5-р сарын 2
11 цаг 40 минут

ОУИМ Д.Эрдэнэбилэг 14 дэх, ДДХМ Г.Хэрлэнмөрөн анхныхаа түрүүг хүртлээ

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн гэхэд болно. Хэрэв тэд адилхан оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээр Б.Мөнхжин түрүүлэх байлаа. Гэвч тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч, 12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадсангүй, оноо хуваасан. Үүнийг их мастер чадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялалт байгуулснаар 14 дэх удаагаа улсын аварга боллоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.

Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр чигээрээ “барианд орлоо”. Улсын аваргын анхны түрүүгээ авч буй тэрбээр өмнө нь мөнгө, хүрэл медаль тус бүр хоёронтаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб)-гийн хувьд 9-р тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байсан. Харин ноднингийн аварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны ачаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зүүнбаянгийн цэргийн ангид байлдагч нар нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарлаа5 минут 23 секундын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 минут 52 секундын өмнөОрост Гүржээс дарс импортлохыг хориглохоор зэхэж байна10 минут 52 секундын өмнөXX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин13 минут 15 секундын өмнөЗочдоо “жийсэн” Копа Америка15 минут 52 секундын өмнөЖүдо бөхийн Европ тивийн багийн барилдаанд ОХУ-ын бөхчүүд түрүүллээ20 минут 52 секундын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!25 минут 52 секундын өмнөЗуун жилийн түүхтэй номын дэлгүүр30 минут 52 секундын өмнөУИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонгогчтойгоо санал солилцлоо32 минут 19 секундын өмнөЖозеф Стиглиц: Барууны капитализмын үзэл суртлын сүйрэл35 минут 52 секундын өмнө“Галдан бошигт” ном олны хүртээл боллоо37 минут 4 секундын өмнөАмерикийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ40 минут 52 секундын өмнөАНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ50 минут 52 секундын өмнөБуудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо55 минут 52 секундын өмнө“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ1 цаг 1 минутын өмнөХуучин ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахыг сайшаажээ1 цаг 6 минутын өмнөБэлэн гоймонд хортой бодис агуулж байгаа ДЭМБ-аас зарлалаа1 цаг 11 минутын өмнөНаадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай1 цаг 16 минутын өмнөРоботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно1 цаг 21 минутын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь1 цаг 26 минутын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина1 цаг 31 минутын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт1 цаг 36 минутын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 41 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 46 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 51 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 56 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна2 цаг 1 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү2 цаг 6 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.