5-р сарын 7
14 цаг 15 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар: Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх

Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө үндэсний хэлэлцүүлгийг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриэла Спирли-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг хийж байгаа нь манай парламентын шинэчлэлийн зорилтын нэгэн чиглэл юм. Бид холбогдох хууль  тогтоомжуудыг батлан гаргахдаа иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсдог, сонсоод орхих бус хууль тогтоомжид тусгадаг, шийдлийг нь хамтаараа олдог байхыг зорьж байгаа.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь бэлчээрээ яаж хамгаалах вэ, бидний өмнө тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилтийг хэрхэн сааруулах вэ, малчдын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэж байгаа юм.

Манай нэрт яруу найрагч Ц.Чимэддоржийн

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа л гэж

Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартсан

Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан

Цуурай хадны сүгээс ч буурал намтар нь арилахгүй

Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин гэж сайхан шүлэг байдаг.

Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх. Тэнгэрийн араншинг ажиглаж, Монгол газар нутагтаа оршин амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг тээж, хадгалж, хөгжүүлж яваа хүмүүс бол малчин түмэн.

Цаг үе, агаар орчин, нийгэм өөрчлөгдөж байна. Малчидтай уулзаж байхад тэнгэрийн байдал, өвс ургамлын төрх, шувуудын жиргээ хүртэл өөрчлөгдөж байна гэж хэлдэг.

Манай улсын нийт газар нутгийн 73.8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96.1 хувийг эзэлдэг. Мал аж ахуйн салбарын нийт ажиллах хүчний 30.0 хувийг малчид эзэлж байна. Гэтэл манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Ургадаггүй алтнаас ургадаг алт болох ноос, ноолуур, арьс шир гэх мэт түүхий эдийн үр шимийг хүртэх бодлого, тогтолцоо алдагдсан.

Та бүхний нөр хөдөлмөрийн үр дүнд малын тоо толгой 66.5 саяд хүрлээ. Энэ бол сайхан хэрэг. Гэвч хонин толгойд шилжүүлсэн дүнгээр малын тоо 110 сая орчим болж, бэлчээрийн даац 25 саяар хэтэрсэн байна.

Ургамал судлаачид, эрдэмтэд, малчдын ажиглаж мэдсэнээр ургамлын төрөл зүйл цөөрч, бэлчээр доройтож, цөлжиж, гол ус, нуур шандын усны түвшин буурч байгаа нь нийтлэг бэрхшээл болоод байна. Одоо амиа аргацааж, довоо шарлуулж явдаг цаг биш. Бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон, Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс газрыг, тэр дундаа бэлчээрийг яаж хамгаалах вэ, сайжруулах вэ гэдэгт бодлогоо хандуулах цаг болсон байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого  гээд мал аж ахуйн талаар маш олон баримт бичиг гаргасан. Хамгийн сүүлд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн үр дүнд мал аж ахуйн салбарын асуудал цэгцэрч байгаа ч газар, бэлчээрээ яаж хамгаалах зохицуулалт сул байна.

Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас энэ чиглэлээр олон жил ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон малчид, холбогдох яам, газрын мэргэжилтнүүдийг оролцуулан энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр жижиг бүлгүүдээр хэлэлцэж, хүн болгоны дуу хоолойг сонсоосой гэж бодож байна. Малчдынхаа нийтлэг бэрхшээлийг ярилцаж, асуудлаа шийдэх дорвитой гаргалгаа, шийдэл олно гэдэгт та бүхэнд итгэж байна.

Бэлчээрийн асуудал шинэ асуудал биш ээ. Намайг 2002 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байхад бэлчээрийн газрын нөхцөл байдал, газрын харилцаа, мал аж ахуйн тулгамдсан асуудлаар судалгааны ажил хийлгэж байсан. Бэлчээрийн даац, ургамлын төрөл зүйл тэр үеэс эрс цөөрсөн. Өнөөдрийн нарийвчилсан судалгаануудаас үзэхэд бэлчээрээ онцгой анхаарахгүй бол болохоо больжээ.

Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57.0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орсон байна. Үүний 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртжээ. Энэ бол санаа зовох асуудал мөн.

Бэлчээрийн нөөц чадавхид хэт ачаалал үүссэнээр биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн эко системийн төлөв байдал доройтож, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх, малын тэжээлийн үндсэн нөөц болсон бэлчээр хумигдан, дөрвөн улирлаар нүүж сэлгэх нутаг багасч, хөрсний доройтол бий болж, иргэдийн дунд бэлчээр, нутгийн маргаан гарах болсон зэрэг олон сөрөг нөлөөлөл, үр дагавар бий болсныг та бүхэн сайн мэднэ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

Тэдгээрээс зайлшгүй анхаарах ёстой хоёр хүчин зүйл байгаагийн нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэ чиглэлээр Дэлхийн банктай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа. Махаа боловсруулж, экспортод гаргадаг, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг хуучны тогтолцоо алдагдсан. Үүнийг сэргээх хэрэгтэй байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Мал, махаа экспортод гаргадаг болохын зэрэгцээ арьс ширээ ашигладаг болох хэрэгтэй байна. Ноос, ноолуураа Америкт экспортолдог болох гэж байна. Монгол малын ноосоор “Монгол ноос” гэдэг компани даавуу үйлдвэрлэж байгаа. Энэ даавуугаар дээл, хувцас хийж хэрэглэе гэж уриалмаар байна. Би өөрөө ч өмсөж байгаа. Ийм байдлаар малын бүтээгдэхүүн эргэлтэд орж байх ёстой.

Нөгөө талаас хууль тогтоомжийн зохицуулалтаа илүү сайжруулмаар байна. Нийтээрээ ашигладаг бэлчээрийн газар мэт нийтийн юм эзэнгүйддэг. Нийтээрээ хамгаалдаг өвгөдийн ёс уламжлал, жудаг алдагджээ. Дундаа ашигладаг учраас хариуцлага хүлээдэггүй байдал бэлчээрийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас газрын болон бусад хууль тогтоомжуудад бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой зохицуулалтууд хийх нь зөв гэж үзэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн газартай хамтран малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд 2012, 2016, 2018 онд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 15.0 мянга орчим малчин хамрагдсан тооцоо байдаг. Хамгийн сүүлийн 2018 оны хэлэлцүүлгийн дүнгээс харахад нийт оролцогчдын 77.9 хувь нь “Бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай”, 10.6 хувь нь “шаардлагагүй”, 11.5 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс харвал дийлэнх олонхи нь Бэлчээрийн тухай хуультай болохыг дэмжиж байгаа юм.

Малчид, сумын удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад бэлчээрийг төлбөртэй болгоё, төлбөрийг хонин толгойд шилжүүлж авъя, тэр мөнгийг сумын хөгжлийн санд төвлөрүүлж малчид худаг ус гаргах, бэлчээрээ сэргээх, хаших зэрэг ажилд өөрсдөө мэдэж зарцуулъя гэдэг. Ингэж чадвал малын тоо толгой ч бүрэн зөв гарна. Орон нутагтаа бэлчээрийн төлбөр хураамж, сантай болох санаачилгыг дэмжиж байж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж олдоно. Гэхдээ бэлчээрийн хураамж байх уу, тогтоолоо гэхэд ямар хувь хэмжээтэй байх вэ гэдэг нь сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал байх юм. Ийм зохицуулалтыг Бэлчээрийн тухай хууль, Татварын хуульд тусгах бололцоотой.

Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Малчдадаа төрийн бодлогыг хүргэх, бэлчээрийн удирдлага, зохицуулалт хийх хамгийн зөв арга бол Хүннү, Сүннүгийн үеэс хэрэглэж ирсэн аравтын систем юм байна гэж үзэж байгаа. 1923 оны Ардын засгийн түр дүрэмд ч гэсэн сонгуулийг арван гэрийн даргаас эхлэн Хурал, Засгийн байгууллагад сонгоно гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сумын Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог болох өөрчлөлт явж байгаа. Багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байхаар ярьж байна. Ингэснээр “төрлийн сонгууль”-ийг халж чадна.

