5-р сарын 7
10 цаг 05 минут

Төсөвт батлагдсан бүтээн байгуулалтын ажлууд ба Ерөнхий сайдын томилолт

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төрд их цэвэрлэгээ” хийхээ зарласнаас хойшх хамгийн эхний,  2019 оны хамгийн анхны орон нутгийн томилолтоо төрсөн нутаг Хэнтийгээс эхэллээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүдийнхээ хамт Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийж байна.  У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тамгыг гардан авсныхаа дараахан өнгөрсөн онд 13 аймагт ажиллаж байсан. Энэ үеэрээ дээрх 13 аймаг, сумдын улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй  ажилтай танилцаж, царцсан, гацсан ажлуудыг газар дээр нь шийдэж, буруутай албан тушаалтнуудад хатуу үүрэг даалгавар өгч, гацаанаас нь гарган ажилллаж байлаа. Харин энэ удаад Хэнтий аймгаас томилолтоо эхлүүлж ирэх 7 хоногт баруун аймгуудад үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

 Засгийн газрын гишүүдийн ажилласан эхний сум нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн байв. Тус сумдад ажиллахдаа 47 жилийн өмнө баригдсан хуучирч муудсан ЕБС-ийн барилгыг шинээр барихаар зураг төсөл, төсвийг шийдвэрлэхээр болсныг сумын удирдлага, сургуулийн багш нарт танилцуулсан. Хэнтий аймгийн хувьд 2019 онд улсын төсвөөс 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгохоор төсөвт суужээ. Энэ нь санхүүгийн дэмжлэг авч байгаа орон нутгуудаас Ховд аймгийн дараагаар орж буй үзүүлэлт. Учир нь улсын түүхэн газруудад түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг мөн олон жил орхигдсон асуудлуудыг ч энэ онд хийхээр Засгийн газрын зүгээс төлөвлөжээ.

Хэнтий аймгийн хувьд 2019 онд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-аас баталсан төсвөөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Хатдын өргөө”-ний барилгын их засварын ажил, Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилгын хөрөнгийг төсөвт суулгаж өгсөн билээ. Үүнээс гадна Хэрлэн сумын багийн төвийн барилга, Баянхутаг суманд “Самдан аваргын нэрэмжит” цэцэрлэгт хүрээлэн, Дадал суманд Дотуур байр, Бэрх тосгоны Уурын зуухны өргөтгөл шинэтгэл, Хэрлэн сумын Цагдаагийн газрын барилга гээд сум бүрт шаардлагатай бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг УИХ баталж  өгчээ.

Тиймээс төсвийн Ерөнхийлөн захирагчийн хувьд Ерөнхий сайд УИХ-аас баталж өгсөн төсвийн зарцуулалт болон тухайн аймаг сумдад хэрэгжих ажлуудтай газар дээр нь танилцаж байна. Зуны сар гуравхан. Ялангуяа бүтээн байгуулалтын том ажлууд эхлүүлэхээр төлөвлөсөн аймаг орон нутгуудын хувьд маш богино давчуу хугацаа. Тиймээс Ерөнхий сайд Хэнтийчүүдтэй уулзах үеэрээ нутаг орноо хөгжүүлэх тал дээр идэвх санаачлагатай байж, зуны гурван сард налайж суулгүй, наадам хэсч  алгуурлалгүй, улстөржиж талцалгүй  одооноос төсөв хөрөнгө нь батлагдсан ажлуудаа хариуцлагатай хийхийг захиж байлаа.

Ерөнхий сайдын томилолт цааш Ховд,  Говь-Алтай аймгаар  үргэлжилжилнэ...

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой4 цаг 34 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав4 цаг 35 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ4 цаг 40 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино4 цаг 45 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно4 цаг 50 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд4 цаг 55 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ5 цагийн өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ5 цаг 5 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг5 цаг 10 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"5 цаг 15 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ5 цаг 20 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ5 цаг 25 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ5 цаг 30 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ5 цаг 35 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг5 цаг 40 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 5 цаг 45 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно5 цаг 50 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ5 цаг 55 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй6 цагийн өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд6 цаг 5 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна6 цаг 10 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт6 цаг 15 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ6 цаг 20 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд6 цаг 25 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ6 цаг 30 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ6 цаг 35 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав6 цаг 40 минутын өмнөБаавгай буусан намар6 цаг 45 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6 цаг 50 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ6 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.