5-р сарын 7
15 цаг 31 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож, үг хэллээ

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна.

Тун удахгүй энд сүндэрлэх Майдар эко хотод нийтдээ 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдах юм.

Майдар хот нь дотоод, гадаадын жуулчдыг ихээр татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бас бий болох байх аа. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авалт хийх, түүхэн үе шатууд дахь хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авалт хийх боломжтой болох юм байна.

Миний зүгээс төслийг дэмжиж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх юм гэж үзсэнийх юм.

Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна.

Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэрээ эх орончоор хүмүүжүүлэх гэх мэт үзэл суртлын ажлуудыг хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны “Монгол хүү” нэртэй кино хийж Нью-Йоркийн кино театрт мөн гаргаж байсан.

1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон гэж бодож байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

ҮНДЭСНИЙ КИНО ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР:

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзэж байна.

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.27Зочин   • 5 сарын 8. 20 цаг 42 минут

Майдар төсөл,хот ч юм уу?бурханы хөшөө ч юм шиг.Яахав жуулчид татах,хэт төвлөрлийг сааруулах арга байж болох юм.Ерөнхийлөгч ийм юмны шоунд оролцоод явахаар өөр олон асуудал байх юм.Оюу толгой,Таван толгой,мах,бензин,долларын ханш,гадаад өр,ядуурал,ажилгүйдэл,шүүхийн шинэчлэл,ЖДҮ г хөгжүүлэх зэрэг түмэн ажил байна Баттулга аа!!!

66.181.185.51Зочин   • 5 сарын 8. 6 цаг 00 минут

Майдар хотхон чинь Женко группынх биш биздээ !!!!

64.119.16.216үнэнхүү   • 5 сарын 7. 20 цаг 40 минут

Майдар балгас бочихоод босч чадахгүй байж бас байгаагаа ѳѳд нь татаж чадахгүй байж утгагүй үлгэр ярих юмаа. хаа байгаа тэнд кино урлалын тѳв бж харагдаач

202.179.27.148ЗОЧИН   • 5 сарын 7. 18 цаг 54 минут

ж. сОЛОНГО БОЛ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН. кИНО ҮЙЛДВЭР НУРАХ %?- ЭЭД ОНЫ ҮЕД тААЗ ДЕКОРАЦИЙН ТУСЛАХ АЖИЛЧИН Ж.СОЛОНГО НЬ АРДЧИЛЛЫН КИНО ХИЙСЭН ГЭДГЭЭР ГАВЬЯА ШАГНАЛ НЬ ЭНЭ ҮЙЛДВЭР БОЛСОН. КИНО ҮЙЛДВЭР 700-ААД ХҮНТЭЙ МАШ ТОМ АЙЛ БАЙВ. БҮХ ХҮН ГАРЧ, ХООСОН БАЙР САВ ҮЛДСЭН. БҮГДИЙН ЭНЭ ШАР ӨВГӨН ЗАРЖ ИДСЭН. ҮҮНИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ БАЙТАЛ ..........

43.242.243.57Үзэгч   • 5 сарын 7. 18 цаг 34 минут

Шинэ сургуулийн шав тавихад оролцдоггүй мөртлөө кино үйлдвэрийн шав тавиад сүүлд буюу хэдэн жилийн дараа Жонхууг муулсан кино хийж болоохгүй гэж захив .

103.57.95.105Зочин   • 5 сарын 7. 17 цаг 00 минут

Кино vйлдвэрийг идсэн МАНын луйвар хийдэг Солонго авгайн нехер Солонго гэж бий дээ. Эхнэр Шилаагарьдын Солонго нь Vндсэн хуулийн цэцийн гишvvн хийж байгаа!

202.126.89.10Энх   • 5 сарын 7. 16 цаг 36 минут

Тэр хотод хэн амьдрах гээд байгаа юм болоо. Үйлвэрлэл, ажлын байр байна уу. Хотоос ирж очино гэвэл хол. Аливаа том үйлдвэрлэлийг дагаж хот байгуулах ёстой. Налайх гэхэд ажлын байр байхгүйгээс хөгжихгүй байна шүү дээ. Оюутолгой, Таван толгойг дагуулж хот байгуулмаар байна.

103.229.122.101Зочин   • 5 сарын 7. 16 цаг 17 минут

Кино уйлдвэрийн газар кино уйлдвэрийг хэн авсаныг яаж авсаныг яаж угуй хийсэн бэ бас л негее луйварчид

202.179.26.220Зочин   • 5 сарын 7. 15 цаг 58 минут

Мөнгө хулгай хийх бас нэг сэдэл үү, дараа хэн шоронд явах бол, ингэхээр нь айх юм

64.119.16.216Зочин   • 5 сарын 7. 20 цаг 42 минут

яг үнэн

202.55.191.194Зочин   • 5 сарын 7. 15 цаг 42 минут

Монголын кино урлаг 90 онд ардчилал гараад мөхсөн одоо зөвхөн теле жүжгийг кино гэдэг болсон юмшдээ

66.181.168.8b   • 5 сарын 7. 15 цаг 39 минут

Maidar hotiin usan hangamj ok yum bhdaa, uhaantai humuus medej bgaa blgui dee, iluu ugend durlav

64.119.16.216Зочин   • 5 сарын 7. 20 цаг 42 минут

яг баригдаж харагдаач мѳнгѳ идэх арга

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 22 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 36 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.