2019 оны 5-р сарын 2
9 цаг 40 минут

Шавхагдашгүй дундаршгүй авьяастан Цагааны Цэгмид

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмид Монголын ард түмэнд Цогт тайжийн дүрээрээ мөнхлөгдсөн хүн. Одоо ч бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг. Басхүү түүний бүтээж, сэтгэлд хоногшсон дүрүүдээс “Сэрэлт” киноны Сүрэнгийн аав Дашийн дүр санаанд буудаг. Ялангуяа “Аль газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амьтан бэ” гээд л нүдээ эргэлдүүлэн орос эмч рүү дайрч буй хэсэг ясны жүжигчин гэж ийм байдаг байх гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдгийг нуух юун. Сонирхолтой нь энэ кинонд Цэгмидийн өөрийн амьдралаас сэдэвлэж хийгдсэн хэсэг ч бий гэх. Ингээд ХХ зууны манлай жүжигчин Цагааны Цэгмидийн амьдрал руу уншигч таныг хөтөлье.

БАТСҮХИЙН АМЬДРАЛААС ҮҮДЭЛТЭЙ “СЭРЭЛТ”

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрбээр дээрээ ах, эгчтэй дороо хоёр дүүтэй айлын дунд хүүхэд байв. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг. Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэнэ.

Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх. Сонирхуулж хэлэхэд түүний энэ түүхээс сэдэвлэж "Сэрэлт" киноны "Та хоёрт үр болохоо өнгөрч илүү гэрт оруул..." гэсэн хэсэг бүтсэн гэдэг.

МОНГОЛ ДАЯАР АВЬЯАС НЬ ЦУУРАЙТАХ ЖҮЖИГЧИН ТӨРӨВ

Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэгмидийг Цагааны хэмээн овоглодог. Гэхдээ энэ нь түүний аавын нэр биш. Содов ахынхаа буянаар тэр хэзээ ч нэрнээс нь салахгүй энэ овгийг өөрийн болгосон юм.

Тодруулбал түүний амьдрал Содов хэмээх ахаас нь нэлээд хамааралтай. Хэдийгээр Содов айлд өргүүлсэн ч төрсөн дүүгээ ихэд халамжилдаг байж. Ямар сайндаа л ээж нь өөд болж аав нь өөр хүнтэй суухад дүүгээ хүний гар харуулахгүй гэсэндээ өөр дээрээ авсан байхав.

Ийнхүү Цэгмид Содов ахынхаа өргөмөл эцэг болох харуулын Цагаанбандийнд ирж өссөн юм билээ. Хожим нь энэ айлаасаа цэрэгт явахаар болж овог шаарддагатай болсон тул Цагааны Цэгмид хэмээн бичүүлсэн гэдэг. Ийнхүү Монгол Улс даяар авьяас нь цуурайтсан Цагааны Цэгмид жүжигчин “бий болжээ”.

ТАВАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ

Тэрбээр таван сайхан хүүхдийн эцэг. Ц.Цэгмид хүүхдүүдийнхээ ээжтэй Өвөрхангай аймгийн Хужиртын амралтанд танилцжээ. Харамсалтай нь тэд 10 гаруйхан жил ханилсан юм. Харин тэдний дундаас аавынхаа шийрийг хатаасан хоёр ч хүү төрсөн. Түүний нэг нь Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, нөгөөх нь монголчуудын хайрлан хүндэлж явдаг жүжигчин Ц.Төмөрхуяг. Ц.Төмөрбаатар аавыгаа хөдөөлүүлэхэд дөнгөж долоон настай байсан гэх. Гэвч тэрбээр бяцхан зүрхэндээ үлдсэн энэ том эмгэнэлийн талаар “Аав маань 1963 онд өөд болсон юм. Аавыг өнгөрчихлөө гэж дуулаад гэртээ ирэхэд миний дараагийн дүү аавын цээжин дээр гарчихсан нүүрийг нь бүтээсэн цагаан хадгийг бүтээж сөхөөд бүтээж сөхөөд л "Аав аа", "Аав аа" гээд дуудаж байсан юм даг.

Харин би гэрийн хөшиг хана хоёрын завсраар аав руугаа дөхөж ахисаар байгаад таван ханатай гэрийн хойморт
очиж хөшигнии завсраар аав руугаа харж байж билээ” хэмээн гуниглан ярьсан байдаг.

ХОШ

Тэрбээр хүүхдүүддээ гар хүрнэ гэж үгүй. Харин түүний оронд ухаарлын үгийг харамгүй хэлдэг байсан гэх. Харин ямар нэгэн бүтэлгүй зүйл ярих хэлэх аваас "хош" гэх.