Арван гэрийн дарга нар зөвлөлдөөд бэлчээр усаа зохицуулдаг хуучны уламжлал байж. Арван гэрийн дарга нар сумын ИТХ-д орж болно, мөн шаардлагаа тавьж ч болно. Ийм зохицуулалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Аймгийн түвшинд арай өөр байх болно.

Монгол Улсын хэмжээнд төрөө төр шиг байлгах, цэгцрэх  хөдөлгөөнийг өрнүүлж байна. Ард түмэндээ алагчлалгүй үйлчилдэг төрийн тогтолцоогоо ёс суртахуунтай, ёс жудагтай, чанартай болгох бодлогыг хэрэгжүүлж байна.

Эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш болгож, төрөлжүүлж, солонгоруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ ашигладаг, боловсруулдаг байх бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, махны үйлдвэрийг бүсчилж байгуулах ажил явж байгаа. Гол нь хөдөө аж ахуйн салбараа дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.

Нийгмийн бодлого халамжийн нийгмээс бүтээмжийн нийгэм рүү гэсэн чиглэлтэй байна.

Эдгээр өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ажил амаргүй байх болно. 20 гаруй жил нөхөөс хийх байдлаар явлаа. Одоо засах ёстой. Эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон, хийгдэж байна. Өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын хөгжлийн төлөө, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө гэсэн ганц зарчмыг баримталж ажиллана.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг УИХ-аас малчдынхаа санал бодлыг сонсож, түүнд нь тулгуурлаж шийдвэр гаргах зорилгоор хийж байна. Иймд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлж, хууль тогтоомжийг бодитой батлан гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Монголчууд бидний хойч үедээ үлдээх  олон чухал зүйлээс хамгийн чухал нь газар нутаг, унаган байгаль, үржил шимт хөрс шороо маань юм. Тийм учраас бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах,хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой.

Энэхүү бодлогыг зөв хэрэгжүүлж, Монгол Улсын бэлчээр ашиглалт, хамгаалалтын эрх зүйн таатай орчныгбүрдүүлэхийн төлөө хамтран ажиллая.

Үндэсний хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.45Зочин   • 5 сарын 9. 22 цаг 45 минут

Еөе, энэ Зандан чинь харин хүний авдран дахийг хуу хамахаас гадна дажгүй уянгааар хальчихдаг, шалиг, мэдрэмж ихтэй нөхөр байна шдээ. Уг нь эртний мэргэжил нь янхан гэж ярьдаг л даа. За яахав дээ нэг янхан малчин 2 л анх байсан юм байгаа биз. Гол нь малчин яах вэ, та нар захиргааны хэргийн зүйл заалтыг юу болгож дуусгаж байна аа? Амаараа сайхан шүлэг гөрж байх хоорондоо хүний амь амьдралтай холбогдох хууль тогтоомжийг будилуулж дөнгөх юм аа. Аргагүй л луйварчид, жинхэнэ гаршсан их гарын дээрэмчдийн шинж энэ мөн биз? Одоо тэгээд та нарын ждүчид е

202.55.188.45Зочин   • 5 сарын 9. 22 цаг 48 минут

рөнхийлөгчтэй хамтраад бүрэн авторитар засаглалыг дархалж байгаа юм шив дээ? Үндсэн хууль хамаагүй, тэрнийг шаардлага гарвал засчихна, хууль ном ярьсан албан тушаалтан хамаагүй, түүнийг шаардлага гарвал хууль батлаад чөлөөлчихнө. Монгол орны ардчилал юу руугаа яваад байна аа? Путины удирдамжтай Москвагийн заавар уу? Үүнийг шалгарсан манлай ждүчид, ардчилсан социалист луйварчид, Хадгаламж зээлийн хоршооны спекулянтууд, алдарт казиночин та нараас асууж байна.

