2019 оны 5-р сарын 3
15 цаг 00 минут

Ц.Монгол: Шүүгчдэд хариуцлага тооцохгүй болсноор дураараа авирлах болсон

         Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Эрүүдэн шүүсэн хэрэг илэрсэнтэй холбогдуулж хууль,шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилснийг юу гэж дүгнэж  байна?

-Зөвхөн эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулсан юм биш гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, орлогчдыг ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн чөлөөлөх эсэх асуудлыг УИХ, холбогдох байгууллага нь шийдэхээр өөрчлөлт оруулсан нь олон үндэслэл, шалтгаантай.

Хуулийн  өөрчлөлтийг  Үндсэн хуулийн  51.4-т  заасантай нийцсэн, одоо бий болсон эрх зүйн онцгой нөхцөл байдал, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх зорилгоор хийсэн гэж  ойлгосон. Хууль хяналтын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд нь улс, төр эдийн засгийн бүлэглэлд харъяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг, өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, гажуудал бий болсон, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн гэж хуулийн үзэл баримтлалд тодорхойлсон байна лээ.

-Хэсэг хуульч энэ хуулиуд гарснаар “Шүүх хараат боллоо”, “Үндсэн хууль зөрчлөө” гэсэн. Өмнө  нь хараат бус биш явж ирсэн юм уу?

-Хэсэг бүлэг хуульч  “Үндсэн хууль зөрчсөн, Шүүхийн хараат бус байдалд халдсан, Шүүх эрх мэдэл хараат боллоо” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, өөрснийгөө нийт хуульчдыг төлөөлж байна гэж байгаа нь, хууль, хяналтын  байгууллагын хуучин удирдлагуудыг өөрчлөхийн эсрэг, хууль хяналтын байгууллагуудыг “улс төрийн хараат байдал”-д нь үлдээх” зорилготой, МАНАН гэж бүлэглэлийг хамгаалахад чиглэгдсэн гэж үзэхээр байна.

Хууль гарснаар шүүх хараат болчихов уу гэвэл тийм биш. Ер нь шүүх эрх мэдлийн байгууллагууд улс төрөөс харьцангуй хараат байсаар ирсэн,  2013 оноос хойш улс төрөөс бүрэн хараат болсон гэж үзэхээр нөхцөл  байдал үүссэн. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн олон үйл явдал болж, шүүхийн хараат бус байдал алдагдсаар, хуульчид бид эсэргүүцсээр, ҮХЦ-д хандсаар ирсэн. Гэтэл эдгээр хуульчид өөр өөр намын харъяалалтай, эсрэг тэсрэг гэж болохоор байр суурь баримталж ирсэн бөгөөд тэд энэ асуудал дээр санал нэгдсэн байдлаас үзвэл МАНАН бүлэглэлийн, эсхүл тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгогдохоор байна. Зарим нь төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Үндсэн хууль зөрчиж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хууль бусаар булаан авч “шорон” болгох гэж байсан,зарим нь Үндсэн хууль зөрчиж гарсан Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийг зөвтгөн, тохиолдлын аргаар сонгон авсан иргэдийн саналд шинжээчийн хувьд нөлөөлж “Их, бага” гэсэн хоёр  танхимтай парламенттай” байх тухай саналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс хасуулсан. Тэгэхээр  Үндсэн хууль  зөрчдөг,хууль зөрчсөн  үйл явдлын талаар дуугардаггүй, чимээгүй өнгөрдөг мөртлөө, хуульд хариуцлага тооцох тухай заалт оруулсныг “Шүүхийн системийг хараат болголоо” гэж байгаа нь ойлгомжгүй.

-Шүүх, хууль хяналтын байгуул­лага өнөөдрийг хүртэл улс төрөөс хараат болсон байсныг нотлох тодорхой жишээ баримт байна уу?

