5-р сарын 3
10 цаг 45 минут

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Тэрбээр, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хийлээ. Ажлын хэсгээс нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг төсөлд нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 6 асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсныг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар, харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлах буюу ерөнхий байдпаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгох, төслийн зарим хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ” хэмээлээ.

Хэлэлцүүлгийн явцад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хууль батлагдсантай холбогдуулан “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Хэлэлцүүлгийн явцад Д.Лүндээжанцан, Д.Дамба-Очир, М.Билэгт, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын гишүүд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга харилцаа холбооны хяналтын улсын ерөнхий байцаагч байж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан нь холбогдох хуульд нийцэхгүй байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн нэг удирдлагатай байх ёстой атал улсын байцаагчийн эрхтэй холбоотой давхардал үүсч, суурь хуультайгаа зөрчилдөхөөс гадна харилцааны холбооны салбарын цогцоор явдаг хяналтыг алдагдуулахад хүрнэ хэмээж байлаа. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчийн зүгээс өгөхийг хүссэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол дээрх зүйл, заалтаар санал хураалт явуулж болохоор заасан байдгийг гишүүдэд сануулсан. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтон энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.131.42Зочин   • 5 сарын 3. 11 цаг 11 минут

Бүх салбарын хяналт шалгалт, улсын байцаагчийн эрх Мэргэжлийн хяналтын байгууллагад төвлөрч байх нь зөв юм. Салбар болгон өөр дээрээ хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй болох ашиг сонирхол яваад байна. Төрийн хяналт шалгалт нэгдсэн нэг удирдлагатайгаар Мэргэжлийн хяналтын байгууллагад байх нь зөв шүү.

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно32 минут 50 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь37 минут 50 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина42 минут 50 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт47 минут 50 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна52 минут 50 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна57 минут 50 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 3 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 8 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 13 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 18 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 23 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 28 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 33 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 38 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 43 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 48 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 53 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов1 цаг 58 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 3 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 8 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 13 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 18 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 23 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 28 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 33 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 38 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 43 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 48 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 53 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ2 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.