192.82.65.182bat   • 5 сарын 9. 13 цаг 36 минут

manai ediin zasag uul uurhaigaas bish,mal aj ahuigaas het hamaaraltai baigaad l hamag emgenel baigaa yum.zandan pizda ooriinhoo yarisan ene toonuudaa ergej haraad dugnelt hiij chadahgui dee.gazar nutgiin 96.1 huviig belcheer ezeldeg gej yarisan atlaa uul uurhai buhend buruutai gejee.bid malchidaa hudlaa erhluulj ballaj baina shuu dee.amerikt indianchuudig belen hoolloj arhiduulaad l bailgaj baidag shig.udahgui ted baihgui bolno.ene hudlaa hoshgoruulsan bodlogin/malchid tatvar tolohgui,malchid 5 jiliin omno tetgevert garna geh met/jinhene hohiro

192.230.35.68эртний мэргэжил   • 5 сарын 9. 12 цаг 21 минут

Хамгийн эртний мэргэжил эзэмшсэн хүмүүс Улаанбаатар зочид буудлын орчимд байрладаг

202.72.245.122с   • 5 сарын 9. 10 цаг 16 минут

Бэлчээр ашиглалтын бодлого чухал

202.179.27.21Зочин   • 5 сарын 8. 14 цаг 56 минут

MONGOLCHUUD MAL MALLAAD HOL YAVAHGUEE ERGEED MANJIIN DARLALDAA ORNO

119.40.99.101малчин   • 5 сарын 8. 12 цаг 04 минут

Монголыг хоолтой нь залгуулж байгаа хэдхэн малчдаа зөв л зохицуулахгүй бол 4 цагийн улиралдаа дураараа нүүх нутаггүй шавхайн дээрэй малаан хураагаад байж байдаг болгочхвол монгол мал малчин 2 дуусана л гэсэн үг

59.153.87.50Зочин   • 5 сарын 8. 2 цаг 16 минут

гомо писда

202.179.25.213Зочин   • 5 сарын 7. 16 цаг 36 минут

кк. анчин байлгүй дээ

103.26.194.157Зочин   • 5 сарын 9. 17 цаг 42 минут

манаач бас орох байлгүй

202.9.42.123Зочин   • 5 сарын 7. 16 цаг 24 минут

төмсчин чинь бас л мэргэжил болохнээ дээ

202.9.44.16Зочин   • 5 сарын 7. 15 цаг 39 минут

Энэ нөхөр чинь жаахнаар барахгүй залах гээд байдаг болж. Санаанд орсноо сайхнаар бураад байж болохгүй шүү.

202.21.98.138Зочин   • 5 сарын 7. 14 цаг 41 минут

zandkaa minee hamgiin anhnii mergejil bie unelelt geseen kkk....batzandangiin heldegeer bol huniig nereer ni shinjdegeer bol batzandan ta 2 medehgui bho

66.181.161.110иргэн   • 5 сарын 7. 14 цаг 40 минут

малчин чини мэрэгжил биш ! малаа нүүдэлчин мнглчуудын ами амидралаа залгуулж үр хойчдоо өвлүүлж ирсэн зан үйл гэдгийг санаач !хар малнуудаа тэр эмч .багш инженер .дарга нтр-тэй чини огт адилгүй ! тэнэгүүд мини ээ

64.119.27.198Зочин   • 5 сарын 7. 14 цаг 23 минут

Малчнаас өмнө анчид байсан юм хөө.

107.77.206.173Зочин   • 5 сарын 7. 14 цаг 25 минут

Магадгүй л гэж байнашдээ

202.179.27.21KKK   • 5 сарын 8. 14 цаг 57 минут

ALUURCHIN BAISAN YUM,HUNII MAH JOOHON HUUHED HUCHINDDEG BAISAN YUM SAIN UNSH

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"9 цаг 10 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь9 цаг 10 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 14 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.