5-р сарын 8
13 цаг 07 минут

С.Цэрэнчимэд: Эмч болох мөрөөдлөө орхиж чаддаггүй


 
Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.
 
-Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд барилдахдаа эхний тэмцээнээс хүрэл медаль авсан билүү?
 
-Тэгсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо хүрэл медаль авсан. Энэ медаль минь их амттай санагдсан. Хойшид барилдахад ч урам өгсөн шүү. Бас тэр медалийг хүртсэнээр идэрчүүдийн ДАШТ-д барилдаж эхэлснээс хойш дөрвөн насны ангиллаас медаль авсан түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн дээ.
 
-Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон цөөн тамирчны нэг нь гэдэг сайхан алдар хүнд. Дэлхийн аварга болж алтан медаль авсаны дараа нэг удаа мөнгөн медаль хүртсэн байхаа.
 
-Тийм ээ. Анх 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль аваад дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Бас улсын аваргын гурван түрүүтэй.
 
-Одоо тэр медалийн буухиагаа үргэлжлүүлж яваад чинь баяр хүргэе. Бас Красноярскийн тэмцээний медалийн бүрэн цуглуулгатай болсон чинь саяхны амжилт биз?
 
-Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит барилдаанд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан бол энэ хавар алтан медалийг нь хүртлээ.
 
-Тэр барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлээд ярихгүй юу?
 
-Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялж шигшээ барилдаанд өнгөрсөн жил Оросын аварга болсон Ольга Хорошавцеваг 10:5-аар ялж алтан медаль зүүсэн. Иван Ярыгиний тэмцээн маш чансаа өндөртэй байдаг юм. Тиймээс ч “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг.
 
-Саяхан Хятадад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас л медалийн буухиагаа алдсангүйг сонссон?
 
-Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шиань гэдэг хотод болоход манай бөхчүүд хоёр мөнгө, таван хүрэл медаль авсан. Би 57 кг-д хүрэл медаль зүүлээ. Ер нь ээж болоод дахин дэвжээндээ гараад авсан медаль бүхэн л үнэ цэнэтэй санагдаж байна шүү.
 
-Өөрийн чинь спортын замналд амжилт л харагдах юм. Алдаа байсан уу?
 
-2013, 2014 онд ДАШТ-д миний хувьд гялалзтал барилдсан гэж болно. Харин Риогийн олимпийн өмнөх өрсөлдөөнд шалгарч чадаагүй. Гэхдээ би энэ алдаагаа өөрөөсөө л хайсан. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон. 2016 он надад хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ би огт гуньж гутраагүй. Одоо бол зорилгодоо хүрэхийн төлөө л барилдаж явна. Би ер нь алив юманд шантрахгүй л гэж боддог.
 
-Барилдахын зэрэгцээ өөр ямар авьяастай хүн бэ?
 
-Өө надад өөр авьяас байхгүй ээ. Чөлөөт бөх л миний чадах зүйл санагддаг. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялах л дуртай даа.
 
-Спорт залуу насных гэдэг. Тиймээс тамирчид өөр ямар нэг мэргэжил эзэмшихийг зорьдог доо?
 
-Тэр үнээн. Би эмч болохыг мөрөөддөг. Гэвч одоо ХААИС-д маркетингийн чиглэлээр суралцаж байна. Гэхдээ эмч болох хүслээ гүйцэлдүүлнэ гэж боддог. Санаж явбал хүрнэ гэдэг үг бий шүү дээ.
 
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.240.241.110ih   • 5 сарын 9. 10 цаг 51 минут

doodhoo zahirch surahgui bol olimp d amlilt yzuulne gej nadaad hereggui. hundiin urgultiin anh tsetseg 20hureegui bj huuhed gargaj amjilt amidral budaa bolskn

202.21.108.145Baharhagch   • 5 сарын 7. 18 цаг 01 минут

Mundag ohin, Delhii, Olimpod turuuleed sain emch boloooroi!

59.153.87.174Baatarxuu Auysh   • 5 сарын 7. 16 цаг 15 минут

Gaixamshigiig buteegeerei ! Amjilt !

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо2 цаг 51 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа5 цаг 55 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 4 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 5 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 7 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?7 цаг 43 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна7 цаг 58 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 цаг 58 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 13 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд8 цаг 43 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө8 цаг 58 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 13 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ9 цаг 43 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ9 цаг 58 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.