Жаахан ажил ихтэй үед нь хүүхдүүд нь “гадагш гаръя” хэмээн чаргууцалдахад өнөөх л алдарт үгээ хэлж боломжгүй гэдгээ ухааруулна. Харин хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг маш цэвэрч байсан гэх юм билээ. Энэ нь ч үнэний хувьтай. Ямар сайндаа л өмд нь индүүдлэгээрээ урагдсан байхав дээ. Тэгэхээр өмссөн хувцсандаа ямар их санаа тавьдаг хүн байсан нь ойлгомжтой байгаа биз. Тэрбээр зав чөлөөтэй үедээ гэрээ цэмбийтэл цэвэрлэж зүлгэж суудаг хүн байсан гэх. Мөн хоол хийхдээ ч гаргуун байж.

ДЭЛДЭН БООХОЙН ОРОНД ЦЭГМИД

Ц.Цэгмид 1932 онд театрт орсон гэдэг. Гэхдээ их сонин тохиолдлоор орсон юм билээ. Тухайн үед театрын жүжигчин байсан "Дэлдэн боохой" гэж тодотгогддог Дамдин гэдэг хүн ажлаасаа гарахаар өргөдөл өгч л дээ. Гэтэл түүнийг өөрийнхөө оронд ажиллах хүнийг авч ир, тэрнээс нааш шийдэхгүй гээд л халгаасангүй гэнэ. Тиймээс тэр Баруунхараад тоглолтоор явж байхдаа Ц.Цэгмид гэдэг жижигхэн бандитай хамт хуучир морин хуураар тууль ерөөл хайлж байсанаа санаж түүнийг уруу татахаар шийджээ. Ингээд л Дамдин Баруунхараа руу хөлгийн жолоо залж Ц.Цэгмидийг олж ирэн "За энэ бол миний оронд байх хүн" гэж Цагааны Цэгмидийг театрт тушаасан гэдэг.

ОДДЫН ДУНДАХ НАР

Тэрбээр "Цогт тайж" киноны Цогт тайжийн дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшсон хүн. Тиймдээ ч яг энэ киноныхоо дүрээр Булган аймгийн Сайхан, Дашинчилэн сумынхан цагаан балгасныхаа хажууд хөшөө болон мөнхөрсөн юм. Тэгээд ч “Цагааны Цэгмид бол Монголын ард түмний сэтгэлд Цогт тайжийн дүрийг мөнхөлсөн хүн. Түүнээс өөр Цогт тайжийг бид мэдэхгүй хэмээн кино группийнхэн ярьцгаасан учраас уг хөшөөг уг газарт байрлуулах шийдвэр гаргасан юм билээ.

Харин энэ талаар түүний хүүТөрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар “Би энэ үгийг сонсоод сэтгэл их уярч, аавыгаа биширч ааваараа маш их бахархсан” хэмээн ярьсан байдаг. Харин энэ их хүмүүний талаар Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч Л.Эрдэнэбулган "Од гэж манайхан их ярьдаг. Олон од байна. Энэ оддын дундаас Цагааны Цэгмид гуайг од гэж хэлэх юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хүн бол энэ оддын дунд байсан нар юм" гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

“УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ААВД”...

Монголын үзэгчдийн дунд тод дурайн байдаг түүний бүтээсэн бас нэг дүр нь “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дүр нь. Ингээд хэлэхээр та авто тээврийн баазын манаач өвгөнийг санах байх. Энэ өвгөний дүрийг Цагааны Цэгмид бүтээсэн юм. Энэ кинонд яг л өөрийнх нь зан төрх гардаг хэмээн хүүхдүүд нь дурссан байдаг. Өөрөөр хэлбэл"... За миний хүү өлсөж байна уу, энийг идчих. Тэгээд дараа нь хоёулаа аавыгаа хайнаа” гээд намуухан ярьдаг даа. Хүүхдүүдтэйгээ ч гэсэн яг л ингэж намуухан дуугаар ярьдаг байжээ.

ДЭЛГЭЦЭНД МӨНХӨЛСӨН БҮТЭЭЛҮҮД

"Алтан өргөө", "Сүхбаатар", "Сэрэлт", "Улаанбаатарт байгаа миний аавд", "Гологдсон хүүхэн", "Цогт тайж” зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр 1946 онд Төрийн соёрхолт хэмээх том алдар хүртсэн юм. Түүнчлэн "Хил дээр болсон явдал", "Анхдугаар хичээл" зэрэг анхны дуугүй кинонуудад тоглож шавхагдашгүй авьяастан болохоо Монголчууддаа харуулсан хүн. Хэдийгээр цөөхөн кинонд тоглосон ч амилуулсан дүр бүрээрээ жүжигчний уран чадварыг бүрэн дүүрэн гаргаж байсан болохыг нь бид мэднэ. Түүнчлэн анхны Юндэн, анхны Ленин, анхны Сүхбаатар гээд түүнд анхдагчууд олон.

“ЦАСЧИХЭР” БААТАР МӨНХӨД НОЙРСОВ

Үеийн үед дуурсагдах гавьяатай Цагааны Цэгмидийг "Шарай голын гурван хаан" жүжгийн Цасчихэр баатрынх нь хувцастай оршуулсан гэх юм билээ. Хүн бүрийн нүднээс харууслын нулимс асгарч байсан энэ үед нэг л хүний нүд хуурай байсан нь долоон настай Ц.Төмөрбаатар байлаа.