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх талаар хуульд оруулсан өөрчлөлт нь шүүх, прокурор, АТГ-ыг улс төрийн хараат байдлаас гаргах гэсэн эхний том алхам. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтанд үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхгүй, хууль дээдлэх биш “дээрээс ирсэн” зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ” гэж тусгасан байна.

Үүнээс гадна шүүгчийн мэргэжлийн алдаа гаргасан байхад хариуцлага тооцохоо больсон нь зарим  шүүгчийг дураараа авирлах, хууль бус шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн. Шүүхэд шүүгч хариуцлага хүлээдэггүй тийм гаж тогтолцоо бий болсон гэхэд дэгсдэхгүй. Саяхан Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Үүрийнтуяа 2012 онд болсон үйл явдлын талаар Шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн 2018 онд сонинд өгсөн ярилцлагыг нь “нотлох баримт” гэж үнэлж дүгнэж илтэд нэг талыг барьж, хууль гажуудуулж, автын механик мэргэжилтэй хүнийг, барилгын зөвлөх инженер гэж мэргэжлийг нь сольж дүгнэсэн.

 Прокурор, АТГ-ын хувьд ч олон ноцтой хууль зөрчсөн, хүний эрхийг боогдуулсан, хүнийг хэлмэгдүүлсэн тохиолдол гарсаар ирсэн. Тухайлбал, ашигтай ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагын бүх албан тушаалтныг хоморголон баривчилж, санхүүгийн баримт, архив,компьютерүүдыг хурааж үйл ажиллагааг нь зогсоож, эцэст нь уг улсын үйлдвэр хувийн компаний мэдэлд шилжсэн байдаг. Энэ хэргийг нэргүй мэдээлэлд үндэслэн үүсгэсэн байдаг.Саяхан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор н. Хосбаяр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт хууль бусаар жонш олборлож улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр, ямарч лицензгүйгээр ил уурхай байгуулан, нөхөн сэргээлт ч хийхгүйгээр байгаль орчныг сүйтгэсэн гэмт хэргийг “зөрчил” гэж хэрэгсэхгүй болгоод хохирогчдын гомдол гаргах эрхийг нь зөрчиж шүүх рүү шилжүүлсэн. Харин шүүх хэргийг хэлэлцээд, “зөрчил”гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд дахин буцааж шалгуулахаар болоод байна. Энэ байдлыг  олон нийтэд мэдээлж таслан зогсоох, хуулийн байгууллагуудыг өөрчилж хариуцлагажуулахгүй бол завхрал дээд цэгтээ хүрлээ.

 -Хууль эрх зүйн орчин, хуулийн байгууллагын хариуцлагын тогтолцоо сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж, сайжирч ирсэн юм биш үү. Хуулийн шинэчлэлийн багц хууль гээд л олон хууль гарч шинэчлэгдээ биз дээ?

-Шүүх, хууль эрх зүйн шинэчлэл гэдэг утгаар шинэ хуулиудыг баталсан. Энэ хуулиудад олон дэвшилтэт зүйл заалт орсон боловч, сайнаас саар нь гэгчээр хуулийн бүтцийг эвдсэн, ром германы эрх зүйн системийн эрх зүйн үндсэн зарчмуудыг үгүйсгэж,англи-саксоны эрх зүйн системтэй хольж саармагжуулсан нь хуулийг хэрэглэхэд бэрхшээлтэй болгосон.Эрүүгийн шинэ хуульд социализмын үеийн Сталины үеийн прокурор Вишневскийн онол буюу хүнийг байцааж, өөрөөр нь хэрэг хүлээлгээд бууддаг, шийтгэдэг байсан зохицуулалтын орчин үеийн хувилбарыг хуульчилсан. Эрүүгийн хуульд зааснаар “сэжигтэн” гэж байхгүй болсон. Хэрэгт сэжиглэж байгаа хүнийг “худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хууль сануулаад гэрчээр байцааж, улмаар яллагдагчаар татан гэрчийн мэдүүлэгт нь буюу өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан ял оноох болсон. Хүний эрхийг дордуулсан бас нэг заалт нь зохион байгуулалттай, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэн нэгийг нь гэмт хэргээс чөлөөлж, түүгээр гэрчлүүлээд бусдыг нь ялладаг зохицуулалт оруулж ирсэн нь хоригдлыг хоригдлоор нь гэрчлүүж, гүтгүүлж  /С. Зоригийн амь насыг хохироосон хэргийг зохиомлоор илрүүлсэнтэй төстэй\ яллах боломжийг хуульчилсан. Мөн гадаадын аль ч орны иргэн Монгол Улсын иргэнийг хөлслөн итгэмжлэл өгч Монголын  аль ч иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлдэг, ял оноох ийм систем тогтоосон. Ийм байж болохгүй.Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд субьектив буюу хэсэг бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан маш олон заалт орсныг  өөрчлөх ёстой

-Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ  хэлэлцэнэ. Хуулийн гажуудлыг арилгаж чадах болов уу?

-Гажуудлыг засахын  төлөө явах нь явж байгаа байх. Гэхдээ УИХ-аар хэлэлцэгдээд ямар хэлбэрээр гарч ирэхийг таашгүй. Татварын өршөөлийн тухай хууль гэхэд л  Ил тод байдлын тухай хууль гэдэг нэртэй болоод татвар төлөгчдөө огт өршөөгөөгүй, албан тушаалтнуудыг, хөрөнгөө нуусан гэмт этгээдүүдийг  өршөөсөн хууль гарч ирсэн. Иймэрхүү урьдын алдааг давтахгүйгээр Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн гажуудлыг нухацтай хэлэлцэж бүрэн арилгах ёстой.

-Зөрчлийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг. Өөрчлөх үү, хүчингүй болгох шаардлагатай юу?

-Зөрчлийн  тухай  болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой. -Эрүүгийн болон Зөрчлийн хуульд яагаад ийм заалтууд орчихсон юм бол?

-Сонирхол бүхий этгээдүүд ийм заалтыг хуульд оруулсан. УИХ нэг танхимтай, мэргэжлийн биш парламент  учраас  цоорхой хуулиуд гарч байна. Өнгөрсөн 20 жилд байдал улам дордож, муу хуулиуд гарсаар ирсэн нь нэг танхимтай УИХ явуургүй гэдгийн илрэл.Тиймээс хоёр танхимтай  мэргэжлийн парламент болгохгүй бол цаашдаа  сүйрэлд хүргэнэ гэсэн үг. Ийм тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хууль нь улам муудаж, хэлмэгдүүлэлт, хууль бус шийдвэр гаргах явдал зогсохгүй. Систем нь хэвээр үлдэж байгаа учраас засагдахгүй. Иймд хоёр танхим бүхий парламент бий болгох Үндсэн хуулийн төлөө явах ёстой.Эс бөгөөс 2020 оны сонгуулиар ийм концепц бүхий Үндсэн хуулийг баталж чадах улс төрийн намыг  л дэмжиж хэрэгтэй болох байх даа. 

Эх сурвалж:
13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.97Зочин   • 5 сарын 5. 23 цаг 30 минут

Хараат бус нэрийн дор шүүх үнэхээр даварсан газар юм билээ 25 жил өвөлжсөн нэг ядарсан өвгөний өвөлжөөг харсаар байтал нэг мөнгөтэй хотын компанид өгчихсөн ш дээ. Хошин шогийн үзэдэл шиг юм билээ

103.57.94.211zochin   • 5 сарын 4. 20 цаг 34 минут

zov zyiliin toloo duu hooloigoo niigemd hyrgej baidag tsoohon huuliin mergejiltenii neg shyy.ard irgeded tusalj baidag yilsed n amjilt

66.181.190.248Зочин   • 5 сарын 4. 18 цаг 11 минут

shvvgch ner zvvsen bvgd aivlgachid....aivlga avdaggvi 1 ch shvvgch bhgvil bgaadaa..shudarga yum haana b.aa

