2019 оны 5-р сарын 8
10 цаг 55 минут

Орос айлыг дэвжээсэн жижигхэн "Монгол морь" хэмээх нэгэн түүх

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “Опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ. Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын Опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж, хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ.
...Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав” хэмээн зар тараасан байв. Аав маань морь авахаар явсан боловч замдаа танилуудтайгаа таарч архи уугаад нэлээд орой болсон хойно очтол хамаг морьдыг нь хүмүүс авч яваад ганцхан жижигхэн хар морь үлдсэн байж гэнэ. Бүртгэл хийж байсан дарга “тэр морь л үлдсэн, тэрийг ав даа” гэтэл аав ундууцан “Энэ муу давжаа хар морийг ямар морь гэдэг юм бэ” гэжээ. Нөгөө дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү” гэжээ. Аав хоосон буцахаар аваад явъя гэж шийджээ.
Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь хоёр тоомсог хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул нуруун дээр нь хэр удаан тогтох вэ хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байв. Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй, харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Хүмүүс “Хараач нөгөө Монгол явж байна” гээд шуугиж, хүүхдүүд гүйлдэн ирж харах дуртай байсан.
Аав маань Монголдоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа. Аав маань халамцуу үедээ “Ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм.
Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минскт амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн байсан. Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болжээ.
Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд ааваас минь үлдсэн ганц зураг гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авахуулсан зураг байв. Жолооч эр “За ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг...” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө... түүнийг сургасан танай ард түмний төлөө...” гэж билээ...

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.132Монгол   • 5 сарын 9. 20 цаг 36 минут

Үнэхээр гайхалтай би нулимс дуслуулан уншиж байна.....би ха холоос нутагтаа гүйж ирсэн Монгол морьны тухай уншиж байсан

202.21.100.210Зочин   • 5 сарын 9. 8 цаг 05 минут

Гайхамшиг

202.179.11.230mgl   • 5 сарын 8. 17 цаг 38 минут

Yamar saihan yum be. Bid chini iim augaa yumaa aldsaar l baina. Tenegiin ***** uls daa bidnii Mongolchuud.

119.40.103.3Зочин   • 5 сарын 8. 17 цаг 00 минут

mundag umaa

202.131.254.46Зочин   • 5 сарын 8. 16 цаг 16 минут

ОДООНЫ МОНГОЛ МОРЬ, МОНГОЛ ХҮНЭЭС ИЙМ ЧАНАР ГАРАХ УУ? ЭРГЭЛЗЭЭТЭЙ, АДУУ НЬ ЭРЛИЙЗ, ЭРЧҮҮД НЬ ХУРЛИЙЗ ГОЛДУУ.

64.119.16.120Зочин   • 5 сарын 9. 19 цаг 37 минут

chil erliiz baih

66.181.180.60Зочин   • 5 сарын 8. 14 цаг 32 минут

дэлхийн 2-р дайны үед монгол морь минь их л хэрэг болсон гэдэг биз дээ Оросууд шагнал болгож 3- хороолол барьж өгсөн гэдэг үнэн байх гэж боддог

202.9.42.25Зочин   • 5 сарын 8. 14 цаг 16 минут

Монголчууд Монгол мориосоо тэнэг ухаан муутай хүмүүс юм.

64.119.16.120Зочин   • 5 сарын 9. 19 цаг 38 минут

harin tiin chamaas eheleel

202.179.31.15zochin   • 5 сарын 8. 12 цаг 44 минут

Amerikt bas neg mongol mori aldarshsan gesen. Ter mori amerik nertei, jijig bietei murtluu mash ih chadaltai, dainii ued buh achaag zuudug, tserguudtei togloh durtai chiher nehdeg, heniig ch hajigladaggui nomhon, unench mori baisan. Uhsenii daraa tuund zoriulj hushuu bosgoson genelee.

122.201.26.172Зочин   • 5 сарын 8. 12 цаг 14 минут

Энэ сайхан аргамал хөлгүүд минь эх орны минь нэг хэсэг шүү дээ. Элэг нэгт монгол түмэн минь хүний газар ч бай нутаг усандаач бай эх орныхоо л нэрийг ямагт эрхэмлэж яваарай, үүнийг л үр хүүхдүүддэ захиж үлдээгээрэй. Энэ л монгол хүн болж төрсөний эрхэм үүрэг шүү дээ. Эрхбиш эзэн нь буянт малаасаа дор байвал гутамшиг биздээ

202.9.43.180saixan xyleks maani tengerle   • 5 сарын 8. 12 цаг 13 минут

ots

122.201.23.84зочин   • 5 сарын 8. 11 цаг 40 минут

Энэ бичсэн хүний нэр байхгүй байх юм

202.9.42.130Зочин   • 5 сарын 8. 11 цаг 23 минут

Зохиолч Ж.Лхагваагийн "Дарцаг чамайг үүрд дурсана" гэдэг өгүүллэг байдаг.

