2019 оны 5-р сарын 3
15 цаг 05 минут

Хоёр улсын парламентын Тамгын газрууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чиглэлээр хамтран ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан өнөөдөр (2019.05.03) Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли болон Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөллийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, “Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн уулзалтыг хийж, хамтран ажиллаж байна. Богино хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж чадсан. Хамтын ажиллагааны эхний үр дүнгээс дурдвал “Архилан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт танилцуулсан. Одоо  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Энэ ажлын хүрээнд бид гурван аймаг, таван дүүрэгт ажиллаж, судалгаа хийсэн. Удахгүй үр дүнг нь гаргаж, тайлагнана. Цаашид хоёр талын хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэлтэй байна” гээд бүхий л талаар дэмжин ажилласан Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчид долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар амжилттай болсныг тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд үр дүнтэй, чанартай ажлуудыг хийж чадсаныг онцоллоо. Парламентаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх нь чухал бөгөөд цаг хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Иймд УИХ-ын Тамгын газарт үнэлгээ хийх чадварлаг хүний нөөц байгаа боловч цаашид тогтолцооны түвшинд хэрхэн бэхжүүлэх талаар анхаарч шийдвэрлэх хэрэгтэйг төлөөлөгчид хэлсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хоёр жилийн турш хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээний тайланг 10 дугаар сар гэхэд хамтран ажилласан багийнханд хүргүүлж, санал зөвлөмжийг нь авч тусгаад 11 дүгээр сард УИХ-д танилцуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв.

Ингээд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлд үр бүтээлтэй хамтран ажилласан Камил Баррастад УИХ-ын Тамгын газрын өргөмжлөлийг гардуулж, талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ажиллаад нутаг буцаж байгаа юм байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 24 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 27 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 32 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 37 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 42 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 47 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 52 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 57 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 2 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 7 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 12 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 17 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 22 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 27 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 32 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 37 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 42 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 47 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 52 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 57 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 2 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 7 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 12 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 17 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 22 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 27 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 32 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 37 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 42 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.