5-р сарын 7
13 цаг 45 минут

Хүүхдээ хуруугаа хөхөх зуршлаас нь хэрхэн салгах вэ?

Хүүхдээ хуруугаа хөхөж эхлэх үед шууд болиулах гэсний хэрэггүй. Энэ зуршлыг аажим аажмаар болиулах гэж оролдон, хүүхэд тань үүнээс өөрөөр тайвширах аргыг олтол нь хүлээ. Мөн хүүхдээ аль болох уурлуулж, уйлуулж, сандаргахгүй байхыг хичээгээрэй. Үргэлж сэтгэл нь зовинож, айж түгшиж байдаг хүүхэд их сургуульд орсон хойноо ч хуруугаа хөхөж тайвширдаг зуршлаа хаяж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийн хувьд уг зуршлаасаа салах нь тун хэцүү. Тиймээс эцэг эх нь янз бүрийн арга хэрэглэж, ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч талаар болж, хүүхэд хуруугаа хөхсөөр л байдаг. Ялангуяа 5, 6 нас хүртлээ уг зуршлаасаа салж чадаагүй бол байдал улам л төвөгтэй болох болно. Тиймээс удахгүй сургуульд орох гэж байгаа хүүхэд тань хуруугаа хөхсөөр л байгаа бол дараах аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Олон нийтийн газар хуруугаа хөхөхийг хориглохыг хичээж, харин гэртээ хөхөхийг нь хязгаарлахгүй байвал зохино.

2. "Битгий хөхөөд бай”, "Үүнээс хойш эрхий хуруугаа хөхөж болохгүй” зэргээр загнаж, зандарч харьцах нь төдийлөн тус болохгүй. Хүүхдийг айлгаж, сандаргасанаар зуршилд нь улам автуулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, бахархаж байгаагаа илэрхийл.

3. Хүүхэддээ хуруу хөхөх нь буруу зуршил гэдгийг сайн ойлгуулж, ярилцах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ хүүхдийг хуруугаа хөхөх болгонд нь уурлаж, уцаарладаг бол тэр таны нүдэнд хуруугаа хөхөж харагдахгүйг хичээх болно. Гэвч таниас нууцаар тэр үргэлж хөхнө гэдгийг санаарай.

 

4. Хүүхэд унаж гэмтсэн, уйлсан, айж сандарсан үед нь хуруугаа хөхөхийг нь хориглож болохгүй. Түүнд тайвшрах боломжийг өг. Эгзэгтэй үед хориглосноороо түүнийг улам эмгэнэлтэй байдал руу түлхэх болно.

5. Хүүхэд буруу зүйл хийж байгаагаа өөрөө ухаарах боломжийг олго. Хүүхэд тань хуруугаа хөхөж байх үед нь "Чи яг одоо хуруугаа хөхөж байгаагаа мэдэж байна уу” гэж асуу. Үгүй гэж хариулж байгаа бол түүнийг энэ үйлдлийг хийж байгааг нь ухааруулж, ойлгуул. Уйлсан, сандарсан үед нь өөр аргаар сатааруулж, тайвширахад нь тусла.

6. Ихэнх эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд нь муухай амттай зүйл түрхэж, жигшүүлэхийг оролддог. Гэвч ингэж хэрхэвч болохгүйг эмч мэрэгжилтэн, сэтгэл судлаачид зөвлөж байна. Жаахан хүүхэд өөрийгөө ая тухтай байлгах тааламжтай зүйлийг нь шууд таслан зогсоосноор та хүүхэддээ тусалж байгаа биш харин ч хорлон сүйтгэгчтэй төс бүхий үйлдэл хийж байгаа хэрэг гэж судлаачид дүгнэдэг.

7. Хүүхэддээ чи том болж байгаа, нэг л өдөр хуруугаа дахиж хөхөхгүй байх болно гэдгийг таниулж ойлгуулах нь чухал юм. Хайртай үлгэрийн баатар нь хуруугаа хөхдөг эсэхийг түүнээс асуу. Мэдээж хайртай баатар нь хуруугаа хөхдөггүй тул тэр түүнийг даган дууриах болно.

8. Зуршлаас нь салгах гэж бээлий өмсгөх хэрэггүй. Энэ нь тэд нарыг улам айлгаж, далд түгшүүрийг бий болгодог. Учир нь тэд бээлийгээ тайлж хаячихаад өмнөхөөсөө илүү их хөхдөг болох нь судалгаагаар батлагдсан.

9. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөхөө больдог тул эцэг эхчүүд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэт их хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсэж бий болдог.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо2 цаг 45 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа5 цаг 49 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна5 цаг 58 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа5 цаг 59 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 1 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?7 цаг 38 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна7 цаг 52 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 цаг 53 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 8 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд8 цаг 38 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө8 цаг 53 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 8 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ9 цаг 38 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ9 цаг 53 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.