59.153.87.38зочин   • 5 сарын 8. 11 цаг 18 минут

зохиол байна

49.0.135.63ЗОЧИН   • 5 сарын 8. 11 цаг 07 минут

ХҮНИЙ ГАЗАР ГАНЦААРДАЖ ИХ Л ЗОВСОН БАЙХДАА . ЯАХАВ АДГУУС БОЛОХООРОО ТЭЖЭЭГДЭЖ БАЙГАА ОРЧИНТОЙГОО ЗОХИЦООД Л. ЯГ Л МОНГОЛ ХҮНИЙ АРАНШИН МӨН ДӨӨ. ЗОГСООГООРОО ҮХДЭГ НЬ АРАЙ Л МУНДАГ ХИЙМОРЛОГ ЮМ АА.

202.126.89.201oogii   • 5 сарын 8. 10 цаг 50 минут

ymar goy ym be neeh goy sanagdlaa unshaad baharahmaar ymaa my mongol oron

202.55.191.194uchka   • 5 сарын 8. 10 цаг 49 минут

Сайхан дурсамж байна Сэтгэл хөдөлчихлөө. Зургийг хуулбарлаад аваагүй л юм байхдаа

203.91.115.40Зочин   • 5 сарын 8. 9 цаг 15 минут

сайхан дурсамж байна. бахархамаар монгол морьд

64.119.27.170Зочин   • 5 сарын 8. 7 цаг 42 минут

маш сайн байна. Их хөөрхөн бичжээ.

49.195.152.88Mungunkhuyag   • 5 сарын 7. 19 цаг 41 минут

Huurhii min ijil sureg nutag uul usaa ymar ih sanadag bsan boldoo

202.126.89.207Ганбаатар   • 5 сарын 7. 18 цаг 22 минут

Зохиолч Д.Нямаагийн Дарцаг гэдэг өгүүллэг байдаг Их Орос орны ха нэгтээ 100/2 н Монгол морьд ач тусаа өгсөөр Их түүхийг бүтээлцэж дээ хөөрхий

202.21.108.145сайхан түүх бн   • 5 сарын 7. 17 цаг 58 минут

Их Монголын Их Түүхийг Бүтээлцсэн Аргамаг Хүлгүүдийн Эх Ороооон мөнөөс мөндөө

202.126.89.4Зочин   • 5 сарын 7. 16 цаг 27 минут

Сэтгэл хөдөлгөм түүх бна

192.82.65.120Зочин   • 5 сарын 7. 15 цаг 35 минут

Сайхан гоё дурсамтай юм байна

202.131.226.221ө   • 5 сарын 7. 15 цаг 27 минут

дэндүү сайхан нийтлэл байна

202.179.31.26Зочин   • 5 сарын 7. 15 цаг 03 минут

Монголчууд яагаад морио дээдэлдэг болсон нь монгол морины тэсвэр хатуужил, хүч чадалтай салшгүй холбоотой. Дээр үед монголчууд аж ахуйдаа морио ашиглаж байсан ч дайн байлдаанд аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтад бүгд морин цэрэг байсан. Монгол морь эзэндээ үнэнч, дайн байлдаанд шархтай эзнээ гэрт нь авчирдаг, өөрөө өвс, усаа олж идэж, уудаг, хүйтэнд ажрахгүй. Дэлхийн 2-р дайнд машин явахгүй элстэй шавартай газарт томск чирч дийлэхгүй том их бууг чирч хүрэх газарт нь хүргэдэг байсан

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 57 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 21 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд8 цаг 31 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ8 цаг 41 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт8 цаг 46 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд8 цаг 51 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид9 цаг 1 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ9 цаг 6 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ9 цаг 11 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү9 цаг 16 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу9 цаг 21 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ9 цаг 26 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов9 цаг 29 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ9 цаг 31 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ9 цаг 36 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ9 цаг 41 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул9 цаг 46 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа9 цаг 51 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ9 цаг 53 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цаг 56 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа10 сар 17. 16:40Нэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ10 сар 17. 16:35Далай, тэнгисийн цэвэрлэгч10 сар 17. 16:30“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа10 сар 17. 16:25“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй10 сар 17. 16:20Трамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь10 сар 17. 16:15Элэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог10 сар 17. 16:10Зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө10 сар 17. 16:056G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй10 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.