2019 оны 5-р сарын 8
11 цаг 59 минут

Д.Хадбаатар аваргын тэмдэглэл

1974 он. Миний хувьд онцгой жил байсан юм. Бяр орж байна. Бүх юм жижигхэн харагдаад л. Надаас өөр бяртай хүнгүй юм шиг бодогдоод л. Хандгайтын баазад наадмын бэлтгэл хийж байлаа. Мөнхбат багш маань надад янз бүрийн мэх хэлж, заана. Би сурсан юмгүй. Өглөө болгон цуг гүйж дасгал хийнэ. Хар модыг үндсээр нь булга татна. Ер нь миний бяр ороод байсан бололтой юм билээ. Би тэр үедээ мэдээгүй. Мөнхбат багш бөхийн оноолт дандаа хийж харагдана. Би тэр энэнтэй таарна, би ингэж барилдана гэхчилэнгээр барилдааны тооцоо хийнэ. Нэг өдөр Мөөеө багш хуучнаараа тооцоо хийж үзээд ингэж хэлдэг юм байна. 
-Манай хүн /намайг хэлж байгаа хэрэг/ гурвын даваанд уначихгүй бол үзүүр түрүүнд үлдэх нь байна гэлээ. Би Мөөеө багшийн энэ үгийг үнэндээ тоосонгүй. Долдугаар сарын 9-ний өдөр. Тамир эгч /Мөөеө багшийн эхнэр/ Мөөеө багшийг авахаар УАЗ-469 машинтай ирээд намайг цуг явах уу гэхэд нь би "явахгүй" гээд үлдэв.
Бэлтгэлийн үед Мөөеө багш намайг дасгалжуулаад хааш нь ч хөдөлгөдөггүй, байнга мэх заагаад сул зогсоодоггүй байсан болохоор би тэр бүхнээс нь залхаад цуг явалгүй Хандгайтад үлдсэн нь тэр дээ, хөөрхий. 
Би 11-нд хотод ирлээ. 12-ны өдөр бөхчүүд гурвын даваанд ам авч эхлэв. Миний ээлж боллоо. Би ам авахдаа багштай /Мөөеө/ ярьж зөвлөсөн юмгүй, өөрөө бие дааж том толгой гаргав. Бөхийн оноолтынхон дээр очсон чинь "Сайн чагнаад амаа авна биз" гээд баахан нэр уншлаа. Чагнаад байсан чинь дандаа л цэргийн хүүхдүүдийн нэр гараад байх юм. Би хэлэв.
-Үгүй би цэргийн хүн. цэргээс өөр энгийн хүн байдагүй юм уу гэсэнд бодвол тэдний дургүй нь хүрээ байлгүй дээ.
-Аа, энгийн хүнээс үү? Шижээ байна, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёр л байна гэхээр нь Баянмөнх аварга "Шижээг битгий аваарай" гэж захиж байсан болохоор "бүдүүн" Одсүрэнг гээд авчихлаа шүү. Гэтэл дэргэдээс "Чи яах гэж Одсүрэнг авч байгаа юм бэ" гэхээр нь "хаях гэж авч байгаа юм аа" гээд оноолтынхны өрөөнөөс гарав аа.
Ингээд хөөрхий гурвын даваанд нөгөө Одсүрэнгээ дүүгүүрдэх гээд чадалгүй, тулгуур хөлөн дээрээ мордуулаад унасан юм даа. Хүний үг авалгүй том толгой гаргаж яваад их санасан газар есөн шөнө хоосон хоносны үлгэр болсон доо. Харин Мөнхбат багш маань түрүүлж, бага боловч сэтгэлийг минь тайтгаруулсан юм... /Д.Хадбаатар аваргын тэмдэглэл/

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.46Zochin   • 5 сарын 8. 14 цаг 03 минут

Har avargiin haraal chatga had avargiig horloson gedeg unen bhaa.tserentogtoh avafgiigch horloson muu dorvod

150.129.141.215Зочин   • 5 сарын 8. 12 цаг 27 минут

Сайхан дурсамж байна халхын их аваргууд минь та нар минь аугаа хүмүүс байлаа үр удамд нь сайн сайхныг ерөөе

66.181.161.110иргэн   • 5 сарын 7. 17 цаг 14 минут

энэ нэг мал хэнээс илүү төрсөндөө хадаа аваргын хүүхдүүдээр доог тохуу хийнэ ве тэнэг

202.72.245.122б   • 5 сарын 7. 16 цаг 01 минут

дахин төрөхгүй биетэй хүн дээ Үрийг нь хөлдөөж аваад сайхан эр төрүүлэх байж Шинжлэх ухаан Монголд хэрэглэдэггүй бичдэг хоосон дүрэм ярьдаг.

202.131.226.221р   • 5 сарын 7. 16 цаг 07 минут

хахаха хадаагын хүүхдүүд гээд хэдэн махан толгойтой юмнууд угаасаа байгаашдээ

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 21 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 24 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 29 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 34 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 39 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 44 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 49 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 54 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 59 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 4 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 9 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 14 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 19 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 24 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 29 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 34 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 39 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 44 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 49 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 54 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 59 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 4 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 9 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 14 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 19 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 24 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 29 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 34 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 39 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.