2019 оны 5-р сарын 3
8 цаг 55 минут

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс хэдий хэмжээний ус ашигласны төлбөр авч байгаа вэ? Хуулийн төсөлд тэдгээр аж ахуйн нэгжүүдээс авч буй ус ашигласны төлбөрийг 50-60 хувиар бууруулах зохицуулалт орсон байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү хэмээн тодруулсан.

Ажлын хэсгээс хариулснаар, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогод улсын хэмжээнд 46.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Үүнээс 42.9 тэрбум төгрөг нь уул уурхайн салбараас, 1.7 тэрбум төгрөг нь үйлдвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээнээс, 2 тэрбум төгрөг эрчим хүчний салбараас орж иржээ. Хэдийгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг бууруулсан харагдаж байгаа ч ус бохирдуулсны нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин байсныг 2-50 дахин буюу их бохирдол үүсгэдэг аж ахуйн нэгжүүдэд өндөр нөхөн төлбөр ногдуулахаар зохицуулсан гэсэн хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл, усыг бага бохирдуулж байгаа бол бага төлбөр төлнө, усыг стандартын хэмжээнд цэвэрлэж байгаа бол төлбөрөөс хөнгөлнө, усыг их бохирдуулж буй аж ахуйн нэгжийн нөхөн төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан гэлээ. Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.210Бат   • 5 сарын 12. 15 цаг 54 минут

Удахгүй усгүй болноо одооноос жаахан усны үнэн цэнэнийг татвараар дамжуулан мэдрүүлэх хэрэгтэй

192.82.65.56Газрын наймаагаар гэр бүлээ   • 5 сарын 6. 16 цаг 43 минут

Газрын наймаагаар гэр бүлээ цэцэглүүлсэн БУЗАР АВГАЙ одоо ус руу дайрлаа юу???? Хуцав ааа МИ овогтын уяаны гөлөг хар авгай минь!!! Чиний хуурамч нүүрийг бүгд мэднэ!! Тэр 461 дүгээр ангидаа очиж ЖАНГАА **!! Ард түмнээс булааж хулгайлж авсан газарых наймааны мөнгөө буцааж өг!!!

64.119.24.167Irgen   • 5 сарын 5. 7 цаг 01 минут

Songuuliin sanal abah-n tuld toriin bodlogogui demjlegeer nemelt uramshuulal olgoj hynaltgui osson ,mongolchuudiin dotood-n mahnii heregtsee hangahgui,us bilcheeriig deed zergeer bohirduulj bui mal-malchdaas mal-n holiin tatbar avahgui baigaa ni ulsaa mohooh bodlogo baij vaina gej helehed bolno. Ih hejeenii maltai orhoon olon toonii mal odortoo jijighen gol gorhind orj us uugaad garahad yaj vohirddogiig UIH-d suuj bui gadaad tsarailsan NOBSHNUUD yaj oilgoh ve.Ene asuudal-g MYNGAT-malchin Bat-erdene guai l gadarlana.

202.9.44.108зочин   • 5 сарын 3. 18 цаг 57 минут

Мундаг бүсгүйдээ. Цаг хугацаа харуулнаа

192.82.65.56ГАЗРЫН НАЙМААЧИН БУЗАР ХАР А   • 5 сарын 6. 16 цаг 43 минут

Газрын наймаагаар гэр бүлээ цэцэглүүлсэн БУЗАР АВГАЙ одоо ус руу дайрлаа юу???? Хуцав ааа МИ овогтын уяаны гөлөг хар авгай минь!!! Чиний хуурамч нүүрийг бүгд мэднэ!! Тэр 461 дүгээр ангидаа очиж ЖАНГАА **!! Ард түмнээс булааж хулгайлж авсан газарых наймааны мөнгөө буцааж өг!!!

59.153.113.46И   • 5 сарын 3. 11 цаг 06 минут

Захиалгат хуцль

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 29 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 32 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 37 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 42 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 47 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 52 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 57 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур8 цаг 2 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 7 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 12 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 17 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 22 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 27 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 32 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 37 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 42 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 47 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 52 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 57 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 цаг 2 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 7 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 12 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 17 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 22 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 27 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 32 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 37 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 42 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 47 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.