5-р сарын 3
15 цаг 39 минут

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.

Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.

Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчиндсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх саналаа 2017 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Б.Аз

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.211Зочин   • 5 сарын 5. 12 цаг 02 минут

baahan hoshin shogiin jujigchid suutsan bh shiv dee, taaz shirtsen shigee

202.180.220.77zochin   • 5 сарын 4. 13 цаг 16 минут

Gazar nutgaa hariihand hudalddag,terbumaar iddeg,avilgalch,hulgaich,urvagchdad changa huuli sanaachlaach ee,mongol uis hariihand ezlegdeh hee.

64.119.17.175Зочин   • 5 сарын 4. 10 цаг 21 минут

Шинэ нөхрөө чадахын тулд дагавар охиноо хүчиндсэн болгож эх нь гүтгэвэл яахав. Шинэ эмэгтэй хүнтэй танилцахдаа охиных нь бэлэг эрхтний шалгахгүй бол хэцүүдэх туо онгон гэсэн баталгаа гаргуулах болж дээ. 15 тай охин найз залуудаа байраа өгөхийн тулд хойд аав худлаа гүтгэвэл өнгөрөө шүү

202.9.43.114Бат   • 5 сарын 4. 9 цаг 05 минут

Хуулийн заалт нь хүчиндэх нэрийн дор адил жил өгдөг насанд хүрээгүй бол олон жил өг насанд хүрсэн бол нэг өөр байх ёстой энгэж л бид нялх охин үрээ хамгаална тэнэг мунагуудаас

66.181.161.30зочин   • 5 сарын 4. 3 цаг 41 минут

тайган болговол ахиад аллага нэмэгдэнэ ѳш санана хуулиараа насаар нь гянданд хатаа. эмэгтэй гишүүдийн байр байдал юу вэ ичмээр юм идэж уухаас ѳѳр юм мэдэхгүй идсэн ууснаараа адаглаад аятайхан ч хувцаслаж чадахгүй хѳгийн новшнууд

202.55.188.37Зочин   • 5 сарын 3. 22 цаг 53 минут

Авилгын хэрэг, улсад их хэмжээний буюу олон тэрбумаар яригдах хохирол учруулсан бол цаазаар авъя.

24.254.11.206Зочин   • 5 сарын 3. 20 цаг 53 минут

Ерөнхийлөгчөө, УИХ-ын эрхэм гишүүдээ!!! хэн нэг нь ТАЙГАН болгох хууль санаачлаач. Гуйж байна.

103.229.121.217зочин   • 5 сарын 3. 19 цаг 53 минут

цаазаар ав, олны нүдэн дээр ил гүйцэтгэх хэрэгтэй, тэгюэл ийм юм дахиж гарахгүй

43.242.242.59Зочин   • 5 сарын 3. 19 цаг 01 минут

хамгийн гол нь хүн хэлмэгдэхгүй гэх баталгаа байна уу?!!!! наад хууль шүүхээ хараач

66.181.183.171Зочин   • 5 сарын 3. 21 цаг 45 минут

Харин тиймээ,хүн хэлмэгдүүлэх нөхцөл бүрдүүдвэл яана.Мөнгөний төлөө зохион байгуулалттайгаар бүлэглэн "Хүчиндсэн" гэх хэрэг зохиовол ,одоогийн хууль шүүх шудрага шийдэх үү.

66.181.179.53zochin   • 5 сарын 3. 18 цаг 04 минут

Tegmeersen dee. Mungu bodohoos oor yum tolgoid ni buuhgui l yavtsgaaj baigaa l daa.

43.242.242.178аанууш   • 5 сарын 3. 17 цаг 32 минут

хуулиа чангатгах хэрэгтэй.эсвэл тайган болго

183.177.101.122Шинэ санаа   • 5 сарын 3. 16 цаг 48 минут

Хүүхэд хүчирхийлэгчийг хөнгөлөх гэж үү тэр дэмий Хүчирхийлэл төмсөгнөөс толгой руу орвол яах вэ Тэрний оронд хүйсийн солиод эмсийн хүрээлэн нээх хэрэгтэй хэдэн төгрөг нь хаа юм Хохирогчын гэр бүлд өдөр бүрийн орлогыг шууд өгдөг байдлаар зохицуулах

202.126.89.145Зочин   • 5 сарын 3. 16 цаг 26 минут

Nyamdorj guai hudlaa Poporch yavahaar tsaaziin yaliig ni sergeehiig zovshooroochee. ooriinh ni emegtei huuhdiig huchindchihvel yaj uheh geh yavj bh boldoo.

192.82.65.120Зочин   • 5 сарын 3. 16 цаг 25 минут

Тайган болгож олонд түгээ үзүүл тэгээд шоронд яллах нь зөв хатуу дектатур бодлого дутагдаад давраагаад толгойг нь илж хооллоод байгаа болхоор тэр

202.126.89.220zochin   • 5 сарын 3. 16 цаг 21 минут

hvchihiilelin too barlmtiig medeelj zarlaj erliig vrgeljvvlj bna geed tag boldog yagaad ilrvvldeggvi um be iim bolohoor ylam dawarrch dawtan videgdeed bna huuliig changatgah heregtei suud tsaazlaad olon tvmendmedeelj baih hwretei hichneen uariad yamar ch nemergvi bna tvsheed min ene asuudliig shuurhai shiidehgvi bol vr hvvvhed mini hesvvdlee shvb

202.9.43.219Зочин   • 5 сарын 3. 16 цаг 10 минут

чангатгах юу байсан юм тайган болгохгүй юу

103.111.68.3Зочин   • 5 сарын 3. 15 цаг 50 минут

bolson heregt hariyytslag yarihaasa yritaar bolhoos in umnu yridchilan sergiileg in chyhal negent hvchindvvleed asar ih hemjeenii setgel sanaa ervvl mendeere hohirchood baihad in tiim zuil bolgohgui gej vzen herge uildsen itgeedvvdiig shyyd tsaazaar avch baih hergtei hoich hvmvvsd in syrgamjtai hooshid iim herge davtagdahgui

66.181.188.36q   • 5 сарын 3. 15 цаг 48 минут

huuhed emegteichuudig deerelhsenhergig shuu

112.72.15.78зочин   • 5 сарын 3. 15 цаг 45 минут

хүүхэд хүчирхийлэх, улсын хөрөнгийг идэж шамшигдуулж байгаа нөхдүүдэдтэй тооцох хариуцлага, арга хэмжээг чангатгах хэрэгтэй

64.119.27.94Зочин   • 5 сарын 3. 15 цаг 42 минут

demjij b.aa. ontsgoi anhaarah tsag boljee

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ4 минут 18 секундын өмнөЭ.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.