Тэрбээр Цагааны Цэгмидийн хүү ямар зоригтой юм бэ гэсэн бодол төрүүлэх гэсэндээ нүдээ том болгон харж зогссон гэх. Оддын дундах гэрэлт наран дээд тэнгэрт хэрэгтэй болсон учраас бурхан таалсан биз. Харин цаг нь болохоор буцаан эх оронд нь, Монголд нь илгээх биз ээ. Тэр цаг удахгүй байгаа

Х.Сэдэд

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.88Хүү   • 5 сарын 3. 21 цаг 14 минут

Аугаа жүжигчин ард түмний ХҮҮ

202.9.42.152н   • 5 сарын 3. 19 цаг 45 минут

хуц

202.72.245.122ы   • 5 сарын 3. 15 цаг 32 минут

Зориуд магтаал нийтлэл захиалгатай коммент яваа байх шиг,Төмөр баатар нү д нь хүртэл агсам согтуу хүний дүрд зориулагдсан мэт нэг их дарагдашгүй ойворгон

91.78.109.229Баярсайхан   • 5 сарын 3. 15 цаг 15 минут

Цагааны Цэгмид гехлээр мөн ч аугаа хүн хэмэн өөрийн эрхгүй санаанд буудагдаа,Ийм гайхпмшигтай авъяастан 100 жилд нэг хоер л тохиох биз ээ,Цэгмид гуайн тайз дэлгэцийн дүрүүд нь хүүхэд,залууст цаанаа л нэг хүний эцэг мэт нэг л их сайхан сургамж айлдах шиг болдог юм аа,Түүний хүүд нар аавынхаа авъяасыг уламжлан авч чадсан, Төмөрбаатарын Жамухын роль гэхэд ямар гое болов,Энэ бол наад захын жишээ л дээ, Төмөрхуяг ч бас л мундагдаа мундаг,Ач,гуч,үр хүүхдүүдэд нь сайн сайханы ерөөе,

66.181.164.239Үнэн хаана байна   • 5 сарын 3. 11 цаг 07 минут

За даа ийм эр хүн ховор төрдөг байх. Монголдоо л ганц. Өөр хэлэх үг олдохгүй юм. Хэлбэл ч зөндөөн сайхан зүйл хэлж болох боловч гайхамшигийн хувь хүнийг сүүдэртүүлчих байх болии.

202.72.245.122б   • 5 сарын 2. 15 цаг 19 минут

Нэг жүжигчны намтар эхэлэлтэй төгсгөлтэй Харин улсын түүх ариван баялаг.Жүжигчныг бэлдэх Оросын том сургуулийн нөлөө асар их байж

202.72.245.122ё   • 5 сарын 2. 10 цаг 36 минут

жүжигчныг сургуультай амьтан мэт удирдаж байж найруулагч Зохиолын мөн чанарыг кинонд гаргадаг.Үүний ард Зөвлөлтийн том найруулагч жүжигчны академик сургуулиуд байсан.

202.131.245.341   • 5 сарын 2. 9 цаг 50 минут

ЦАГААНЫ ЦЭГМИД БОЛ ЦОГТ ТАЙЖ БИШ ГЭДГИЙГ Л ОЙЛГО, ЗҮГЭЭР Л ДҮРД НЬ ТОГЛОСОН НЭГ ДУУРАЙН ЖҮЖИГЛЭГЧ ХҮН. ТЭР БОЛ АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИН БОЛОХООС СУУТ ХҮН БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОЦГОО.

202.55.184.18Зочин   • 5 сарын 2. 10 цаг 20 минут

чи сайн ойлгожээ кккк. болоошдэээ

Шинэ мэдээ

Стресс тайлах хялбар дөрвөн арга7 цагийн өмнөОросын тэрбумтан нохойгоо салхилуулж яваад амиа алджээ7 цаг 10 минутын өмнөХүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна7 цаг 20 минутын өмнөНью-Йоркийн "гудамжны" урлаг7 цаг 31 минутын өмнөГал түймэр гарч болзошгүй 102241 зөрчлийг илрүүлжээ7 цаг 40 минутын өмнөGalaxy S11-ийн урьдчилсан таамаг гарлаа7 цаг 50 минутын өмнөОй тогтоолтын дэлхийн аваргад Монгол Улс хоёрт жагсаж байна8 цаг 5 минутын өмнөШар вандуй таргалалтаас урьдчилан сэргийлнэ8 цаг 20 минутын өмнөХүнсээ худалдаж авахдаа хэрхэн зөв сонголт хийх вэ?8 цаг 35 минутын өмнөУлсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа8 цаг 51 минутын өмнөВатиканы хүндэт харуулууд...9 цаг 5 минутын өмнөМанай сайтын сэтгүүлч, редактор Н.Пунцагболд ШИЛДЭГ редактороор шалгарлаа9 цаг 20 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 35 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 50 минутын өмнөУлсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа12 сар 7. 23:00“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.