5-р сарын 3
9 цаг 10 минут

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа. Тус байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцэх явцад төслийн 3 дугаар хавсралтад дурдсан Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 цэгийн солбицол нь төслийн 2 дугаар хавсралтад дурдсан Завхан аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солбицолтой давхацсан зөрчил үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны төслийн зарим заалт хоорондоо зөрчилдсөн тухай санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу төслийн заалт хоорондын зөрчлийг арилгахын тулд төслийн 3 дугаар хавсралтад заасан Нөмрөгийн дархан цаазат газрын цэгийн солбицлыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулж, хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Гишүүд, тусгай хамгаалалтад авсан газар нутгаа хэрхэн хамгаалах, нинжа нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулсан. Мөн тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг тусгай хамгаалалтад авснаар нийт газар нутгийн хэдэн хувь тусгай хамгаалалттай бүсэд хамаарах талаар лавласан.

Хууль бусаар алт олборлогчид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй асуудлыг таслан зогсоосон болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгээс мэдээлээд цаашид хяналт шалгалтыг илүү сайжруулж, хяналт шалгалтанд дрон ашиглах, цагдаагийн байгуулагатай хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлж байгаа гэсэн хариулт өгсөн.

Тогтоолын төсөлд тусгагдсан газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.

Гишүүд асууж, хариулт авсны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 17 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 21 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 30 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 31 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 33 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?8 цаг 9 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 24 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 цаг 25 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 39 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд9 цаг 9 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 25 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 40 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 сар 16. 13:00Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.