5-р сарын 6
10 цаг 05 минут

“ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 1200 мод тарина

Жил бүрийн 5-р сард тохиодог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлдэг билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны ажилтнууд, харилцагчид, түнш байгууллагуудын төлөөлөл хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гаригт 200 ширхэг навчит мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ. Мод тарих энэхүү арга хэмжээнд мөн ХААН Банкны манлайлагч залууст зориулсан “Signature” үйлчилгээний харилцагчдаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус оролцож мод тарьсан юм. 

2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар байрлах ХААН Банкны салбар, нэгжийн ажилтнуудын оролцоотой өнгөрсөн хугацаанд нийт 23,000 ширхэг мод, бут тарьж, ургуулсан бөгөөд энэ жил нийслэлд 200, орон нутагт 1,000  мод тарихаар төлөвлөөд буй юм.

Мод тарих нь чухал боловч тарьсан модоо ургуулж арчлах нь хамгийн чухал билээ. Иймээс мод тарихдаа цаашдын арчилгаа, ургуулах нөхцөл боломжийг сайтар судлан байршлыг нь сонгохдоо банкны зүгээс ихээхэн анхаардаг билээ. Энэ удаад ч мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн баг хамт олонтой хамтарч мод зөв тарих арга техник болон тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах тухай заавар, зөвлөмжийг оролцогчдодоо өгсөн юм. Ийнхүү ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хүрээнд энэ жил 1,200 мод шинээр тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.

ХААН Банк Сангаас байгаль орчныг хамгаалах чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 150 сая орчим төгрөг зарцуулаад байна. 

                                                  Бид зогсолтгүй бүтээсээр...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.