5-р сарын 4
10 цаг 43 минут

Тойм: АТГ-ын удирдлагууд солигдож, нөхөн сонгуульд өрсөлдөх намууд батламжаа авлаа

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал нь АТГ-ын удирдлагуудыг сольсон үйл явдал байлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлж, тэдний оронд АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханг томилсон юм. 

Тэднийг Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгож, УИХ-ын дэмжин ийнхүү томилсон билээ. 

Тэд чуулганаар томилогдсон даруйдаа тамга тэмдэг, ажлаа хүлээн авсан. 

З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан аж. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэв

Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох нэгэн үйл явдал нь УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй шинэ намд элсэж байгаагаа мэдэгдэв. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарсан даруйдаа шинэ нам байгуулах болсоноо мэдэгдсэн. Одоогоор нам нь Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч "Шударга иргэдийн нэгдсэн эсвэл" /ШИНЭ нам/ гэж нэрлэхээр материалаа Улсын дээд шүүхэд өгөөд байгаа аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан "Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийн санал хүсэлт надад ирсэн. Шударга зөв гишүүдтэйгээ нэгдээч ээ. Таны улстөрийн ганцаардлыг харж халаглаж байна гэсэн. Тиймээс Ганц мод гал болдоггүй, Ганц хүн айл болдоггүй гэдэг шиг улстөрийн ганцаардлаас гарахаар шийдлээ. Улстөрд ганцаардал гэдэг бол маш хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа энэ хоёр гишүүн надад удаа дараа санал тавьж, түүнийг нь судалсаны эцэст энэ хоёр гишүүн дээрээ нэгдээд нэг хоёрын, гурваа гэдэг шиг тулгын гурван чулуу болж, энэ Монгол Улсад үнэний галыг бадраахаар шийдлээ. Ингээд би Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намд уриа, туг, дуудлага, хурай болж нэгдэж байгаагаа зарлаж байна" гэсэн юм. 

Нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөхөөр болж, батламжаа гардан авав

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардуулав. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн. Үүнд, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Ард Түмний Олонхийн Засаглал Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол Ардын Нам, Дэлхийн Монголчууд Нам, Монгол Консерватив Нам,Зон Олны Нам, Үнэн Ба Зөв Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Монголын Хүний Төлөө Нам багтаж байгаа юм. Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй юм байна.

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нийг хүртэл хойшиллоо

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшилж,  5 дугаар сарын 17-нд товлогдсон. 

Ийнхүү зургаа дахь удаагаа хойшлоод байгаа шүүх хурлын энэ удаагийн шалгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг сонгож авсан таван өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг нь хүлээн авснаар шүүх хурал хойшилсон байна. 

Яллагдагчаар татагдан шүүгдээд байгаа Б.Махбалыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ. 

Хөвсгөлд алга болсон охин эсэн мэнд олдов

Хөвсгөл Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч Баттөрийн Хулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19.06 цагт сургуулийн дотуур байрнаас бие засахаар гараад сураггүй алга болсон байдаг. Охин сураггүй алга болоод хоёр хонож, эрлийн ажиллагаа явуулж байгаад энэ сарын 2-ны өдөр сургуулийн дотуур байрнаас зайтай айлын гэрээс олсон юм. 

Одоогоор охиныг ямар шалтгаанаар сургуулиасаа гарч, айлд байсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. 

Ерөнхийлөгч хүүхэд хамгаалах чиглэлээр эмэгтэй гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцсон. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэйг онцолсон. 

Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдсэн юм. 

