5-р сарын 6
10 цаг 45 минут

Олимпийн ирээдүйн найдвар Б.Мөнгөнсаран

Боксын насанд хүрэгчдийн Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2019 оны 04 сарын 19-өөс 26-ны өдрүүдэд Тайланд Бангкок хотноо зохиогдож өндөрлөлөө Тус тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид 4 хүрэл медаль хүртсэнээс Орхон аймаг "Эрдэнэт бокс" клубын тамирчин Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогч Б.Мөнгөнсаран амжилттай өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 15 тамирчин өрсөлдсөнөөс тэрээр эхний тойрогт Индонезийн Эндан Энданыг, дараагийн даваанд эзэн орны боксчин Р.Сикадоныг 3:2 харьцаагаар ялсанаар ХҮРЭЛ медалийн болзол хангалаа. Мөнгөн медалийн төлөө Филиппиний боксчин дэлхийн аварга Хосе Кабукотой маш сайн тулалдсан ч бага зэрэг туршлага дутан ялагдал хүлээсэн юм.

Орхон аймаг, Эрдэнэт хот боксын спортоор улсдаа тэргүүлдэг. Тэр дундаа Эрдэнэт боксын холбооны "Эрдэнэт" клубын хүүхдүүд жил дараалан улсын аварга болж, гадаад дотоодын олон тэмцээнд амжилттай оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын Үндэсний Шигшээ Баг эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож Монголын эмэгтэй баг тамирчид 4 хүрэл медаль хүртсэнээс ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун, ОУХМ Б.Мөнгөнсаран нар "Эрдэнэт" клубын тамирчид билээ.

Боксын спортоор хичээллээд 6 жил болж байгаа Б.Мөнгөнсарангийн ирээдүйн зорилго нь Олимп, Дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж Эх орныхоо нэрийг өндөрт өргөх юм. Тэрбээр шигшээ багтаа нэг клубын найз М.Намуун, Э.Мичидмаа нар нартайгаа хамт Б.Пүрэв-очир багшийнхаа удирдлага дор хичээллэж байна. 
Их спортын Алдарын замд Амжилтын эхний мөрөө гаргаж яваа Балсангийн Мөнгөнсарандаа санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэхийн ерөөл айлтгая.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

93.4.223.148Зочин   • 5 сарын 7. 1 цаг 04 минут

sain baina ushuu ix amjilt garaxnee uragshaa

122.201.24.198зочин   • 5 сарын 6. 18 цаг 46 минут

Дэлхийн аваргын тэмцээн явж эхлээд 20 хүрэхгүй жил болж байна. Дэлхийн хэмжээнд эмэгтэй боксчдын түвшин доогуур байна даа. Энэ цаг үед харин монгол эмэгтэйчүүд бяраараа илүүрхэж болох юм шүү.

103.212.119.253Зочин   • 5 сарын 6. 16 цаг 11 минут

ХӨӨРӨХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ БЭЛТГЭЛЭЭ Л САЙН ХИЙ.

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 34 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 38 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 48 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 49 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 50 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?8 цаг 27 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 41 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 цаг 42 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 57 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд9 цаг 27 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 42 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 57 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 сар 16. 13:00Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.