182.160.2.82эруул нийгмийг хусэгч   • 5 сарын 4. 13 цаг 20 минут

энэ хуний хууль эрх зуйн мэдлэг,хуулийг шударгаар хэрэгжуулэх санаачилга,жрийн иргэдийн эрх ашгийн толоох зутгэл тэмцэл нь эерэг байдгийг ард иргэд ойлгоноо.Даанч ийм хумуус нь дээш гарахгуй бас гаргахгуй юм

43.242.243.165з   • 5 сарын 4. 10 цаг 13 минут

одоо шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр, өмгөөлөгчдийг бүгдийг нь халж шударга иргэдээс бүрдсэн хуулийн байгууллагыг шинээр эмхлэн байгуулбал шударга ёс тогтож магадгүй. одоогийн хуулийн онол эрх зүйг халах нь зөв.

202.126.89.38Зочин   • 5 сарын 4. 7 цаг 05 минут

Зөв хүнийг зөв газар нь ажиллуулах хэрэгтэй: Би энэ хүнийг зөв хүн гэж ойлгодог. ШЕЗ-ийн хүн дайрч алдаг Лүндаажанцангийн оронд байх хүн шүү гэж бодож байна: Мэдэхгүй юм даа. Ярих нэг, хийх нэг ондоо болчихоод байх юм

202.179.24.19Зочин   • 5 сарын 4. 0 цаг 48 минут

Ha.ha.zub bichig medej vg vsgee hyna

202.179.27.26иргэн   • 5 сарын 3. 18 цаг 09 минут

энэ хүн дандаа зөв ярьдаг . үнэн л зүйл хэлсэн байна.

64.119.21.91Зочин   • 5 сарын 3. 16 цаг 41 минут

овоо шударга харагддаг хуульч өмгөөлөгчдийн нэг дээ,үндсэн хуулийн цэцэд баймаар толгой байна

202.131.243.190Zochin   • 5 сарын 3. 16 цаг 18 минут

Shuugchiig avligaas angid bailgah, ajlaa hariutslagatai hiij baih uudnees l 4saya-iin tsalin ogch bgaa biz dee. Deer ni shuugch nart ih baga geltgui hariutslaga toostohgui yavsanaas l bdal ulam dordoj bgaa shuu dee. Deer ni UIH-iig 2 tanhimtai bolgoh sanaa helj. Harin ternii orond omno bsan AIH-iin sistemd shiljvel yaasiin. Odoogiin 76 manuuhainuudiin tsalin, gar utasnii tolbor, holboo, sonin setguul, unaa, alban tomilolt, gishuunii zardal geed l hichneen terbum togrog tatvar tologchdiin mongonoos jildee zarj bgaag tootsoj bgaa hun bna uu.

202.126.89.97Urgen   • 5 сарын 3. 16 цаг 01 минут

Shuugch n hamaatan sadan ur huuhed ni baitugai geriih ni nohoi muur bsn ch baasiig ni ideh ni holgui dolignoj bdg yumnuud davraagaad huuligui shuugch bolgoson,

202.179.31.49зочин   • 5 сарын 3. 15 цаг 50 минут

Шүүгч нар дотор ялзарсан юмнууд их бий Цагдаагаас тэтгэвэрт гарчихаад шунал нь ханахгүй шүүгч болчих юм

119.40.98.162уншигч   • 5 сарын 3. 15 цаг 48 минут

шүүсэн хэрэг нь дараа дараагийн шатны шүүхээр үгүйсгэгдсэн шүүгчдэд хариуцлага оногдуулдаг юмуу, зарим шүүгчдийн шүүсэн хэрэг болгон нь дараагийн шүүхээр тэс өөр хэрэг болоод явчихаж байгаа харагдах юм. хариуцлага тооцдог болуул, хэнч гэсэн үнэн зөв шүүхийг л бодно ш дээ, хяналтгүй ямар ч үйлдэл буруу замаар л явна даа

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо9 цаг 23 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.