Б.Аз

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

12.250.118.70dn   • 5 сарын 6. 7 цаг 41 минут

y/b

103.26.195.23Зочин   • 5 сарын 7. 15 цаг 45 минут

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банк, Чингис Самурай бондын зарцуулалтанд алдаа завхрал бий‼️ Ямар ч айдасгүй хуваан хүртсэн хүмүүсийг одоо шоронд хийх хэрэгтэй‼️ Авлигатай тэмцэхийн тулд төлөөс төлөх нь гарцаагүй‼️ Арслан шүдгүй гэж хэлэх эрхгүй болсон‼️

12.250.118.70bnga,xplyzl ilgeecteitm   • 5 сарын 6. 7 цаг 41 минут

bxopig tabix

103.26.195.23Зочин   • 5 сарын 7. 16 цаг 06 минут

РИОТИНТО ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭГ ХЭД ХЭДЭН УДАА ӨӨРСДДӨӨ УЛАМ АШИГТАЙ, ХАРИН МОНГОЛЫГ БОЛ БАЯЛГАА АЛДААД ЗОГСОХГҮЙ ӨРӨНД ОРОХООР ЗАСАЖ ӨӨРЧИЛСӨН БАЙДАГ. ҮХЭР МОНГОЛЧУУД БОЛ 1 ЦЭГ, 1 ТАСЛАЛ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ ГЭЖ РИОТИНТО КОМПАНИ БИДНИЙГ ДОРОМЖЛОН МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ!

12.250.118.70tranzjndr xyn dan   • 5 сарын 6. 7 цаг 39 минут

ynegyi umaar yanxandaj bna.

103.26.195.23Зочин   • 5 сарын 7. 16 цаг 47 минут

OTбаримт:ЕС асан Д.Бямбасүрэн: “ОТ жилд 500.000 тн Зэс”, 20 тн Алт, 100 тн Мөнгө гаргах ТЭЗҮ-ийн тооцоотой. Харин “ЭРДЭНЭТ жилд 100.000 тн Зэс” гаргадаг. Тэгсэн мөртлөө OT Монголд жилд оруулдаг орлого нь Эрдэнэтийнхээс 3 дахин бага! (Популизм гэхээсээ өмнө өөрсдөө ОТ тайлан тооцоо баримтыг хар!)Ийм шударга бус байгаагийн нэгхэн шалтгааныг дурьдвал Эрдэнэтийн нөөц ашигласны төлбөр буюу Роялти нь 18% байхад ОТ ердөө 5%. Энэ бол С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын Оюу Толгойн 16 зүйлтэй хөрөнгө оруулалтын гэрээний заалт. Тэд хахуу

12.250.118.70tranzjndr xyn dan   • 5 сарын 6. 7 цаг 39 минут

ypdxyyd shiljeegyi bna.xyazgaapgyi zapdalaa a/j nuxux ni oilgomjtoi,u/calgyi um bolox ni.

168.94.238.127tranzjndr xyn   • 5 сарын 6. 7 цаг 37 минут

blrxog

168.94.238.127tranzjndr xyn   • 5 сарын 6. 7 цаг 36 минут

gyuilchidtaigaa yntdag

168.94.238.127Зочин   • 5 сарын 6. 7 цаг 35 минут

gadgad nuxurtei moncgol abgaid xungun ybdalt indorc dim ylciin zmiig ugnu,nuuriig ugnu gej bna.gants xyneer xemjigdddeg iim galzyy amia bodogch ypbagchid bnaa.

119.40.102.5gutalchin   • 5 сарын 4. 20 цаг 52 минут

t1 awgain tsaraig hardaa

150.129.140.239Зочин   • 5 сарын 5. 18 цаг 56 минут

Хулгайчын удам хулгайч, урвагчын удам урвагч байдаг гэж үнэн юмаа . М.ЭНХБОЛДЫН ХҮҮ БАНКНЫ БАЯРТСАЙХАНТАЙ НИЛЭЭД эцэг шигээ хулгай хийгээд явах юмаа . Яасан ханаж цаддаггүй балиар улсууд вэ. Эд нарын ураг төрлийг Монгол төрлүү ойртуулж хэрхэвч болохгүй шүү Монголчуудаа?????!!!

66.181.184.238Зочин   • 5 сарын 4. 16 цаг 23 минут

АН оролцохгүй нь ээ...

