5-р сарын 3
14 цаг 40 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус форумд оролцогчид болон Монголынхоо нийт сэтгүүлчдэд хандан илгээлт хүргүүллээ.

Илгээлтийг бүрэн эхээр нь толилуулъя.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Монгол Улсын шинэ түүхийг дархлагч эрхэм сэтгүүлчид ээ,

Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлан тунхагласан. Энэ өдөр Монголын сэтгүүлчид дэлхий дахины мэргэжил нэгт нөхөдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэж чөлөөт хэвлэлийн хөгжил, сорилт бэрхшээл, туршлага сургамжаа хуваалцаж, хэлэлцэн ярилцдаг сайхан уламжлалтай билээ.

Тиймээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үнэнийг дархлах, түүхийг шаштирлах үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ өдрийг тохиолдуулан “Тунгалаг, үнэн бодит мэдээлэлгүй бол ардчилал үнэ цэнэгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шударга, алагчлалгүй нийгмийг цогцлоож, эрх мэдэлтнүүдийн үйлдэл, засаглалын бодит үнэнд хүрч чадахгүй” гэж хэлсэн байна.

Хараат бус, мэргэжлийн ёс зүйд суурилсан сэтгүүл зүй Монголд юу юунаас үнэ цэнэтэй боллоо. Шударга ёс алдагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг нийгмийг, хөгжил дэвшлийн ирээдүйг бохирдуулж байгаа нь үнэн. Хуулийг үл тоомсорлох, ард түмнээ алагчлах нь ердийн үзэгдэл болж, хууль шүүхийн байгууллага хэсэг бүлгийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болон хувирлаа гэсэн яриа олон жил үргэлжиллээ. Монголын асар их эрдэнэс баялаг цөөн гэр бүлийн мэдэлд төвлөрч, амь амьдралынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа жирийн иргэд ядууран доройтож, доромжлогдож байгааг нуух аргагүй. Хариуцлага, сахилга хаа сайгүй алдагдаж, нийгмийн хийгээд иргэний ёс зүй бохирдож, түгшүүр дэлдэж эхэлснийг ч бид харж, мэдэрч байна.

Ийм байж таарахгүй, энэ хэвээр байвал ирээдүй минь бүрхэг болно гэдгийг хүн бүхэн мэдэж, ойлгож, үнэн шударгын төлөөх үндэсний ухамсар сэргэж байна. Тиймээс шударга ёс тогтоох, гагцхүү хууль засагладаг тогтолцоог бүрдүүлэх зорилтыг Монголын төр, засаг дэвшүүлэн тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Олон жил бугшиж, тогтолцоо болтлоо бэхэжсэн шударга бусын ийм хана хэрмийг нураах ажил хялбар биш, бэрхшээл саад ч багагүй байгаа. Гэхдээ дөрөв дэх засаглалынхан болох Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага бидэнтэй хамт байж, нэгдэн тэмцэнэ гэдэг итгэл ямагт дүүрэн байдаг.

Нийт монголчуудыг сэрээсэн шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрч, сайн цаг удахгүй ирнэ гэсэн ард түмний минь итгэл найдвар биелэхэд Та бүхний оруулах хувь нэмэр нэн чухал шүү гэдгийг энэ өдөр сануулж хэлэхийг хүсэж байна.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Ардчиллын төлөөх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Хуурмаг мэдээллийн эрин дэх сонгууль ба сэтгүүл зүй” гэсэн уриан дор тэмдэглэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Монголын сэтгүүлчид “Хараат бус сэтгүүл зүй”-н асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ бүхэн Монголын төрд ч хамаатай сэдэв юм. Учир нь шударга сонгуульгүйгээр шударга төрийг эмхэлж чадахгүй. Шударга сонгуулийг ард түмний, хэвлэл мэдээллийн, сэтгүүлчдийн хяналт дор л хэрэгжүүлж чадна. Хараат бус сэтгүүл зүй, иргэний эр зориг, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчгүйгээр шударга ёсыг тогтоох зорилт хэрэгжих боломжгүй. Хуурмаг мэдээлэл, зөрчил сөргөлдөөн, хагарал бутралаас Монголоо сэргийлэн хамгаалж, зөвхөн бодит үнэнийг ил тод хэлж мэдээлж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцлөөр нийгмээ тохинуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй.

Тиймээс Та бид нийтлэг эрх ашгаа нэгтгэж, нэг завин дээр хамт суух ёстой гэж би бодож байна. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид Монгол эх орныхоо гал голомтыг цэвэр тунгалаг байлгахын төлөөх зорилгын хамтран зүтгэгч, итгэлт нөхөд минь байгтун хэмээн энэхүү илгээлтийг сонордуулж байна.

Нийгмээ эрүүлжүүлэх энэ тэмцэл Та бүхнээс ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан шаардана. Тиймээс сэтгүүлчийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээл туурвилыг хөхиүлэн дэмжих, тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг тань шийдвэрлэх, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бүрэн төлөвшүүлэх, иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хангах чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарах болно.

Монгол оронд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, эрүүл нийгмийг цогцлоох эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Эрх тэгш, элбэг хангалуун, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран тэмцье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 

2019.05.03                                                                                                                                                                                      Улаанбаатар хот.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа4 цаг 42 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.