5-р сарын 7
9 цаг 25 минут

Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци

Манайхан мах их иддэг хэрнээ ясыг нь ер ашигладаггүй. Бидний нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ.

Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци юм. Зүгээр цай чанахдаа данхандаа хийгээд буцалгаад уухад л ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс эхэлнэ. Хамгийн аугаа юм хамгийн энгийн зүйлээс эхэлдэг гэж нэг суут сэтгэгч хэлсэн удаатай. Тэгвэл хамгийн аугаа атлаа хамгийн энгийн зүйл болох үхрийн булууны ясыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаарай.

 

-Зүгээр цайндаа чанаж уу
-Ясны шөл гаргаж хэрэглэ
-Нухаад бага багаар цай, хоолондоо хийж ид
-Үхрийн булууны ястай цай, шөлөнд нялх хүүхдээ усанд оруулж, ууранд суулга

 

Эрүүл мэндийн ашиг тусыг нь танилцуулбал:

1. Үений эрүүл байдал холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликан /ГАГ/-ыг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь ГАГ-уудын агууламж өндөртэй. ГАГ-уудын нэг нь глюкозамин бөгөөд үүнийг агуулсан хүнсний нэмэлтүүдийг хүмүүс тогтмол хэрэглэж байгаа. Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.

2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр найдвартай коллагеныг биедээ шингээх боломжтой.

3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин бөглөж, засварлан сэргээдэг. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна.

Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд стүүжин /студень/-ийг бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай аж. Желатины найрлага дахь глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэж глициныг авах хэрэгтэй.

4. Ясны шөл махны хэт их хэрэглээг бууруулдаг. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна.

5. Үе мөчний коллаген, коллаген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь эдгээр бэлдмэлүүдээс илүү үр дүнтэй, шингэцтэй, олон талын ач тустай, хямд байх буй заа.

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.41Зочин   • 5 сарын 9. 11 цаг 16 минут

Хэдэн удаа буцалгаж болдог юм бол?

122.201.26.172Зочин   • 5 сарын 8. 15 цаг 06 минут

Болохгүй талаас нь бодож сэтгэлээ гэж буруу талаас нь ярьж байхаар болгох сайжруулах талаас нь сэтгэх чухал, зөв л өнцгөөс хэлсэн бн. Нийлэл хот байтугай дор хаяж Лүн сум хүртэлх малын мах сүү тун осолтой болсон цаг. Төв цэвэрлэх байгууламжаас туул голруу ордог аймшгийн бохир сэлэнгэ мөрөн ч хүрч байгаа шүү дээ. Энэ мэтийг л болиулах шийдэх талаар ярих нь тун чухал бнда

103.9.90.98хэхэх   • 5 сарын 7. 12 цаг 29 минут

хөдөөнөөс л идэшний үхрээ авна ш дээ

119.40.99.101зочин   • 5 сарын 7. 10 цаг 30 минут

монгол хүн хүн гэж дандаа юмыг болохгүй талаас нь сэтгэж байх юм.Яаж үйлс нь бүтэж явдаг юм. манайх ясыг цайнд хийж уудаг. Шөл сайн гаргаж хэрэглэдэг. Зөв л юм бичсэн байна. Дээдсээс хэрэглэж ирсэн уламжлалт арга шүү дээ

192.82.65.120Зочин   • 5 сарын 7. 9 цаг 29 минут

Хотын үхэр хог цаас идэж байгаа юум чин кальц байж чадах уу

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.