66.181.184.238Зочин   • 5 сарын 4. 16 цаг 21 минут

Элбэгийн оймсыг гозолзуулах цаг нэгэнт болсон бөлгөө

64.119.21.195Зочин   • 5 сарын 4. 16 цаг 25 минут

ДАВАРСАН РИОТИНТОД ХАНДАЖ "ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ" ЮМ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ‼️ РИОТИНТОГИЙН ДЭЭРЭМЧИД ГЭРЭЭНД НЭГ Ч ҮСЭГ ЦЭГ ӨӨРЧЛӨХГҮЙ, БИДНИЙ БАЯЛГИЙГ ҮНЭГҮЙ ЗӨӨЖ УЛАМ ӨРӨНД УНАГААНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ. ХЭРЭВ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛЫН ТАЛД АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ УИХ БОЛОН ШУДАРГА ЭХ ОРОНЧ ЦӨӨНГҮЙ ГИШҮҮДТЭЙГЭЭ ХАМТАРЧ #РИОТИНТОГ ЗОРИГТОЙГООР МОНГОЛ УЛСААС ХӨӨЖ ГАРГАХ ЁСТОЙ‼️ ЭНЭ ТЭМЦЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН‼️

66.181.184.238Зочин   • 5 сарын 4. 16 цаг 20 минут

Сугар, Бадамжунай, Жигжиднямаа, Ганзориг нар бас өнөөх аймаар баян Дорлигжав хаана тууж явна аа

150.129.140.239Зочин   • 5 сарын 5. 19 цаг 05 минут

УС ТОС ШИГ АМАРХАН ЯЛГАРАХ БОЛНО...АРД ТҮМЭН АНХААРАЛТАЙ ХАРЦГАА‼️МАШ ГОЦТОЙ БАРИМТЫГ АТГ ЭНХЖАРГАЛ АУЛГҮЙН ЗӨВЛӨЛД ӨГСӨН. ОДОО...ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ, УИХ-ЫН 75 ГИШҮҮНИЙ ХЭН НЬ ХУДАЛДАГДСАН, ХЭН ЭХ ОРНЫ ТАЛД БАЙГАА ГЭДЭГ НЬ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ҮҮ ҮГҮЙ ГЭДЭГ АСУУДАЛ ДЭЭР САЙН ЯЛГАРЧ ӨГНӨ. АРД ТҮМЭН БОЛ ДАВАРСАН РИОТИНТОД ХАРИУ БАРИХАД БЭЛЭН‼️

103.229.121.51Зочин   • 5 сарын 4. 15 цаг 32 минут

ok

103.229.121.51Зочин   • 5 сарын 4. 15 цаг 31 минут

noogdol ashgaa hezee ogoh ve nogdol ahgaa irgeddee olgon gej amalsan shu de

103.229.121.51Зочин   • 5 сарын 4. 15 цаг 30 минут

huuhdiin 20 myangan togrogiig huuhed burt alagchlalgui olgomoor bna erdenes 5 tolgoin nogdol ashgiig avmaar bna shu de avahgui neg ni ulsdaa ogdog yum bga biz

103.229.121.51Зочин   • 5 сарын 4. 15 цаг 27 минут

emegtei gishuud unendee huuhdiin talaar dorvitoi ajil hiihgui bna ene emegtei gishuudees dahij garah hun bhgui garamjav gishuun arai deer

202.179.24.13Зочин   • 5 сарын 4. 12 цаг 46 минут

PUUH BI UG NI 1 SAYA BAITUGAI 10 DOLLOR CH HULGAILJ UZEEGUI YUMSAN,SAYA DOLLORIIG CHINI HOLLYWOODIN ODUUD CH BARAG OLDOGGUI BIZDEE,

66.181.161.115Замчин   • 5 сарын 4. 11 цаг 42 минут

УБТЗ Жигжиднямааг шалгаач ээ.

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 19 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 23 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 32 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 33 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 35 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?8 цаг 11 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 26 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 цаг 26 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 41 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд9 цаг 11 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 26 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 41 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 сар 16. 13:00Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.