хүчийг ихээр нэмэгдүүлж байв . "Модун дуут сумаа хааш тавина тэр зүгт хэн ч гэсэн алгуурлалгүй харваж байхыг тушааж , нэгэн удаагийн ав хоморгын үеэр эгнээнээсээ гарч давхисан хатнаа анхааруулах гэж сургуулийн сум тавих гээд андуурч дуут сумаа тавьсанд дагалдан явсан хэдэн мянган цэрэг нь "Өчиггүй дага" хэмээн ойлгож хатныг харван алсан гэдэг бөгөөд цөөн тооны цэрэг нь хатан авхайг хайрлан эс харвасныг тэр доор цаазлав хэмээн түүхэнд тэмдэглэсэн буй.
Бас нэгэн удаа Модун адуун сүргийнхээ заахад бэлчиж явсан усан тэлмэн жороо морио хараад түүн рүү дуут сумаа харвахад дагалдан явсан цэрэг эрс нь нэгэн адил харвасан боловч , Мянгат ,Зуутын Ноёд нь " Хүн улсын эр хүн моринд хайртай билээ " хэмээн харваагүй тул толгойгоо авахуулсан түүхтэй. 
НТӨ 209 оны намар Модун Хүн улсын төрийн их анд оролцохоор өөрийнхөө түмттэй Орхон голд буй эцэг Шаньюйн өргөө тийш явахдаа замдаа тарсан эцгийнхээ адуун сүргийн дотроос эцэг Шаньюйн байлдааны хүлгийг дуут сумаар харвахад нэг ч хүн алгуурлалгүй бүгд харваж ,Дуут сумны дор эгнэн нэгдсэнээ харуулсан байна. 
Ав хоморго төгсөх шатандаа орох агшинд Түмэн Шаньюй түмний нүдэн дээр суманд шавуулан мориноос унаснаар Төрийн ав төгсч ,Хүн улсын төр эргэсэн нь тодорхой болов.
Модун " Миний эцэг төрийн жолоог атган явж үл чадах тул " арга буюу Хүн улсын хэтийн хувь заяаг бодож энэ удаа би эцэг хүүгийн журмыг эвдэв. Өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн газар шороог эрхэмлэн хамгаалж чадахгүй , дайсанд сөөм ч гэсэн газраа алдсан хэн ч байсан цээрлэл хүлээн , миний эцэг хорт эмийн үгэнд орж газар шороогоо найр тавин орхисон учир Тэнгэрийн цаазаар шийтгэгдэв. 
"Төрийн хүн төрийг бодохдоо төрлийг тэвчих учиртай " тул надад үүнээс өөр зам байсангүй .
Хэн улсаа бодохгүй амин хувиа хөөвөөс саяных лугаа адил болно гэдгийг мэдтүгэй ! Хэмээн зарлиг буулгаж Хүн улсын хаан болсон түүхтэй билээ.
Улс төрчид энэ зарлигийг санах хэрэгтэй шүү.
Г.Насанбат 2017.04.09

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.15.198түмэнгийн буруу   • 6 сарын 6. 13 цаг 29 минут

модунь аравхан настай хүүхдийг хятад улс маш их айлгаж тамалсан дээр нь хаан ширээг хятад хатны хүүд өгөх гэж байсанаас болж хүчирхэг төргүй хамгаалах хүнгүй харийн колонид ямар байдагийг ойлгосон хүү өөрийг нь тамласан эцэг хятад хатан хоёрт их гомдсоны улмаас хүчирхэг төрт улсыг байгуулж дахин ямар ч хүүхэдийг барьцаанд өгөөгүй бн

66.181.181.14Зочин   • 5 сарын 2. 11 цаг 08 минут

Анхны тѳрт улс байгуулсан гэж түүхээ үгүйсгэдэг тэнэглэлээ хэзээ болих бол?

24.9.102.210zochin   • 5 сарын 2. 10 цаг 05 минут

Khunnu gurnii ankhnii ikh khaan gej dund surguulid tuukhiin khicheel deer zaasan

103.212.117.169Зочин   • 5 сарын 2. 9 цаг 50 минут

Ингэж түүхийг бичиж болохгүй л дээ. Модун шаньюй бол Хүннүг хүчирхэгжүүлсэн хүн болохоос анхны төрт улсыг байгуулсан хүн нь биш байх аа.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цагийн өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 24 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 34 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 44 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 49 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд7 цаг 54 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ7 цаг 59 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 4 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 9 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 14 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 19 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 24 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 29 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 33 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 34 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 39 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 44 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 49 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа8 цаг 54 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ8 цаг 56 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг8 цаг 59 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 4 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 9 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 14 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 19 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 24 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 29 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 34 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 39 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.